BATENGINEER
205.6K posts

BATENGINEER
@batengineer
Aircraft engineer and aviation lawyer educated in 🇲🇳🇺🇦🇨🇦🇦🇺





Байгаль орчноо хамгаалах 2 арга бдаг. 1. Байгалаа шүтэн биширч гар хүрэхгүй онголох. Энэ замаар явбал хөгжил буурай хэвээр үлдэж харийн хоол болдог. Нөгөө өөрсдөөсөө харамлаад бсан байгалийг нь гаднаас ирээд цөлмөж орхидог. Энэ бол Африк, Төвдийн замнал 2. Байгалийнхаа нөөцийг зохистой, мэнэжменттэй зөв ашиглан хөгжих. Энэ замаар явбал тусгаар тогтнолоо хадгалж чадна. Энэ бол хөгжилд хүрсэн олон улс үндэстний замнал. Хөгжиж чадсан улс байгалаа бусдаар сүйтгүүлдэггүй, өөрсдөө зүй зохистой ашигладаг. Туул гол 880 км. УБ-р дамжин 25 км урсдаг. УБ-д Туулын ундрага бхгүй. Өөраар хэлбэл, эрэг дагуух бүтээн байгуулалтаас болж урсгалын түвшин өөрчлөгдөхгүй, ширгэхгүй, үерлэхгүй. Монголын маш их байгалийн баялагийг, нефть хийн ордуудыг оросууд Юнеско гэдэг мафитай хуйвалдан биднээс тусгаарлан хав даруулсан бдаг. Ухаандаа манайхыг эзлэхээрээ ухаж авах гэж тэр. Ногоон хөдөлгөнөөр дамжуулан бас л нэг хөгжлөө хойш чангаах юм болох вий. Үзэлцсээр байгаад замаа барьчихвал эсэргүүцсэн дэмжсэн бүх хүн л хамтдаа зорчино. Гүүрэн зам бол хөгжих үү эс хөгжих үү асуултын л хариулт. Харин ч тулгуур дээр доогуур нь өнгөрөх био төрөл зүйлд халгүйгээр шийдэж бгаа юм бн лээ. Харин замтай хамт үүсэх noise pollution-г замд суурьшлийн бүсийн дундуур бол өндөр хаалт бариад тулгаад мод тарьчихдаг шийдлээр шийдмээр юм билээ. Ийм шийдэл миний бсан Gold Coast хотод маш их тааралддаг зөндөө бдаг. Хөгжилтэй олон хотод голын эргийг (river bank) маш их хөрөнгө хүч зарцуулан олон зуун жилийн турш зассан бдаг. Хотын дүүрэгт урсдаг хэсэгт нь байгалаараа эрэг гэж огт бдаггүй. Дандаа хүний гараар засаж янзалсан бдаг. Олон ч хотод яг хот дотроо урсдаг голын хэсгээ гүнзгийлж ухаж өргөтгөн усан зам (navigable water) болгодог. Бид хөгжих ёстой. Хөгжихгүй бол бусдын хоол болно.














