

Erdene Resource Development Corp.
1.1K posts

@ErdeneRes
Erdene Resource Development (TSX:ERD| MSE:ERDN | OTCQX:ERDCF) Canada-based resource development company advancing the Khundii Minerals District in SW Mongolia.



🐻🏃♂️Эрдэнэ Монгол ХХК-ийн хамт олон “Save Mazaalai” уриан дор нэгдэж, Улаанбаатар марафон 2026-д амжилттай оролцлоо. #эрдэнэмонгол #SaveMazaalai #UlaanbaatarMarathon

🐻Мазаалайн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөний маршрутыг тандан судлах хээрийн судалгааны ажлыг дэмжин ажилласаар байна. #Эрдэнэмонгол #savemazaalai

🌍Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе 🌱Өнөөдөр дэлхий даяар биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлахыг уриалдаг онцгой өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дуранд буусан, нэн ховор амьтан болох мазаалайн зургийг хүргэж байна. 🐻Эрдэнэ Монгол ХХК нь үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах чиглэлээр төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчидтай тогтмол хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирсэн. ✅Компанийн зүгээс 2024 онд “Central” телевизтэй хамтран Монгол мазаалай цуврал баримтат кино бүтээж олон нийтэд хүргэх, Баянхонгор аймгийн хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн сошиал уралдаан зохион байгуулах, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сайжруулахаар биотехникийн арга хэмжээ авахаас гадна уст цэгийг нэмэгдүүлэх буюу хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлсээр байна. ☘️ 🐻2025 оны зургаадугаар сард Ховор амьтан, ургамал хамгаалах Мазаалай нийгэмлэг ТББ-ын судлаач доктор А.Баясгалантай хамтран Эрдэнэ нэрт мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүсэн бөгөөд Эрдэнэ 11 дүгээр сард ичээндээ орж, 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ичээнээсээ гарч Хуцын шанд орчимд хөдөлгөөн хийж буй маршрут мэдээлэл бүртгэгдсэн. 🐻Мазаалайг хүзүүвчилж, генетикийн судалгаа хийх нь түүний амьдралын хэв маяг, нутагшил, зан төлөвийн талаар үнэ цэнтэй мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж, хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, тоо толгойг нарийвчлалтай тогтоох зэрэгт чухал хувь нэмэр оруулж байгааг судлаачид онцолж байна. Гэрэл зургийг: У. Ганбаяр (Хүрээлэн төсөл) #savemazaalai #эрдэнэмонгол


Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна ergelt.mn/news/21/single…

👷Эрдэнэ Монгол ХХК-ийн ашиглалтын геологич Д.Ванчинбал мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээ хуваалцаж байна. 📍Тэрээр анх Эрдэнэ Монгол ХХК-ийн зохион байгуулсан өдөрлөгт оролцохдоо геологич мэргэжлийн талаар мэдэж, энэ чиглэлээр суралцахаар шийджээ. Сургуулиа төгсөөд компанид геологийн туслахаар ажлын гараагаа эхэлж, өнөөдөр ашиглалтын геологич болж дэвшин ажиллаж байгаа юм. #эрдэнэмонгол #геологич #ажлынбайр



Peter Akerley, President & CEO, @ErdeneRes (TSX:ERD), joined us to open the market and celebrate the Company's 20th anniversary of being listed on Toronto Stock Exchange. #ERD is a low-cost gold producer, focused on the underexplored and highly prospective Khundii Minerals District in southern Mongolia. The Company achieved its first gold pour at its Bayan Khundii gold mine in September and is now in the ramp-up stage moving towards nameplate capacity. The Company is also advancing the Zuun Mod project, one of Asia’s largest undeveloped molybdenum and copper deposits.

🤝Эрдэнэ Монгол ХХК 2023 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. 🐻Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бахархалт амьтан” хэмээн нэрлэгдсэн говийн баавгайн амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлээр хангах, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. ✅Бид өнгөрсөн хугацаанд хөв цөөрөм байгуулж уст цэгийг нэмэгдүүлэх, тэжээлийн сав, тэжээл тавих, мазаалайн гол идэш бажууна тариалах зэрэг ажлуудыг хийгээд байна. 🐻2025 онд БОУАӨЯ болон Эгүүр агентлагтай хамтран шинжлэх ухааны баримтат “Их говийн манаач” киног бүтээхэд ивээн тэтгэгчээр оролцлоо. #SaveMazaalai #эрдэнэмонгол

We are excited to welcome @ErdeneRes (TSX: $ERD; OTCQX: $ERDCF) to the OTCQX Best Market, today. Erdene Resource Development Corp. is a Canadian-based resource company. Visit the company’s profile on our website to learn more: bit.ly/4prjFIg







☘️ Г.Алтантуул: "Төрж, өссөн нутагтаа өөрийн зүгээс үлдээж чадах зүйл маань мод тарих" 🌱 Иргэдтэй хамтран мод тарих ажил амжилттай үргэлжилсээр байна. Энэ удаад Эрдэнэшанд багийн иргэн н.Ганхуягийн талбайг танилцуулъя. Түүний хувьд үр хүүхдүүдийн хамт 1 га талбайд заг, сухай, улиас, хайлаас, чацаргана, үхрийн нүд зэрэг зургаан төрлийн модыг тариалжээ. ✅Талбайгаа арчлах, өдөр тутмын ажлыг хариуцан хийдэг бэр Г.Алтантуул нь "Үр хүүхдэдээ өвлүүлж өгөх, төрж, өссөн нутагтаа үлдээж чадах зүйл бол мод тарих ажил" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. #эрдэнэмонгол #байгальорчныхамгаалал #ТэрбумМод

📍Ховор амьтдыг хамгаалахын тулд эрдэмтэдтэй хамтран ажиллаж, судалгааны ажлыг тогтмол хийх нь хамгийн чухал. 🤝Энэ хүрээнд бид БОУАӨЯ-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу мазаалайг хүзүүвчлэх ажлыг жил бүр дэмжин оролцдог. 🐻Энэ жилийн хувьд, өнгөрөгч зургадугаар сард Баянтоорой орчимд нэг мазаалайг амжилттай хүзүүвчилсэн. ✅Сүүлийн жилүүдэд хийгдэж буй генетикийн судалгаа, сансрын дохиолт хүзүүвч зүүх, автомат камержуулалт зэрэг ажил нь мазаалайн амьдралын хэв маяг, байршил, зан төлөвийн талаар үнэтэй мэдээлэл өгч байгааг эрдэмтэд хэлж байна. #SaveMazaalai #эрдэнэмонгол

✨Орон нутгаас бэлтгэсэн операторууд Баянхөндий уурхайд ажиллаж эхэллээ👷🚜 👷Э.Өлзийсайхан анхны төгсөгчдийн нэг бөгөөд өнөөдөр уулын мастераар ажиллаж байна. Тэрбээр “Орон нутгийн залуусыг ажлын байраар хангах, мэргэжил эзэмшүүлэх энэ хөтөлбөр надад амьдралын шинэ замыг нээсэн. Хичээж ажилласнаар тушаал дэвшиж, илүү хариуцлагатай ажил хийх боломж гарч байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. #ЭрдэнэМонгол #Баянхөндий #Ажлынбайр #Нийгмийнхариуцлага

🌱Говийн ургамлыг нутгийн иргэдтэй хамтран тарьж байна. 💧Энэ жил усны хэрэглээ бага, байгальд ээлтэй усалгааны эко хувинг туршилтаар ашиглаж эхэлсэн. 🧑🌾Нутгийн ургамлаа тарьж, ургуулах ажилд оролцож буй Шинэжинст сумын иргэн Ш.Ганбат "Усны хэрэглээг багасгаж, ургамал ургуулах боломжийг бүрдүүлсэн эко хувин үнэхээр оновчтой шийдэл байна. Энэ ажилд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. #Нутгийнургамал #Шинэжинст #Эрдэнэмонгол

👨🎓👩🎓Шинэжинстийн оюутнууд гурав дахь жилдээ амралтаараа ажиллаж байна. 👩🎓Э.Дүүрэнбаяр: "Хөтөлбөртөө хоёр дахь жилдээ хамрагдаж байна. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах нөлөөллийн ажлуудыг хийдэг нь маш их таалагддаг." #Цалинтай_оюутан #Амралтаараа_ажиллая #Шинэжинст #Эрдэнэмонгол