
🌍Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе 🌱Өнөөдөр дэлхий даяар биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлахыг уриалдаг онцгой өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дуранд буусан, нэн ховор амьтан болох мазаалайн зургийг хүргэж байна. 🐻Эрдэнэ Монгол ХХК нь үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай санамж бичиг байгуулж, мазаалайг хамгаалах чиглэлээр төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчидтай тогтмол хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирсэн. ✅Компанийн зүгээс 2024 онд “Central” телевизтэй хамтран Монгол мазаалай цуврал баримтат кино бүтээж олон нийтэд хүргэх, Баянхонгор аймгийн хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн сошиал уралдаан зохион байгуулах, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сайжруулахаар биотехникийн арга хэмжээ авахаас гадна уст цэгийг нэмэгдүүлэх буюу хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлсээр байна. ☘️ 🐻2025 оны зургаадугаар сард Ховор амьтан, ургамал хамгаалах Мазаалай нийгэмлэг ТББ-ын судлаач доктор А.Баясгалантай хамтран Эрдэнэ нэрт мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүсэн бөгөөд Эрдэнэ 11 дүгээр сард ичээндээ орж, 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ичээнээсээ гарч Хуцын шанд орчимд хөдөлгөөн хийж буй маршрут мэдээлэл бүртгэгдсэн. 🐻Мазаалайг хүзүүвчилж, генетикийн судалгаа хийх нь түүний амьдралын хэв маяг, нутагшил, зан төлөвийн талаар үнэ цэнтэй мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж, хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, тоо толгойг нарийвчлалтай тогтоох зэрэгт чухал хувь нэмэр оруулж байгааг судлаачид онцолж байна. Гэрэл зургийг: У. Ганбаяр (Хүрээлэн төсөл) #savemazaalai #эрдэнэмонгол





