Politiko сонин

41.8K posts

Politiko сонин banner
Politiko сонин

Politiko сонин

@PolitikoMN

Ардчилсан тогтолцоо, хариуцлагатай улстөрийг дэмжинэ.

Mongolia เข้าร่วม Nisan 2014
6.4K กำลังติดตาม6.7K ผู้ติดตาม
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүнийг "Парламентын дархлаа ярих эрхгүй" хэмээн загнав. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа алдаа гаргасан байлаа ч түүний УИХ-ын гишүүн хэмээх ард түмний мандат нь хүчинтэй хэвээр байгаа билээ.
Русский
2
14
19
7.2K
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
“Систем шударга бус байхад би ёс суртахуунгүй байж болно" гэж өөрийгөө зөвтгөх нь хариуцлагагүй үйлдэл УИХ-ын гишүүн М. Нарантуяа (цаашид Нара гэж товчилсон нэрээр нь бичье)-гийн ёс зүйн асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд 48 өргөдөл иржээ. Эдгээр өргөдлийн дагуу өнөөдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүй байна. Тус байнгын хорооны дарга Б.Хэрлэнгийн мэдээлснээр найман гишүүнээс хоёр нь л иржээ. Харин УИХ-ын гишүүн Нара “Би ёс зүйн зөрчил гаргаагүй. Гэрээсээ хийсэн лайв яагаад зөрчил болдог юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлэв. “Систем шударга бус байхад би ёс суртахуунгүй байж болно" гэж өөрийгөө зөвтгөх нь хариуцлагагүй үйлдэл - politiko.mn/?p=1510
Русский
0
1
2
95
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Н.Учралын Засгийн газрын эхний өдөр юу болов? -Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын эхний хуралдаанаараа “Чөлөөлье” санаачлагаа шууд хэрэгжүүлж, татварын өрийн улмаас хаагдсан 12 100 компанийн дансыг сарын хугацаатай нээх албан даалгавар гаргалаа. - Н.Учралын Засгийн газарт 6 дэд сайд ажиллахаар болов. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Сангийн дэд сайдаар О.Хулан, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ, БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнх-Тамир, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба нар ажиллахаар болов. Эдгээр дэд сайдуудаас хамгийн “галтай” нь Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болж байна. - Н.Учралын засаг эе эвдэрсэн хүмүүсийг танхимдаа багтаагаад “эв нэгдлийг хангаад урагшилна” гэсэн. Гэвч эхний өдрөөсөө л үг сөрөөстэй. Хууль зүйн сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би хуулийн байгууллагынхныг хэн нэгний сэлэм, жад бол гэж хэлэхгүй. Би Төрийн ордонд ямар ч хэрэг ярихгүй,хэрэг зохиож ярихгүй” хэмээн хэлэв. Тэрээр өмнөх Хууль зүйн сайд Б.Энхбаярыг дайруулж хэлж байгаа нь мэдээж. -ХХААХҮ-ийн шинэ сайд Ц.Идэрбат “Нэг кг нь 35 мянга хүрсэн мах хаана ч алга” гэсэн нь хүмүүсийг бухимдууллаа. Шинэ сайд махны үнэ өслөө гэсэн иргэддээ итгэхгүй, өөрөө явж үзээд, “Мах үнэтэй байна” гэсэн иргэдтэйгээ заргалдахаар шийдсэн бололтой. Дэлгэрэнгүйг линкээр politiko.mn/?p=1506 уншина уу. Н.Учралын Засгийн газрын эхний өдөр:Чөлөөлөлт, толхилцоон, шинэ сайдын “махны үнэ”  - politiko.mn/?p=1506
Politiko сонин tweet media
Русский
0
0
1
98
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Саяын хэд хоногийн улс төрийн өнгийг АН дээр нэмэх нь МАН-ын цөөнх тодорхойлсон гэхэд болно. Тийм учраас Ерөнхий сайд Н.Учрал төрийн ажлыг хэвийн явуулахын тулд бүлгийнхээ цөөнхийг Засгийн газрын танхимдаа оруулав. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Н.Учрал албан тушаалын хүчээр эв нэгдлээ барин урагшлахаар Засгийн газраа бүрдүүлэв. Н.Учрал албан тушаалын хүчээр эв нэгдлээ барин урагшлахаар Засгийн газраа бүрдүүлэв - politiko.mn/?p=1499
Politiko сонин tweet media
Русский
0
1
1
296
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг УИХ-ын ТББ-ын хороо хэлэлцэхээр дэмжив С.Бямбацогт намаасаа түдгэлзсэн анхны УИХ-ын дарга болох уу? - politiko.mn/?p=1493
Русский
1
2
3
261
Politiko сонин รีทวีตแล้ว
tspagmdulam
tspagmdulam@tsdulmaa1·
@PolitikoMN @Budeekhuu З0 гаруй жил дуугүй нам явснаа одоо төрөл арилжчих юм
Русский
0
1
0
30
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Монголын ногоон намын даргаар УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогджээ - politiko.mn/?p=1483
Русский
0
0
2
47
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Н.Учрал бол МАН-ын хагарсан талуудын хамтын дэмжлэгтэй Ерөнхий сайд. Нэгэнт хамтын, дундын дэмжлэгтэй учраас Засгийн газрын танхимаа ч “хамтарсан” байдлаар бүрдүүлэхээр зуржээ. Тэгээд ч албан тушаалын төлөө хагарсан хүмүүсийг албан тушаалаар л эв нэгдэлтэй байлгах нь шинэ Ерөнхий сайдын өмнө тулж буй сорилт гэлтэй. Н.Учралын Засгийн газрын бүтэц МАН-ын эв нэгдлийг "гагнах" зорилготой зурагджээ - politiko.mn/?p=1475
Русский
0
1
1
457
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Авлигатай тэмцэх хамгийн сайн шийдэл бол дижитал засаглал. Зөвшөөрөл лицензүүдийг 100 хувь цахимжуулж, хүнээс хамааралгүй болгох ажлыг манай Засгийн газрын үед хийнэ. Н.Учрал:Авлигатай тэмцэнэ гэдэг бол хүнтэй биш, системтэй тэмцэх асуудал - politiko.mn/?p=1472
Русский
0
0
1
293
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сар ажиллаад улс төрийн шахалтад орж ийнхүү огцорлоо Хоёр жилд МАН-ын хоёр Засгийн газар огцорлоо - politiko.mn/?p=1467
Русский
0
0
2
72
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой тус тус болж байна. Ж.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм - politiko.mn/?p=1464
Русский
0
0
2
42
Politiko сонин รีทวีตแล้ว
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
АН-ын бүлгийн гишүүдийн байр сууринаас харвал тэд энэ удаа МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буутал чуулганы хуралдаанд бойкот зарласан шийдвэртээ тууштай байх бололтой. Харин МАН хариуд нь ямар бодлого гаргаж, хариу барих нь хамгийн хэцүү нүүдэл болов бололтой. МАН-ын хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарыг аль болох урт хугацаанд Ерөнхий сайдаар ажиллуулах тактиктай ажиллаж байгаа. Гэвч намын дарга Н.Учралыг нь УИХ-ын даргаас буулгах шахааг сөрөг хүчнээс хийгээд байдаг. Буухгүй гэхэд парламентын ажил явахгүй, буулаа гэхэд яах вэ? гэдэг ацан шалаанд оржээ. АН бойкотноосоо буцахгүй нь, МАН яах вэ? - politiko.mn/?p=1462
Politiko сонин tweet media
Русский
1
2
3
1.1K
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрч, албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураан авдаг болох хуулийг боловсруулна УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ахалж ажиллана
Русский
0
0
3
222
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч 5 жил УИХ-д тайлангаа тавьсангүй, хэдэн их наядын төсвийн зарцуулалтыг ч хармаар байна Н.Номтойбаяр: Ерөнхийлөгч 5 жил УИХ-д тайлангаа тавьсангүй, хэдэн их наядын төсвийн зарцуулалтыг ч хармаар байна - politiko.mn/?p=1453
Русский
1
8
5
630
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
“Hero"Б.Баатар үндэсний эв нэгдлийг бусниулсан уу, улс төрийн стратеги хэрэгжүүлсэн үү? - politiko.mn/?p=1430
Русский
0
0
2
75
Politiko сонин
Politiko сонин@PolitikoMN·
ХУУЛИЙН ТӨСӨЛД: •             Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, •             Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, •             Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа - politiko.mn/?p=1438
Русский
0
0
1
47
Politiko сонин รีทวีตแล้ว
Budeekhuu
Budeekhuu@Budeekhuu·
Хавар Л.Оюун-Эрдэнийг огцорсны дараа "Politiko" сонинд ийм гарчигтай нийтлэл гаргасан. Авлигатай тэмцэх нэрээр сошиал популизмыг хэтэрхий их өрдөж, хуваагдал үүсгэж, тэрнийхээ салхинд хийссэн тухай. Улс төр судлаачид, тэр дундаа популизмыг судалдаг судлаачид сүүлийн 10 жилийн турш "Авлигын эсрэг популизм" гэсэн нэр томьёог гаргаж, энэ бол улс төрийн стратеги гэж тодорхойлжээ. Гэхдээ тэр арга ажиллагаа, стратеги нь хэтэрвэл Филиппиний Дутертэ шиг аюултай байдалд оруулдаг гэнэ. Манайд арай ч тийм нөхцөлд хүрээгүй, гэхдээ хуваагдал, туйлшрал бол гаарсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнийг огцорсноос 9 сарын дараа ах Баатарыг нь “Үндэсний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт яллаж байгаа тухай прокуророос мэдэгджээ. Тиймээс аль нэг талд туйлшралгүй “HERO” Б.БААТАР ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН УУ, УЛС ТӨРИЙН СТРАТЕГИ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮҮ? Гэдгийг дараах 2 нийтлэлээс уншиж дүгнэлтээ хийгээрэй. “HERO” Б.БААТАР ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН УУ нийтлэлийг politiko.mn/?p=1430 эндээс, “АВЛИГЫН ЭСРЭГ ПОПУЛИЗМ НЬ АРАА ДААСАНГҮЙ” нийтлэлийг politiko.mn/?p=1422 эндээс уншаарай.
Budeekhuu tweet media
Русский
0
22
30
3K