Chinzilla🇲🇳🇺🇦

63.1K posts

Chinzilla🇲🇳🇺🇦 banner
Chinzilla🇲🇳🇺🇦

Chinzilla🇲🇳🇺🇦

@ChinzillaMon

Ideologically problematic, Politically homeless. #LFC⚽️ #LakeShow🏀 #MambaMentality🐍😈

Los Angeles, CA Katılım Mayıs 2015
6.7K Takip Edilen7K Takipçiler
Sabitlenmiş Tweet
Chinzilla🇲🇳🇺🇦
Chinzilla🇲🇳🇺🇦@ChinzillaMon·
Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу. ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ: Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу. Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв. Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай. Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй. Авгай та аян замын алжаал зүдгүүрээс халширалгүй, дэлхий дахины хамаг ардыг эндүү төөрөлдлөөс гэтэлгэх ариун сургаалаа харамгүй хайрлахын ялдарт мөхөс надад амьдрал тэтгэж насан хутаг хайрлах нандин увидасаа соёрхохыг хүсмү? Авгай та амнаасаа алт мэт үгсийг унагах бөгөөс мөхөс би бээр олбог суудалд тань ойртон шадарлаж чин сэтгэлийн угаас чих талбин сонсох болно. Өгүүлэн тоочихыг хүссэн сэтгэлийн үгс өдий төдий байгааг өчүүхэн жаахан захидал бичигт түмний нэг хувийг илэрхийлж яахин чадах буй? Авгай та дээд хутгийг олж, дэлхий дахины хамаг ардыг аврал гэгээндээ багтаасан нэгэн хэмээн сонссоор удсан тул энэхүү заллагыг эрхбиш таалалдаа болгоож хүлээн авах ажаам уу! Тиймийн тул зарлиг бичиг буулгасны учрыг эрхэм авгай та эндүүгүй ухан ойлгох буй за! Таван сарын шинийн нэгний өдөр
Chinzilla🇲🇳🇺🇦 tweet media
Русский
56
422
675
66.6K
Chinzilla🇲🇳🇺🇦
Chinzilla🇲🇳🇺🇦@ChinzillaMon·
Хаантан Хүүк хун тайж Занданшатарын хамт!
Chinzilla🇲🇳🇺🇦 tweet media
Русский
1
3
5
261
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Amgaa Tu
Amgaa Tu@amgaa_tu·
@ChinzillaMon Тэгж байгаад нэг хуцаж үзүүлэх байлгүй дээ
Русский
1
1
1
75
Chinzilla🇲🇳🇺🇦
Chinzilla🇲🇳🇺🇦@ChinzillaMon·
Нохойн хэл мэддэг Монголын цор ганц УИХ-ын гишүүн хүн дээ! Түүнийг цаашид нохой Цогтоо гэж нэрийдсүгэй!🐶🐕🦮🐩🐕‍🦺🐾
Chinzilla🇲🇳🇺🇦 tweet media
Русский
4
3
15
1K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Хүрлээ.Д
Хүрлээ.Д@Hurlee2·
С.Шаарийбуу гуай шинэ 3 өрөө байрандаа орсон гэсэн схан мэдээ гарчээ. Болж дээ 🙏👏
Хүрлээ.Д tweet media
Русский
0
10
34
2.3K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Отгончимэг🇺🇦🇲🇳
Еөк болохын тулд бүхнийг хийж явна муу ах минь
Отгончимэг🇺🇦🇲🇳 tweet media
Русский
12
14
47
4.5K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Gaanaa
Gaanaa@ganuuhs·
Эрлинг Браут Хааланд өнөө өглөө Чингис хаан онгоцны буудалд газардлаа..
Gaanaa tweet media
Русский
14
8
39
6.8K
Chinzilla🇲🇳🇺🇦
Chinzilla🇲🇳🇺🇦@ChinzillaMon·
3 хүүхдээ тэжээж яваа эх хүн шүү дээ манай НАРА чинь! Хүүхдүүдийг нь боддоггүй юм аа гэхэд ядаж энгэрээс нь сүү асгардаг эх хүн шүү дээ гэж бодмоор юм даа зарим нэг хүмүүс!🍼👩
Chinzilla🇲🇳🇺🇦 tweet media
Русский
11
9
23
2.2K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Sukhchuluun
Sukhchuluun@Sukhchuluun2·
Солонгосын уран бүиээлчдийн Буйр нуурын хар галууны талаар кино хийж хар галуу нуурын загасандаа үнэхээр халгаатай бгаам биш үү@MECCMongolia
Русский
6
22
34
3.6K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Bilge
Bilge@bilignb·
Хүүк хаан ажилд нүдтэй хүмүүсээ ажлаас нь халж авлигад нүдтэй хүмүүс ажилд авсан гэж байна. Үнэн ч юмуу
Bilge tweet mediaBilge tweet media
Русский
2
6
19
2.3K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Ахмад Нэмо 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
За нэг юмны холбооны ерөнхийлөгч Завханы замбараагүй баян нэг нөхөр бна гэнэ дээ, Лхагвааг авчих 10т өгөе гэж бна гэнэ, Сая Оюунболдыг 1,5т 7 дээр хэвтүүлсэн бна ш дээ ! БАСУ минь! Баавгай заанаа л авдын шүү!
Ахмад Нэмо 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 tweet media
Русский
9
5
21
24.3K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Бундан Болдсайхан
Наадамын өдөрүүдэд: нийт 200-д хүүхэд, хүн үзэж 🙂 Гандан нуурын эрэг дээр Онон Номин Болор гээд бүээд бүтэн эмнэлэг ажиллаж байгаа мэт 🙂 өмнө н мэс засалд орсон хүүхэдүүд ч ирлээ: Намуунцэцэг охин дэлбээгээ дэлнээд цоо эрүүл маш том болж
Бундан Болдсайхан tweet media
Русский
0
16
73
2.1K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Гомбосүрэн
Гомбосүрэн@Gombosuren_taij·
Нэгэнт бүрээгээ татаж их цэргээ хөдөлгөснийх алдагдсан газар нутгаасаа хагас хугасыг нь ч болтугай буцаан авч #эдийн засгийн хямралтай үед алт эрдэнэс, бензин тос ч болтугай олж ирвэл зүгээр байна 😁
Гомбосүрэн tweet media
Русский
0
1
2
81
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Эрх чөлөөт Оргио
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайдаараа сельфи хийлгээд...хэддүгээр зуунд ч яваа юм бэ дээ
Русский
16
12
46
8.1K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Negdel Sanjsuren
Negdel Sanjsuren@negdels·
Золбоо харцага ч хүний дээд юм аа. Аав хүү хоёрын хүслийг биелүүллээ🥰
Русский
3
14
33
5K
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Maral Maralaa
Maral Maralaa@maralaaa2005·
Үнэхээр БААВГАЙ нэр шигээ юм байна аа
Maral Maralaa tweet media
Русский
0
6
10
543
Chinzilla🇲🇳🇺🇦 retweetledi
Elch.mn
Elch.mn@Elch_mn·
С.Баярцогт: Би 2011 оныг дурсахаар нулимс гарах гээд байдаг. Г.Эрхэмбаяр үзүүрлэдэг жил аймгийн дарга нь ч олдохгүй, Бөхийн холбооны дарга нь ч олдохгүй ганцаараа Увсынхантай үзэж байсан. Эрхэмээ маань булган сүүлтэй байсан учраас өнөөдөр Б.Орхонбаяр дүү маань Даян аварга боллоо
Русский
5
32
145
11.9K