Дорж Саруул

1K posts

Дорж Саруул banner
Дорж Саруул

Дорж Саруул

@saruulaadj

Бяцхан мөртлөө том зүрхтэй

Улаанбаатар, Монгол Katılım Kasım 2010
1.3K Takip Edilen418 Takipçiler
Дорж Саруул
Дорж Саруул@saruulaadj·
Тэгшээ@tegshzy

Рашаан дээр хэд хонохдоо олон л зүйлийг харлаа. Хааяа амьдрал бас их хатуу шүү. Онц хүнд, байнгын асаргаа шаардлагатай гэмээр олон хүүхдүүд аав, ээж, эмээ, ахаараа тэврүүлцэн, өргүүлцэн ирээд л рашаанд орж байна. 13,14 настай байрын хүү хэвтрийн жаахан дүүгээ үүрч дүүрээд, рашаанд оруулж байгааг хараад сэтгэл нэг тийм болчихлоо. Жаахан тэр хүүд амьдрал ямар их ачаа үүрүүлсэн юмбэ гэмээр. Тэр хүү хэдий сайн ах ч гэсэн өөрөө хүүхэд шүү дээ. Нэг эмээ жаахан ач нь юмуу зээ хүүтэйгээ хоёулхнаа ирцэн, ямар ч гэсэн замын унаа дамжаад ирсэн гэнэ. Хүүгээ рашаанд оруулах гэхээр нөгөөдөх нь буцаж ухарч зүтгээд эмээ дийлэхгүй хөлс нь цувцан, тэнд байсан залуус нийлж байгаад хүүг нь дарж туслан рашаанд оруулав. Ерөөсөө зовлон үзсэн хүмүүс л нэгийгээ ойлгодог юм байна. Бүгдээрээ л хүүхэд, хөгшин залуусгүй, ямар нэг шалтгаанаар “мэдрэлд сайн” гэх уг рашааныг зорьж ирсэн болохоор сүрхий оочер дараалал хэмээн муудалцаад байхгүй, нялх жаахан хүүхэдтэй хүмүүсийг хүндлээд урдуураа оруулчихаж байна лээ. Цэв хүйтэн устай рашааны боргионд гол мэдрэлийн цэгийг цохиулдаг уг рашаанд сүүлийн жилүүдэд аутизм, даун, саажилт гээд олон төрлийн эмгэгтэй хүүхдүүд зорин ирдэг болсон гэж нутгийн залуу хэлж байна. Байнгын асаргаа шаардлагатай, онц хүнд, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн халамжийн мөнгөнөөс танаж, амьгүй зүйлүүдэд хэдэн тэрбумаар нь нэмэж төсөвлөсөн л дуулдахын төр засаг маань. Ямар харалган хүмүүс гэхээрээ тийм байдаг байна аа. Энэ хүүхдүүд чинь Монгол улсын ирээдүй хойч юм шүү…

ZXX
0
0
0
47