UNREAD

5.4K posts

UNREAD banner
UNREAD

UNREAD

@UnreadToday

Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй унш.

Ulaanbaatar, Mongolia เข้าร่วม Haziran 2015
912 กำลังติดตาม6.5K ผู้ติดตาม
UNREAD
UNREAD@UnreadToday·
📈 Голомт банкны “Алтны форум 2026” арга хэмжээг тоймлох нь Дэлхий даяар бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөж, нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед алт нь үнэ цэнээ алддаггүй, хамгийн эрсдэл багатай хөрөнгө хэвээр байна. Манай улсын ч эдийн засгийн урсгалыг эрчимжүүлж, валютын нөөцийг бүрдүүлдэг гол салбаруудын нэг бол яах аргагүй алтны салбар билээ. Тиймээс эл салбарт тулгарч буй асуудлуудыг ярилцаж, цаашдын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор Голомт банкнаас 7 дахь жилдээ “Алтны форум” арга хэмжээг зохион байгууллаа. 🌐 Унших: unread.today/c/chuluut-golo…
UNREAD tweet media
Русский
0
1
0
44
UNREAD
UNREAD@UnreadToday·
🎸 Бид хэрхэн ажилладаг вэ?: "Mild Orange" хамтлаг Инди рок, дрийм поп хөгжимд дуртай хэн бүхний тойрч биш дайрч гардаг хамтлаг бол Шинэ Зеландын Mild Orange хамтлаг билээ. Ямар ч том хэмжээний нэвтрүүлэг, шоунд оролцдоггүй мөртөө Youtube дээр 27 сая хүртэлх үзэлттэй хэд хэдэн дууг бүтээсэн тэд сонсогчдодоо буйдхан, тухтай газрыг интернэтийн нэгээхэн буланд бий болгожээ. Сонирхолтой нь тэд аль нэг label-д харьяалагдалгүй дуугаа бүтээхээс авхуулаад менежментийн бүх ажлаа өөрсдөө хийдэг. Тэдний анхны Ази тивийн аялан тоглолтын хамгийн сүүлийн зогсоол нь Улаанбаатар хотод дуусаж буй. Хоёрхон өдрийн өмнө ирсэн тэднийг бид өчигдөрхөн live session дээр нь амжиж “барьж авч” ярилцлага авсныг эндээс уншаарай. 🌐 Унших: unread.today/c/hiw-mild-ora…
UNREAD tweet media
Русский
0
0
0
43
UNREAD
UNREAD@UnreadToday·
⚡️ Бартаат замын мастер: Defender Тэртээх 1885 онд унадаг дугуйн үйлдвэрлэлээр гараагаа тавьж, хожим нь автомашины зах зээлд өөрсдийн байр суурийг эргэлт буцалтгүйгээр дархалсан Land Rover-ийн их гурвалын нэг Defender-ийн шинэхэн загварууд монголын зам дээр давхиад эхэлжээ. Хурд, хүчний гайхамшиг гэгддэг Range Rover, Discovery цувралтай нэг шугамд жагсдаг энэхүү хүлгийн гол тодотгол нь “бартаат замын мастер.” Энэ удаагийн нийтлэлээр манай орны эрс тэс уур амьсгал, урт удаан аяллыг ажралгүй давах хүчин чадал, өдөр тутмын хэрэглээнд ч даруй нийцэх дэгжин шийдлүүдийн төгс хослол болсон Defender-ийн шинэ загваруудтай танилцъя. 🌐 Унших: unread.today/c/techworm-lr-…
UNREAD tweet media
Русский
0
0
0
79
UNREAD
UNREAD@UnreadToday·
🧩 Санаагаа бодит болгох талбар: Block Suppliers 2026 Манай улсад үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа барилгын салбарын бүтээн байгуулалтад амин чухал оролцоотой ханган нийлүүлэлтийн асуудлууд хэр дорвитой хөндөгддөг вэ? Бараа материал, нөөцийн хүрэлцээ ямар түвшинд байна вэ? Эрх чөлөөт нийлүүлэлтийг өргөжүүлэх алхмууд юу вэ? Дээрх асуултуудаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хөрсний шинжилгээнээс эхлээд СӨХ-ны зохион байгуулалт хүртэл үйлчилгээ үзүүлэгч талууд, салбартаа тэргүүлэгч ханган нийлүүлэгчдийг нэгтгэж, бодит хамтын ажиллагааны хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бол Block Suppliers 2026. 🌐 Унших: unread.today/c/chuluut-bloc…
UNREAD tweet media
Русский
0
0
0
42
UNREAD
UNREAD@UnreadToday·
🦷 Эрүүл шүд, Эрүүл хүүхэд: Хүүхдийн шүд арчилгааны 5 зөвлөгөө Өнгөрсөн долоо хоногт Олон улсын ойн өдөр, Дэлхийн усны өдөр, Наурызын баяр, монгол хүн анх сансарт ниссэн өдөр гэхчлэн олон тэмдэглэлт өдрүүд боллоо. Энэ дунд дарагдсан байх магадлалтай өөр нэг өдөр бол 3-р сарын 20-нд тохиодог Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр юм. Энэхүү өдөр Prodent шүдний эмнэлэг AiDent, eSchool, Ариун брэндүүдтэй хамтран зохион байгуулсан “Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” аяны үеэр мэргэжлийн эмч нараас хүүхдийн шүд арчилгааны зөвлөгөө авсныг уншигч тантай хуваалцаж байна. 🌐 Унших: unread.today/c/insight-prod…
UNREAD tweet media
Русский
0
0
0
45
UNREAD
UNREAD@UnreadToday·
🫆 Бодит түүхүүд: Дижитал ертөнцийн далд урхи + Цахим залилангаас сэргийлье Сүүлийн жилүүдэд техник, технологийн цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр цахим залилангийн арга хэлбэрүүд улам нарийсаж, илүү зохион байгуулалттай болсоор байна. Хуурамч ажлын зар байршуулах, бусдын нэр мэдээллийг ашиглан хандив гуйх зэрэг олон төрлийн аргаар хүмүүсийг залилсаар буй. Бид энэхүү нийтлэлээрээ Unitel групптэй хамтран “Үлгэрт л байдаг” төслийн хүрээнд цахим залилангийн бодит түүх, тоо баримтыг хүргэж байна. 🌐 Унших: unread.today/c/insight-unit…
UNREAD tweet media
Русский
0
1
0
64
UNREAD
UNREAD@UnreadToday·
💡 Үр бүтээмжээ өсгөх Google-ийн үнэ төлбөргүй AI хэрэгслүүд Дэлхийн булан тохой бүр “AI” хэмээх шошгоор дүүрч, “хиймэл оюун” гэх хоршоо үг маани, мэгзэм болтлоо амны уншлага болжээ. Өдгөө энэ технологи дэд бүтэц хэлбэрээр хөгжиж, бүхий л салбарт нөлөөгөө үзүүлж буйг дагаад ашгийн төлөөх компаниудын өрсөлдөөн ч улам ширүүсэж байна. Иймд Techworm-ийн ээлжит нийтлэлээр Google-ийн үнэ төлбөргүй ашиглаж болох зургаан хэрэгслийг (tool) санал болгож байна. 🌐 Унших: unread.today/c/google-ai-to…
UNREAD tweet media
Русский
0
1
0
68
UNREAD
UNREAD@UnreadToday·
🪡 Line: Захиалгат хослолын брэнд дэлгүүр Энэ удаагийн дугаарт хувцас загварын салбарт үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болж буй LINE брэндийг онцолж байна. Тус брэнд нь эрэгтэй, эмэгтэй хослолыг олон улсын стандартын дагуу хийдэг бөгөөд захиалагчаас биеийн хэмжээг авч, bespoke tailor буюу яг тэр хүнд тохирсон, давтагдашгүй хувцсыг урлах үйлчилгээг Монголд нутагшуулсан анхдагчдын нэг билээ. 🌐 Унших: unread.today/c/spotlight-li…
UNREAD tweet media
Русский
0
0
1
93
UNREAD
UNREAD@UnreadToday·
🚀 Тэнгэрт тэмүүлэгчид ба Тэнгэр ширтэгсэд: 2026 онд сансарт юу болох вэ? 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр монгол хүн анх удаа сансарт хөөрч, манай улсын хувьд мартагдашгүй түүх болон үлдсэн. Даанч тэр өдрөөс хойш манай улсын сансрын амбиц намжиж, бодит үйл хэргээр үргэлжилсэнгүй. Бид энэхүү нийтлэлдээ дэлхий дахинд 2026 онд хэрэгжсэн болон хэрэгжихээр хүлээгдэж буй сансрын төслүүдийг түүвэрлэн хүргэж байна. Учир нь энэ он сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн, магадгүй шинэ эриний эхлэл гэж нэрлэгдэхүйц жил болох төлөвтэй байгаа юм. 🌐 Унших: unread.today/c/insight-to-t…
UNREAD tweet media
Русский
0
1
0
118
UNREAD
UNREAD@UnreadToday·
🚀 ШИНЭ ДУГААР: Тэнгэр өөд тэмүүлэх жил Өнгөрсөн бямба гарагт НҮБ-ын Олон улсын ойн өдөр, 22-ны ням гарагт Дэлхийн усны өдөр, Наурызын баяр, монгол хүн анх сансарт ниссэн өдөр гэхчлэн байгаль дэлхийгээ хайрлах, хүн төрөлхтний ололт амжилтаар бахархах мөчүүд ар араасаа хөврөв. Бид эдгээр тэмдэглэлт өдрүүдээс монгол хүн анх сансарт ниссэн өдрийг онцлон тодотгож байна. Иймд голын нүүрэнд улс орнуудын энэ онд хөөргөхөөр төлөвлөсөн сансрын хөтөлбөрүүдийг онцолж, ач холбогдлыг нь тайлбарлах зуураа тэмдэглэлт өдрөөс хойш тэр чигтээ зогсонги байдалтай болсон гэж хэлж болохуйц Монгол Улсынхаа нөхцөл байдлыг ч давхар сануулахыг хичээлээ. Үргэлжлүүлэн 10 тоо буландаа Монголын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүдээс онцлох тоонуудыг хүргэснийг сонирхоорой. Мэдээж шинжлэх ухаан болон технологийн агуулгыг удаах нүүрүүдээс унших боломжтой. Эсийн түвшинд залуужуулах нэг аргыг эрдэмтэд эсийн “Хамрын хийд” буюу энергийн төв “митохондри”-оос олсон бөгөөд “жинхэнээсээ залуужуулах” аргыг 11-р нүүрэнд тайлбарлав. Үргэлжлүүлэн Nvidia-гийн хөгжүүлэгчдэд зориулсан GTC арга хэмжээнээс шинэ бүтээгдэхүүн, шинэлэг хамтралуудыг онцоллоо. Номын тухай буланд энэ сарын 16-нд уншигчдын хүртээл болсон “Улаан бал” нэвтрүүлгээрээ бидний эчнээ танил УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” бүтээлийг санал болгов. Ташрамд дуулгахад, Монголын шинжлэх ухааны хамгийн том цугларалт SciCon 2026 арга хэмжээ айсуй тул хамгийн сүүлийн нүүрт хамтран ажиллах хэн бүхнийг урилаа. 📍 UNREAD TODAY долоо хоног тутмын сониныг Улаанбаатар хотын төвийн кофе шопуудаас болон 21 аймаг дахь Монгол Шуудангийн салбаруудаас авч уншаарай. Мөн цахим хувилбараар дэлхийн хаанаас ч унших боломжтой. 🌐 newspaper.mn
UNREAD tweet mediaUNREAD tweet mediaUNREAD tweet mediaUNREAD tweet media
Русский
0
0
0
49
UNREAD
UNREAD@UnreadToday·
🗞️ Сониноос сорчилъё: Тэнгэр өөд Тэмүүлэх жил /2026.03.23/ 📍 UNREAD TODAY долоо хоног тутмын сониныг Улаанбаатар хотын төвийн кофе шопуудаас болон 21 аймаг дахь Монгол Шуудангийн салбаруудаас авч уншаарай. Сонины агуулгатай танилцах: unread.today/c/newspaper-82
UNREAD tweet media
Русский
0
0
0
29
UNREAD
UNREAD@UnreadToday·
📚 Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл" номын тухай Гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн эл бүтээл Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хурц шийдэмгий байр сууриараа танигдсан сэтгүүлч, продюсер Ч.Лодойсамбуугийн анхны ном. Ажлын гараагаа “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, дизайны албаны даргаар эхлүүлсэн тэрээр үргэлжлүүлэн ShuuD.mn сайт болон “Шууд” телевизэд ажиллахдаа “Гамбир” ток шоуг хөтөлж, телевизийн сэтгүүл зүйд хөл тавьсан түүхтэй. 🌐 Унших: unread.today/c/books-khugar…
UNREAD tweet media
Русский
1
5
7
1.2K
UNREAD
UNREAD@UnreadToday·
💧 Цэнхэр алт цэнгэг усаа хайрлах “Ус ба тэгш эрх” арга хэмжээ Яг энэ мөчид дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн литр усанд нэг литр шатахуунаас илүү мөнгө төлж байгаа гэвэл итгэх үү? Харин Монгол Улсад нөхцөл байдал эсрэгээрээ боловч анхаарах ёстой тоонууд бий. Тухайлбал, манай улс нийт 564.8 шоо километр усны нөөцтэй атлаа гол мөрний усныхаа 68%-ийг ашиглахгүйгээр улсын хилээс гадагш урсган гаргадаг. Тэгэхээр бидэнд гүний усаа гамнах, усаа дахин ашиглах, дагалдах технологи, засаглалыг бий болгох хэрэгцээ бий. Яг эдгээр сэдвүүдийг хөндөх “Ус ба тэгш эрх” арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан юм. 🌐 Унших: unread.today/c/sustainabili…
UNREAD tweet media
Русский
0
0
0
78
UNREAD
UNREAD@UnreadToday·
📲 Утсаа “хөнгөлж,” ухаанаа "саруул" байлгах 5 арга Өрөөгөө цэвэрлэхгүй хэдхэн хоноход л хамаг юм хөглөрөөд тухгүйдээд эхэлдэг дээ? Харин уншаагүй хэдэн арван и-мэйл, хэрэггүй хэдэн зуун screenshot, татчихаад мартчихсан хэдэн арван аппууд дундаа нэг их түүртдэггүй шүү дээ. Гэтэл тэдгээр апп, зураг, файл утсан дээр тань багтаж шингэх гэж цаанаа чимээгүй ачаалж, эрчим хүч зарцуулж байдаг аж. Иймд дэлхийн 212 улс орон 2019 оноос хойш “Digital Cleanup Day” -ийг тэмдэглэх болжээ. Уг өдөртэй холбогдуулан манай редакц дижитал хог хаягдлаа цэгцэлж утсаа ч тэр, ухаанаа ч тэр “саруулхан” байлгахад туслах 5 аргыг хуваалцаж байна. 🌐 Унших: unread.today/c/sustainabili…
UNREAD tweet media
Русский
0
0
0
25
UNREAD
UNREAD@UnreadToday·
🧫 Эсийн “Хамрын хийд”-ээ идэвхжүүлж, урт удаан наслах нь Хүн төрөлхтөн дэлхий дээр илүү урт амьдрахыг хүсээд байгаа болохоор хөгшрөлтийн эсрэг хэдэн мянган туршилт хийгээд байдаг хэрэг үү? Эсвэл зүгээр л жамаараа амьдрах амьдралаа илүү эрүүл бие, саруул ухаантай туулах гэж ингэж их хөгшрөлтийн сэдвийг сонирхдог хэрэг үү? Ихэнх хүмүүс л сүүлийнх нь гэж хариулах болов уу. Тэгвэл сүүлийн үед ёстой жинхэнэ сүлжээний бизнесүүдийн “амладаг” эсийн түвшинд залуужуулах нэг аргыг эрдэмтэд эсийн “Хамрын хийд” буюу энергийн төв “митохондри”-оос олжээ. 🌐 Унших: unread.today/c/insight-atp-…
UNREAD tweet media
Русский
0
0
0
37
UNREAD
UNREAD@UnreadToday·
🗞️ NEW ISSUE - From Horses to Roses: Mongolian Holidays One of the best ways to truly understand a culture is to experience how it celebrates. In Mongolia, some holidays come from centuries-old nomadic traditions, shaped by seasons and survival. Others are more recent, influenced by global culture or political history. Yet somehow, they all coexist, forming a calendar that feels both layered and uniquely ours. That is why we decided to dedicate part of this issue to a guide to Mongolian holidays. Even though some of the biggest celebrations of the year have already passed, many are still ahead. Understanding them is not just practical. It offers a window into how Mongolians relate to time, community, and each other. Beyond that, we take you inside a day in the life of Tsogt, an engineer and researcher working on the T-REX team, a project aiming to capture the first real-time video of a black hole from space. We also visit global cultural and technological moments, with highlights from the 98th Academy Awards and NVIDIA GTC 2026. Closer to home, we explore a newly opened champagne boutique that reflects a growing appetite for niche and experience-driven businesses in the city. 📍 The UNREAD TODAY weekly newspaper is available at coffee shops in downtown Ulaanbaatar. You can also access new issues online from anywhere in the world. 🌐 newspaper.mn
UNREAD tweet mediaUNREAD tweet mediaUNREAD tweet mediaUNREAD tweet media
English
0
0
0
40
UNREAD
UNREAD@UnreadToday·
🎸 Бид хэрхэн ажилладаг вэ?: “mxrningstar” хамтлаг Хөгжим сонсох үед бид бусдын хүлээлт, нийгмийн хэм хэмжээнээс ангижирч, тэрхүү аялгуун дунд хэн байх, юуг мэдрэхээ өөрсдөө шийддэг учраас энэ мөч хүний дотоод эрх чөлөөний хамгийн тод илэрхийлэл, сэтгэл зүрхний тусгаар тогтнол билээ. Гагцхүү энэ л эрх чөлөөг сүүлийн жилүүдэд олон хүний зүрх сэтгэлд мэдрүүлж яваа хамтлаг бол "mxrningstar." Тэдний гурав дахь амьд хөгжмийн тоглолт ирэх тавдугаар сарын 22-ны өдөр Social Pay Park-д зохион байгуулагдах гэж буй. Ид бэлтгэлийн ажил өрнөж байгаа энэ үеэр тэдэнтэй ярилцах завшаан тохиосон нь энэ юм. 🌐 Унших: unread.today/c/how-we-work-…
UNREAD tweet media
Русский
0
1
2
192
UNREAD
UNREAD@UnreadToday·
🫰 Хамтдаа хамгаалъя Олон улсын судалгаагаар дээрэлхлийг харсан ч дуугүй өнгөрдөг хүмүүс дээрэлхлийг даамжруулахад шууд болон шууд бусаар хамгийн их нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө хэн нэгнийг дээрэлхэхгүй байсан ч энэ төрлийн мэдээлэл, үйл явдлын хажуугаар чимээгүй өнгөрөх нь дээрэлхлийг дэлгэрүүлж байдаг гэсэн үг. Тиймээс бид дэлхий дахинд хэрэгжүүлдэг дээрэлхлийн эсрэг санаачилгуудыг хүүхэд багачуудаа хамгаалахад хамгийн их нөлөөтэй 5 оролцогч талуудын анхаарвал зохих зүйлсийн хамт багцлан хүргэж байна. 🌐 Унших: unread.today/c/insight-bull…
UNREAD tweet media
Русский
0
0
1
91