Tuvsche
2.3K posts

Tuvsche retweetledi

Амжилттай явах улс орнуудад удирдлагын шийдвэр гаргахад оролцогч 3 давхар үе байдаг - Улс төрийн (активистууд), Профессионал (технократууд), Аналитик (эрдэмтэн судлаачид) институцүүд. Манай асуудал бол Профессионал, Аналитик хоёроо бүрэн хаяад бүх зүйлийг Активистуудаар хийлгэх гэж оролдсоор 30 жил боллоо. Харамсалтай нь, сонгуулиар л дэвшиж явдаг Активистууд түүнийг дангаараа хийж чадахгүй. Учир нь, тэд муудаа ч биш. Маш олон асуудлыг шийдэх, ажлыг хийхэд мэргэжлийн мэдлэг, технологи, дадлага туршлага зайлшгүй шаардагдана. Удирдахад судалгаа, тооцоо их шаардагдана. Тэр бол бодит ертөнцийн хууль. Бид тэр хуулийг хуурч чадахгүй. Харин түүнийг ойлгож хүлээж автлаа гацсаар, будилсаар л байх болно... Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй.
Хулгай хийхэд бол харин Профессионал, Аналитикууд огт хэрэггүй. Тэд "ажилд" саад л болно.
Русский
Tuvsche retweetledi
Tuvsche retweetledi
Tuvsche retweetledi
Tuvsche retweetledi

Хөнгөлөлттэй зээл - Бизнесийн халамжийн бодлого
Өчигдрийн засгийн шийдвэрүүдийг танилцуулсан 3 сайд нар:
Номин сайд: Дотоодын хөрөнгө оруулагчдад дата центр барихад хөнгөлөлттэй зээлийн орчинг бий болгох шаардлагатай байна...
Дамдинням сайд: Шатахууны нөөцийн сав барихад хувийн хэвшлийнхэнд зээлийн хүүгийн татаас өгөхөөр болсон.
Идэрбат сайд: Тариаланчдад шатахууныг хөнгөлөлттэй үнээр хангах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шуурхай олгохоор ажиллаж байна. 1,100 орчим ААН, иргэд нийт ₮150 тэрбумын хөнгөлөлттэй зээл авахаар болж байгаа...
Гэх мэтээр бид хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдэд бүрэн автжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх стратегийг Бостон Кансалтингаар 2 жилийн өмнө хийлгэсэн ч явж, явж хөнгөлөлттэй зээл олгохоор болж билээ. Тэгээд энэ жил зарласан чинь 1053 ААН-с ₮2.3 их наядын хүсэлт ирсэн ч гэх шиг...
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд манай бизнесийн орчныг ялзруулж байна гэж боддог:
1. Ямар нэг яам, төрийн байгууллагын шалгуураар орж авах учир бизнесүүд төрөөс шууд хамааралтай болно. Авилга гарч таарна.
2. Шударга бус өрсөлдөөн. Хөнгөлөлттэй зээл авсан, авч чадаагүй бизнесүүд өрсөлдөхөд хэцүү. Мөн шинэ тоглогч гарч ирэх бүр боломжгүй шахуу.
3. Эрүүл бус бизнесүүд. Компаниуд хөнгөлөлтэй зээлээр угжуулсаар сайн засаглалтай, эрсдэлд тэсвэртэй, инновацлаг байж чадахгүй байна.
Цаашлаад манай төр, засгийн шийдвэр гаргагчид "хөнгөлөлттэй зээл" гэдэг улиг болсон романтик бодлогоо одоо эргэж харах цаг болсон.
Яг үнэндээ бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлүүд биш тодорхой бодлогын орчин, зөв татварын систем, зөв төсөв, мөнгөний бодлого л хэрэгтэй байна шүү дээ. Орчин нь бүрдсэн байхад өөрсдөө мөнгөө олоод, санхүүжилтээ хийгээд явчихна.
Бизнесүүдийн халамжийн бодлогоо зогсооё. Үе шаттайгаар.

Русский

@bbolorerdenemn Усны тухай хуульд өөрчлөлт оруулсан наадмын өмнөх хуралдаантай андуурсан байна. Би тэгвэл тэр хуралдаанд байсан юм шиг байна.
Русский


Хэнд ханддаг юм билээ. @tuvsche гишүүн энэ өдрийн чуулганд байсан уу?
Русский
Tuvsche retweetledi
Tuvsche retweetledi

Төрийн албаны бүх шатныхан иргэнээ дуудддаг хоцрогдсон сэтгэлгээнээсээ өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй.
Мэдэгдээд шууд бизнесээ эхэл гэхэд давхардсан бичиг цаас нэхэж дарамталж байна.
Галын дүгнэлт өгнө гэж иргэн, аж ахуйн нэгжээс аль хэдийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг ахин дахин нэхэж байна.
Улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт, түрээсийн гэрээ гээд бүгд системд байхад цаасаар давхар шаардаж байна.
Галын дүгнэлт чинь өөрөө нэг төрлийн зөвшөөрөл, хүнд суртал болсон гэж бизнес эрхлэгчид хэлж байна.
Нэгэнт E-Business.mn системээр бизнесээ эхлүүлж байхад ахин дахин бичиг нэхэх шаардлагагүй.
Барилга нь нэг удаа галын дүгнэлт авсан бол доторх түрээслэгч бүрээс дахин бичиг цаас нэхэж, дүгнэлт гаргах нь утгагүй.
Тиймээс:
2023 оны Шадар сайдын шийдвэрийг эргэж харж, галын дүгнэлтийг жинхэнэ утгаар нь дүгнэлт болгох, бүрэн цахимжуулах цаг болсон.
Татварын байгууллага ч гэсэн
бизнесийг дэмжих ёстой болохоос дарамталж, шалгаж, дээрэлхэх ёсгүй.
Шинээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжидд зөвшөөрөл шинээр авах, сунгах үйл ажиллагаанд татварын өргүй байхаасаа илүү хууль тогтоомжид заасан зөвлөгөө үзүүлэх хэрэгтэй байна.
Цаашид төрийн бүх шатны байгууллага Чөлөөлөгдсөн 146 бизнест өөрсдөө очиж үйлчлэх ёстой.
2026.04.18
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Татварын Ерөнхий газрын дарга нарт асуудлыг 7 хоног дотор шийдэж, үр дүнд хүргэх үүрэг өглөө.

Русский
Tuvsche retweetledi
Tuvsche retweetledi

146 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛӨВ
МЭДЭГДЭЭД ШУУД ЭХЭЛ!
Дугуй, засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг 146 бизнес эрхлэхийг хүсвэл зөвшөөрөл гэдэг нэргүй ч дүгнэлт, гэрээнээс чөлөөллөө.
E-business.mn системд гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлнэ.
Төр бизнесээ эхлэхээс чинь өмнө бичиг цаас нэхэхгүй. Та ажлаа шууд эхэлнэ. Төр эхэлсэн хойно чинь очиж галын дүгнэлт гэх мэтийг гаргаж үйлчилнэ.
#Чөлөөлөв E-business.mn
Русский

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг/эрхлэх аж ахуйн нэгжүүдэд маш чухал шийдвэр гаргажээ 👏👏
Х.Нямбаатар@KhNyambaatar
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө.
Русский
Tuvsche retweetledi

УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүний ажлыг хавсарч хийх нь Үндсэн хуулийн суурь зарчим болох эрх мэдлийн хуваарилалт болон хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулж байна гэж үздэг. Өнөөдрийн төр, засгийн тогтворгүй, хариуцлагагүй, үр дүнгүй байдлын нэг гол шалтгаан нь энэ. Хууль тогтоогч нь хууль тогтоогчийн ажлаа, гүйцэтгэх засаглал нь гүйцэтгэх засаглалын ажлаа хийвэл өнөөдрийн энэ хэмжээ хязгааргүй улс төржилт багасаж, ард иргэдэд хүрэх бодит үр дүн нэмэгдэх болов уу
Русский

Н.Учрал ЕС-аа: Д.Энхтүвшин гишүүнийг ийм чухал эгзэгтэй цаг үед кабинетдаа хажуудаа авч ажиллуучээ. Мөн ч их хэрэгтэй, зөв шийдвэрүүд энэ хүнээс гарч ЗГ-т чинь маш их тус нэмэр болно доо. @NyamUchral

Русский









