
Баясгалан 🇲🇳🚀
115.7K posts

Баясгалан 🇲🇳🚀
@ssaybaa
Туул голоо аврах гээд зургаа сольсон шүү. Элдвээр хэлээд байв 😜 Газар тэнгэрийн хооронд хүмүүн бид байгалиас төржээ.






ДЦС-3 ТӨХК буюу 3-р цахилгаан станц ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч, 10 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас зээлжээ. Энэ бол зүгээр нэг байгууллагын асуудал биш Монгол Улсын эрчим хүчний салбарын ноцтой дохио юм.

Зөв мэдээлэл өгье ✅👇 Нүүрсний үнэ: Харбины гэрээний үнэ 65$ байна. Яг энэ чанарын нүүрсийг сүүлд манай биржээр 140$ зарсан. Энэ оны дундаж үнэ биржээр 128$ байгаа. Тээврийн зардал: Харбины гэрээний дагуу зарсан нүүрсийг МТЗ 20$-оор тээвэрлэж байна. Төлбөрийг Чайна энержи МТЗ-д төлдөг. Харин биржээр зарсан нүүрсийг ЭТТ 2025 онд 10$-оор хил хүртэл тээвэрлэсэн, түлш өссөн гээд одоо 11$, цаашид бол 15$-оос давахгүй гэсэн прогнозтой байгаа байх шүү! Харбины гэрээ болон биржийн гэрээ хоёрын зөрүү нь биржээр зарсан нүүрсний дундаж үнэ 128$-д тээврийн зардлыг оруулаад тооцоход тонн тутамд 33$ байна. ЭТТ тээврийн зардал өсөөд 11$-15$ болно гэж үзвэл 28$-32$! Асар их зөрүү биз!? Олборлолтын зардал олон улсын нөхцөл байдлаас хамаарч зөвхөн манайд биш, Индонез, Австрали гээд хаа сайгүй өсөх төлөвтэй байна. Тийм учраас сайн чанарын нүүрсийг аль болох өндөр үнээр зарах ёстой юм. Жич: Хятадын компаниуд далайгаар, эсвэл газраар нүүрс импортолдог. Олон улсын нөхцөл байдлаас хамаарч далайн тээврийн зардал мөн өсөж байгаа бөгөөд харьцуулахад манай нүүрсний тээврийн зардал хямд.


Би ерөөсөө нэг юм ойлгохгүй байна аа. Энэ Туулын хурдны зам чинь үнэхээр хурдны зам юм бол А цэгээс Б цэг хүртэл хамгийн хурданаар хөдөлгөөнийг зохион байгуулах зориулалттай зам байх ёстой. Өөрөөр хэлбэл, баруун аймгуудаас зүүн аймгууд руу явж байгаа тээврийн хэрэгслүүд УБ хотод түгжрэлгүй нэвт явна гэж ойлгох. Гэтэл хот доторхи түгжрэлийг бууруулна гээд байх юм. Яг ямар зорилготой зам юм бэ ?!?




Хятад машин, хятад ажилчин, хятад шахмал түлш, хятад зуух, хятад замын хашлага, хятад хороолол, хятадын барилгын компани, сүүлдээ бүр Туул гол, ундны усан дээрээ хятадууд авчирч гүүрэн зам тавьна гэнэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал шүү. Ерөнхийлөгч өө.













