
🔴Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцож, "гүтгэх" заалтыг нэмэх эсэхийг олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтлоо
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ингээд хуулийн төслийн зүйл, заалт тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцохыг дэмжив.
Мөн өнөөдрийн ажлын хэсгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд шинээр нэмж тусгах зүйл заалт болон санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээс урьтаж, олон нийтэд танилцуулахаар тогтлоо.
Ялангуяа холбогдох салбарын, мэргэжлийн байгууллагууд, тэдгээрийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн "13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах" заалт хүчингүй болоод байгаа юм.




Русский

























