Uk.T retweetledi

Хан мөрний эргээр хэдэн өглөө гүйхдээ их зүйл бодогдлоо. Гоё хотын орчин гэдэг зүгээр нэг үзэмж биш, хүмүүсийн сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдралын чанарт маш их нөлөөлдөг юм байна.Өглөө эрт хүмүүс нь алхаж, гүйж, дугуй унаж байгааг харахад хот өөрөө хүнийг эрүүл амьдрал руу хөтөлж байгаа мэт санагдсан. Тэгээд Улаанбаатар хотдоо ийм орчин олон болоосой гэж маш их хүссэн.
Хэдхэн гоё гүйлтийн зам, ногоон байгууламж, амарч суух тайван булангууд хүмүүсийн амьдралыг ямар их өөрчилж болохыг бодоод. Хотын хөгжил гэдэг заримдаа өндөр барилгаас илүүтэй, иргэдээ эрүүл, тайван, аз жаргалтай амьдруулах орчноос эхэлдэг юм байна. 🌿


Русский

























