
🌎 Бид “Эх дэлхийн цаг”-т нэгдлээ
Дэлхийн сая сая хүмүүс нэгэн зэрэг нэг цагийн хугацаанд гэрлээ унтраахыг уриалж буй нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бүх нийтийн анхаарлыг хандуулж, ойлголт, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй хэрэг.
Эрчим хүчийг ухаалгаар ашиглах, илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх нь зөвхөн өнөөдрийн биш, ирээдүйн хариуцлага юм.
М-Си-Эс Группийн хэмжээнд 2025 онд үр ашигтай технологийн шинэчлэл, ачаалал горимын тохируулга, үйлдвэр оффисын гэрэлтүүлгийг сайжруулах болон бусад арга хэмжээгээр 1'040 орчим МВтц эрчим хүч хэмнэж, нарны эрчим хүчээр 1570 орчим МВтц эрчим хүч үйлдвэрлэж ашигласан байна. Үүний үр дүнд бид агаарт 1,957.36 тонн СО2 ялгарахаас зайлсхийснээр хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнд хувь нэмрээ оруулжээ.
#EarthHour2026 #MCSGroup
Русский

























