Tuul

40.5K posts

Tuul banner
Tuul

Tuul

@tuul1234

Украины болон олон улсын шуурхай мэдээ,мэдээлэл оруулна.

Poland Katılım Ocak 2015
18K Takip Edilen17.4K Takipçiler
Sabitlenmiş Tweet
Tuul
Tuul@tuul1234·
За би Украины дотоод асуудлыг ер нь бичдэггүй.Ойрд гар загтнаад л байгаа.Игорь Тимофiйович гээд хүний "Тэд Зеленскийг уучилж чадаагүй" гэдэг нийтлэл орчуулаад биччих үү яах уу🤔 Нөгөө цааш нь ярих уу яах уу гэдэг шиг😂 2019 онд Украины олигархуудын тогтолцоонд урьдчилан тааварлаж ч чадаагүй, уучилж ч чадаагүй нэгэн үйл явдал болсон юм. Энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский ялсан явдал. Украины улс төрд хэдэн 10 жилийн турш хэвшсэн, өөрсдийн гар хөл болсон ерөнхийлөгчөө бэлтгэж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл нууц тохиролцоо, халаасны хэвлэл мэдээлэл,"өөрсдийн" шүүгчид, прокурорууд, депутатууд, шинжээчид, цалинтай эх орончид- оор дамжуулан ажилладаг тэрхүү тогтолцоонд тэр нийцээгүй! Яг үүнээс болж ялсан мөчөөс эхлэн дотоод тогтолцооны зүгээс түүний эсрэг бодит утгаараа удаан хугацааны дайн эхэлсэн. Энэ нь Кремлийн дайралт ч биш, хуучинсаг хүнд сурталтнууд эсвэл авилгад идэгдсэн элитүүдийн эсэргүүцэл ч биш . Энэ бол төрийн дээр шимэгчлэн амьдарч сурсан тэрхүү бүхэл бүтэн "Паразит" анги давхрагын тэмцэл байсан юм. 1.Украинд "улс орны эзэд" хэмээх давхрага хэрхэн бий болсон бэ? Олигархууд тэнгэрээс унаагүй. Тэд бидний сул тал,90- энд оны эмх замбараагүй байдал,2000- хэд оны ял шийтгэлгүй байдал болон улс төрийн ёс суртахууны доройтол дээр өсөн өндийсөн. Тэдний ажиллах схем маш энгийн. Эхлээд тэд "амархан их мөнгө" олсон.Дараа нь эдийн засгийн бүхэл бүтэн салбаруудыг гартаа оруулсан, тэгээд телевизийн сувгуудыг худалдаж авсан. Дараа нь өөрсдийн банк,сан,улс төрийн төслүүдийн байгуулсан. Эцэст нь бидэнд зориулж Ерөнхийлөгч болон парламент "сонгож" өгч эхэлсэн байдаг. Тэд ард түмнийг ятгах гэж, эсвэл ард түмэнд үйлчлэх гэж огт оролдоогүй. Харин улс төрийн бодит байдлыг яг л үйлдвэрт консерв үйлдвэрлэж байгаа юм шиг зориудаар " үйлдвэрлэдэг " байв. Тэд бидэнд жинхэнэ удирдагч "зараагүй ". Хуурамч дүр зураг, домог, айдас хүйдэс, удирдамжтай үзэн ядалт,"зөв" дайснууд өөрт ашигтай баатруудыг л зарж ирсэн. Украины улс төр хэдэн 10 жилийн турш жинхэнэ утгаараа ардчилал байсангүй. Энэ нь улс орныг дуудлага худалдаанд оруулдаг "Нөлөөллийн зах зээл" байв . 2.Гэвч Украины ард түмэн тэдний "тоглоом"- ыг гурван ч удаа нураасан юм. Тэдэнд хамгийн аймшигтай зүйл эдгээр байсан. Учир нь тэд ард түмнийг телевизээр, атга хөц будаа ( гречка)-аар,засаг захиргааны нөөц болон улс төрийн технологиор үүрд хөтлөн явж чадна гэж бодсон Гэвч Украинчууд "хүн сүрэг" биш гэдгээ 3 ч удаа баталсан. 1.Оранж хувьсгал 2004 он Ард түмэн "Үгүй энэ,та нар бидний сонголтыг зүгээр л өөрсдийнхөөрөө засварлаж чадахгүй, болохгүй" гэж хэлж чадсан. Жич: Янукович Ющенкогийн саналыг дээрэмдэх шахсан 2. Нэр төрөө хамгаалсан хувьсгал, Майдан 2014 он Ард түмэн: "Үгүй энэ,та нар биднийг боолчлол болон Москвагийн нөлөөний бүс рүү буцааж чадахгүй" гэж хэлсэн. 3.2019 оны сонгуулийн Майдан Ард түмэн "Үгүй ээ,бид та нарын улс төрийн жүжиг,хоёр нүүр гаргалт,танай кланууд болон "хуурамч үндэстнийг аврагч" гэх мөнхийн дүрд тоглосон хүмүүсээ залхаж байна" гэж хэлсэн. Жич: Зеленский Прошенког ялсныг хэлж байна. Тэд яг үүнийг одоо болтол хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Учир нь 2019 он бол зүгээр нэг сонгууль биш ,харин хуучин кастын эсрэг сонгогчдын гаргасан бослого байлаа. Ёоо их урт юмаа.Цаашаа дараа нь үргэлжлүүлэн бичье. Яг одоо залхуу хүрэв🙂
Русский
24
83
229
10.9K
Tuul
Tuul@tuul1234·
Буруу наачихвал балрах юм байна 😂
Русский
4
10
52
5.8K
Ekuu
Ekuu@u_ekuu·
@tuul1234 @shinekhuuzaluu Мэдээлэл дамжуулахаас гадна төлбөр тооцооны хэрэгсэл болдог уу эдгээр апп-ууд. Тийм биш бол оросууд ингэж зогсохгүй байх аа.
Русский
1
0
2
99
Tuul
Tuul@tuul1234·
Москвачууд Telegram болон WhatsApp-ыг хаасан тухай гомдол мэдүүлэхийн тулд ерөнхийлөгчийн хүлээн авах байранд олон цагаар оочерлож байна гэнэ 🤔🙂
Русский
8
23
61
5.5K
Tuul
Tuul@tuul1234·
1949 онд ийм болно гээд мөрөөдөж байж🤔
Русский
0
2
19
2K
Tuul
Tuul@tuul1234·
Артемис II сар руу хүрэх замынхаа хагасыг туулсан. Орион сансрын хөлөг Дэлхийгээс илүү сартай ойрхон байна. Сансрын нисэгчид 4-р сарын 6-нд зорьсон газартаа хүрнэ. 10 хоног үргэлжлэх аялал 4-р сарын 10-нд Номхон далайд өндөрлөнө
Tuul tweet media
Русский
0
6
30
608
Tuul
Tuul@tuul1234·
Telegram-ын үүсгэн байгуулагч Дуров оросын санал асуулгын талаар тайлбар хийжээ. "Единая россия" намд өгсөн саналын 90%-ийг Тайланд,Бали,Шри- Ланк зэрэг экзотик орнуудын "бот"- оор хөөрөгдсөн . Ботуудыг хаасан ч саналуудыг устгаагүй байна гэжээ. Жич: Telegram оросод хаагдаад эхэлсэн.Нэг юм болох нь дээ🤔
Tuul tweet media
Русский
1
18
40
1.7K
Tuul
Tuul@tuul1234·
4-ний өдөр Украины СБУ (Аюулгүй байдлын алба) болон Нисгэгчгүй системийн хүчин хамтран эзлэгдсэн Луганск мужийн Алчевск хот дахь металлургийн аварга үйлдвэрт дахин хүчтэй цохилт өглөө гэж . Энэ нь тус үйлдвэрт сүүлийн нэг сарын дотор өгч буй хоёр дахь томоохон цохилт юм. Хамгийн сүүлийн үеийн FP-2 "Fire Point" загварын дунд тусгалын (middle-strike) дронуудыг ашигласан. Фронтын шугамаас 80-100 км зайд оршдог. - Ган хайлуулах үндсэн төхөөрөмж -Үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд шаардлагатай хийн хангамж. -Үйлдвэрийг бүхэлд нь эрчим хүчээр хангадаг зангилаа цэгүүд устгагдсан байна. АМК-ийн бүтээгдэхүүн нь оросын танк үйлдвэрлэлийн гол төв болох "Уралвагонзавод"-д нийлүүлэгддэг. Эндээс ирсэн гангаар Т-90М "Прорыв" танк болон "Мста-С" өөрөө явагч их буунуудыг үйлдвэрлэдэг. Цохилтын улмаас үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд хотын зарим хэсэгт тог тасарчээ. Украины дронууд 100 км-ийн бүс доторх объектыг ийм тогтмол бөгөөд оновчтой устгаж байгаа нь оросын талыг үйлдвэрлэлээ фронтын шугамаас илүү хол буюу гүн рүү шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.
Русский
0
7
50
1.7K
Tuul
Tuul@tuul1234·
Мэдээллийн их урсгал дотроос батлагдсан болон мэдээлэгдсэн гол баримтуудыг нэгтгэж бичсэн байна. 1. АНУ-ын олон үүрэгт сөнөөгч онгоц F-15E Strike Eagle сөнөөгдсөн байна. Одоогийн байдлаар нэг нисгэгчийг нь аварч чадсан бол хоёр дахь нисгэгчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 2. Дээрх нисгэгчийг эрэн хайх, аврах ажиллагааны явцад хоёр нисдэг HH-60W Jolly Green II тэрэг гэмтэл авсан байна. Гэхдээ эдгээр гэмтэл нь "ноцтой бус" (нисгэгчдийн амь насанд аюулгүй, техникзасварлах боломжтой) гэж тодорхойлогджээ. 3. Ормузын хоолойн дээгүүр нислэг үйлдэж байсан "Warthog" буюу АA-10 Thunderbolt II дайралтын онгоц сөнөөгдсөнбайна. Азаар нисгэгч нь онгоцноосоо амжилттай катапульт хийж (шүхрээр үсэрч) амьд үлджээ. Энэхүү хохиролоос харахад Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем болон тухайн бүс нутаг дахь зөрчил ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. Ялангуяа домогт A-10 болон орчин үеийн F-15E онгоцуудыг алдсан нь АНУ-ын агаарын давамгайлалд тодорхой хэмжээний сорилт болж байна. 1. Хохирол амсах болсон үндсэн шалтгаанууд Бие бүрэлдэхүүний туйлдал: Мянга мянган удаагийн байлдааны нислэг үйлдсэн нисгэгчид болон техникийн багийнхан асар их ядаргаанд орсон байна. 2.Техникийн элэгдэл: Агаарын хөлгүүдийн ашиглалт дээд цэгтээ хүрснээр эд ангиудын элэгдэл, эвдрэл байгалийн жамаар нэмэгдэж байна. 3.Математик магадлал: Ийм өргөн хүрээний ажиллагаанд тодорхой хэмжээний хохирол амсах нь статистикийн хувьд зайлшгүй бөгөөд АНУ-ын командлал эдгээр алдагдлыг төлөвлөгөөндөө урьдчилан тооцсон байдаг. Иран дахь цэргийн ажиллагаа үндсэн шинж чанараа өөрчилж, дараагийн шатанд шилжсэнийг шинжээчид онцолж байна. 1.Ираны томоохон, суурин агаарын довтолгооноос хамгаалах цогцолборууд болон хүчирхэг радаруудыг (РЛС) идэвхтэй устгах, дарах ажиллагаа үндсэндээ дууссан. 2. Одоо агаарын хүчний гол зорилго нь илүү нарийн төвөгтэй, сайн нуугдсан, жижиг хэмжээний хөдөлгөөнт байнуудыг илрүүлж устгахад шилжиж байна. 3. Ийм төрлийн байнуудтай ажиллахын тулд онгоцууд дайсны хяналтад байгаа бүсэд илүү ойртож, илүү удаан хугацаанд байрлах шаардлагатай болдог нь хохирол амсах магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. АНУ-ын агаарын давамгайлал тогтсон ч Ираны тал үлдэгдэл хүчээ (гар пуужин, хөдөлгөөнт цогцолборууд, цахим дайны хэрэгсэл) ашиглан "партизаны" шинжтэй эсэргүүцэл үзүүлж байна. Энэ нь агаарын ажиллагааг илүү төвөгтэй, өндөр эрсдэлтэй болгож байна,- Vegal
Русский
0
6
29
1.8K
Tuul
Tuul@tuul1234·
Ираны IRGC- ийн удирдагчид голчлон устгагдсан байна гэжээ. Нээрээ сониноос Израильд ямар нэгэн мафи,хар тамхины асуудал,гэмт хэрэг, террорист ажиллагааны эсрэг хийгдсэн тусгай ажиллагааны дараа ер нь нүүрийг нь нуудаггүй ш дээ. Яг ингээд л зураг хөрөгтэй нь устгагдсан, баригдсан,зугтаасан гээд л гаргаад тавьчихдаг юм.
Tuul tweet media
Русский
0
5
27
1.1K
Tuul
Tuul@tuul1234·
АНУ Иранд 13 цэргээ алдаж, 365 хүн шархаджээ. Пентагоны мэдээлснээр хамгийн их хохирол арми (247), тэнгисийн цэргийн хүчин (63), Агаарын хүчин (36), тэнгисийн явган цэргийнхэн (19) удаалсан байна. Энэ мэдээллийг тус газрын албан ёсны вэбсайтад нийтэлсэн байна. Өнгөрсөн 24 цагийн дотор F-15, A-10 гэсэн хоёр онгоц устгагдсан байна.
Tuul tweet media
Русский
0
1
5
480
Tuul
Tuul@tuul1234·
Москва хийн үнийг нэмбэл Ереван ХАБГБ болон ЕАЭБ-аас гарч магадгүй гэж парламентын дарга Ален Симонян мэдэгдэв. Би хэлсэн, давтан хэлье! Бид оросын эсрэг юу ч хийгээгүй, юу ч хийхгүй, хийх бодол ч байхгүй. Гэхдээ үүний зэрэгцээ бид Арменийн эрх ашгийг хамгаалсаар ирсэн, цаашид ч хамгаалах болно" гэжээ.
Tuul tweet media
Русский
0
16
56
2K
Tuul
Tuul@tuul1234·
Украины СБС-ийн 1-р төв болон “Птахи Мадяра”-гийн 414-р бригадын 9-р “Кайрос” батальоны дронууд дараах байнуудыг устгасан гэж командлагч Роберт “Мадяр” Бровди мэдээлжээ: 1.Феодосияд байрлах С-400 ЗРК-ийн радарын станц 2. “Тор” агаарын довтолгооноос хамгаалах систем 3.Олон тооны командын пункт (КСП) техник бэлтгэлийн байр (ТПД) агуулахууд 4. Курск муж,Брянск мужийн бүсэд байрлах “Shahed” дронуудын 2 логистикийн төв (хаб) устгагдсан Мөн Украины Зэвсэгт хүчний гүн цохилтын нэгжүүд бусад ангиудтай хамтран Брянск мужийн Навля, Курск мужийн Халино аэродром дээр байрлах “Shahed” дронуудын бааз, нислэгийн өмнөх бэлтгэлийн цэгүүд рүү цохилт өгсөн байна.
Русский
0
6
38
1K
Tuul
Tuul@tuul1234·
Энэ өрөвтасууд нисч ирээд бас ажил тариад л байна кк. Украины эрчим хүчнийхэн үүрийг нь шилжүүлэн суулгачихаж😂
Русский
2
6
33
2.2K
Tuul
Tuul@tuul1234·
Украины ЕК Зеленский болон Туркийн ЕЗ Эрдоган нарын Истанбулд хийсэн уулзалт нь хоёр орны батлан хамгаалах болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал боллоо. 1.Хоёр улс аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааны шинэ алхмуудыг хийхээр тохиролцсон байна зарлав. Украин улс өөрийн хуримтлуулсан туршлага, технологи болон мэргэжлийн ур чадвараараа Турк улсыг дэмжихэд бэлэн байна. Дайны талбарт олж авсан бодит туршлага, дроны технологи болон орчин үеийн батлан хамгаалахын шийдлүүдийг хамтран хөгжүүлэхээр болжээ. 2.Хийн хоолой болон холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ. Хийн ордуудыг хамтран боловсруулах, шинээр илрүүлэх боломжуудыг судалж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиров. 3.Уулзалтаар зөвхөн хоёр талын харилцаа бус, Европ болон Ойрхи Дорнод дахь (ялангуяа Иранд үүсээд буй хурцадмал байдал) нөхцөл байдлыг нуцтойгоор авч хэлэлцсэн байна. Зеленскийн хэлснээр, Турк улс нь Хар тэнгисийн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад гол зуучлагч, стратегийн түнш хэвээр байгааг бататгалаа.
Русский
3
9
51
2.7K
Tuul
Tuul@tuul1234·
Украины алсын тусгалын дронууд (магадгүй Ан-196 «Лютий») улсын хилээс 1100 км зайд орших оросын Тольятти хотын нефть химийн томоохон үйлдвэрт амжилттай цохилт өглөө. 1.Д-12 цех (Шингэрүүлсэн бүтээгдэхүүний агуулах): 2300 м³ багтаамжтай шингэрүүлсэн хийн савнууд байрладаг хэсэг. Дэлбэрэлтээс хамгаалах далан, аянгын саваагаар тоноглогдсон боловч дроны цохилтоор асар том галын бөмбөлөг үүсэж, хүчтэй шатсан байна. 2.Изобутан-изобутилений төхөөрөмжүүд (БК-2, БК-3, БК-4): Энэ хэсэг нь бутилкаучук үйлдвэрлэх технологийн "зүрх" юм. Эдгээр төхөөрөмжүүд гэмтсэнээр цэргийн техник, нисэх онгоцны дугуй болон тусгай зориулалтын резинэн эдлэлийн түүхий эд болох каучукийн үйлдвэрлэл бүрэн зогсох эрсдэлд оржээ. 3.Д-1 цех: Шингэрүүлсэн бүтээгдэхүүн болон шингэний агуулах бүхий энэ цехээс изобутаныг БК-2 төхөөрөмж рүү боловсруулахаар дамжуулдаг. Энэ хэсэгт цохилт өгсөн нь үйлдвэрийн дотоод ложистик, түүхий эдийн гинжин хэлхээг тасалдуулсан байна. Үйлдвэр рүү нийт 10 орчим дрон нэвтэрсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд бодит хохирол үүнээс ч их байх магадлалтай. "Тольяттикаучук" нь оху-ын батлан хамгаалах салбарын дугуй, резинэн эдлэлийн нийлүүлэлтийг хангадаг гол үйлдвэр юм. 1100 км-ийн цаанаас өгсөн энэ цохилт нь оросын ар талын дэд бүтцийг хамгаалалтгүй байгааг дахин харууллаа гэжээ.
Tuul tweet mediaTuul tweet media
Русский
0
10
36
852
Tuul
Tuul@tuul1234·
Иранд Ормузын хоолойг нээхэд 48 цагийн хугацаа байна. Үүний дараа тэнд там болно, - Трамп
Tuul tweet media
Русский
2
9
43
2K
Tuul
Tuul@tuul1234·
04- ны өдрийн мэндээ! Товч мэдээ: 1. Иран Америкийн эсвэл Израилийн өөр нэг сөнөөгч онгоцыг (F-16) сөнөөсөн байж магадгүй Ираны хэвлэлүүд мэдээлж байна. 2. Ираны эсрэг ажиллагаа эхэлснээс хойш Америкийн 365 цэргийн албан хаагч шархадсан гэж The Wall Street Journal мэдээлэв. 3.оросын нисгэгчгүй онгоцнууд Украины Сума хотын төвд олон давхар байшин,Никополь хотод бараа,хүнсний захад цохилт өгч олон хүний аминд хүрсэн байна. 4. Өнгөрсөн шөнө Украины нисгэгчгүй онгоцууд Тольяттид росын хоёр химийн үйлдвэрт цохилт өгчээ . 5. Лхагва гаригт сарыг чиглэн хөөргөсөн Артемис-2 сансрын хөлөг дэлхийн хиймэл дагуул руу хүрэх замын хагаст хүрчээ.
Русский
2
19
59
2.7K
Tuul
Tuul@tuul1234·
@BaatarBatjargal Энд хэн ч ирэхгүй гэж мэддэг байх гээд байна 🤔 Үр хүүхэд нь байдгийн болов уу? Би бас дотроо яаж энэ үүр хоосон байна гэж мэддэг юм бол гэх мэт асуултууд их байнаа кк
Русский
1
0
4
161
Tuul
Tuul@tuul1234·
Амьдрал үргэлжилсээр.... 4 жил тасралтгүй камер ажилладаг энэ үүрний Грицка ( эр) өрөвтас нь өнгөрсөн жил ирээгүй. Энэ жил Одарка (эм) нь ирсэнгүй 😥 Харин 3 сарын 24- нд шинэ эр өрөвтас тэдний үүрийг янзлаад 10 хоногийн дараа эм нь нисч иржээ Ингээд шинэ 2 хос цааш энд амьдрана 🙂
Русский
4
17
115
7.5K