DavaadorjD🇲🇳 💙

22.2K posts

DavaadorjD🇲🇳 💙 banner
DavaadorjD🇲🇳 💙

DavaadorjD🇲🇳 💙

@DadoDmdn

Independence, human rights, and freedom are the cherished values of the Mongols.

Gorhi-Terelj or anywhere world Katılım Nisan 2022
4.9K Takip Edilen5.3K Takipçiler
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Шэнь Миньжуань 沈敏娟 Shen Minjuan
Монголын нутагт амиа өргөсөн 120 гаруй хятад ажилчдын дурсгалд Ханш нээх өдрөөр дахин хүндэтгэл үзүүллээ. Тэд Монголын өнцөг булан бүрд 850 гаруй төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн бат бөх суурийг бүтээлцжээ. Тэдний энэхүү сэтгэл зүтгэл бидэнд “Бүс ба Зам” өндөр чанартай хамтын ажиллагааг урагшлуулж, ард иргэдэд улам их сайн сайхныг түгээх урам зориг өгдөг юм.
Шэнь Миньжуань 沈敏娟 Shen Minjuan@ChnAmbMongolia

I paid tribute to over 120 Chinese workers who dedicated their lives in Mongolia once again during the Qingming Festival. They built more than 850 projects across the country, laying a solid foundation for Mongolia’s development. Their spirit inspires us to promote High-quality Belt and Road cooperation and deliver greater benefits to the people.

Русский
0
8
31
512
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
ᠭᠠᠩᠵᠣᠷᠢᠭ 
Амундра нь Хэрээтэй хамтран Данкын өрсөлдөгч бх боломжтой бүхнийг өргөн нэвтрүүлгийн ТВ -үүд, хиамнуудаараа гүтгэж, харлуулж намнасан. Одоо өөрийгөө буланд шахуулчихсан ХОХИРГЧ болгон хувиргахдаа сурсан зангаараа бусдыг гүтгэсээр л. Эднийг шалгаач ээ‼️
ᠭᠠᠩᠵᠣᠷᠢᠭ  tweet media
Батчулууны ЦОГТГЭРЭЛ-ШИЛЭН@TsogtgerelB

Өө сайхан2 Яриадээ яриадээ Амундра 👍👍👍

Русский
3
9
19
1.6K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Анхаа
Анхаа@ankhaa404·
Энхбаяр хөгшөөн Амарбаясгалан шиг ажлаа нэр төртэй хүлээлгэж өгөөд хэргээ шалгуулчих!
Анхаа tweet media
Русский
0
16
28
895
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
BATENGINEER
BATENGINEER@batengineer·
Доржзодов гэдэг "муу" залуу 60тб-г илчилсэн юм. Яг МАН-ы гаруудтай ичээнд нь хамт сууж бгаад аудио бичлэг хийгээд гаргаад цацчихсан. МАН дахь албан тушаалын их авилгалын схемийг тэр ингэж ил болгосон. Түүнтэй хэн тэмцсэн, яаж тэмцсэн гээч. Эхлээд барихаар хөөцөлдсөн, дараа нь гадаад руу мөнгө аваад зугатах санал тавьсан. МАН бүлгийн зөвлөх бхдаа Хаан жимстэй тэмцдэг бсан ХЗДХ-н дэд сайд Энхбаяр Доржзодовтой төрийн машинаар тэмцсэн. Айлын гэр үүрээр бүслэн хааж орон даяар бөөн шуугиан болж блаа. Пиарчид Доржзодовыг хамгийн муу хүнээр тодруулж блаа. Доржзодовыг өмнө нь нийтээрээ нүддэг бсан Хаан жимс гэж захын хар овоохойн оронд босгож шомбойлгоод бөөн бөөнөөрөө нүддэг болсон. Гэсэн ч олон үйл явдлын өрнөл Доржзодовын илчилсэн 60тб хэргийн нөлөөгөөр цаашид хөвөрсөн. М.Энхболд Е-сонгуульд ялагдсан. МАН дотор 60тбчидтай тэмцэл эхэлж үр дүнд нь Хүрэлсүх засагт гарч ирсэн. Дараа нь Оюун-Эрдэнэ Нямбаатар нарын залуусаар МЭ-г суудлаас нь буулгаж аваад намаа авсан. Дараа жил нь МЭ мөчөөгөө өгсөнгүй хариу цохилт хийж МАН-ы аль ирээдүйдэй лидерүүд гэгдэх баахан хүнийг ЖДҮ хэрэгт хутгаж хариугаа авлаа. Үүнд ЖЭнхбаяр, Я.Содбаатар, Н.Учрал гээд нэр нь орооцолдоогүй залуу хүн МАН-д бараг үлдээгүй. Содбаатар сайд манай яаманд 2 долоо хоноод ажлаа буцаагаад өгч бсыг сн санаж бн. Ганц ОЭ нарын цөөн хүн л ардаа зээл авах аж ахуйгүйгээсээ санамсаргүй шахуу нэр цэвэр үлдчихсэн бсан. Ингээд 21 онд Хү ЕС-с бууж Е-д нэр дэвшихэд ЖДҮ-д орооцолдоогүй нэр цэвэр ОЭ ЕС болох ганц л тунаа үлдсэн. Дараа нь ОЭ бол очероороо явж бсан олон ах нарын урдуур дайрч засаг авсан шахуу гэх шалтгаанаар ан цав үүссэж эхэлсэн. Тэр ан цавыг МЭ ЖДҮ-гээр суулгаж өгөөд холоос мушилзаад хараад бж бсан. Ан цав тэлсээр сүүлдээ хагарал болсон. Хагарал нь оргилдоо хүрч ОЭ хамтарсан засгийг охины цүнхээр татаад унагаачихсан. Энэ хагаралд МЭ-н тушаалаар Доржзодовыг мөшгөж бсан Энхбаяр голлох үүрэг гүйцэтгэж бн. Өнөөдөр 15 давхар, Амундра гэж шинэ үеийн Доржзодов шиг захын хар овоохой гарч ирсэн. Гай болж нөгөөдүүлд нь Энхбаярын эсрэг хариу компромат бх шиг бгаан. Боди ч гн үү, мөнгө ч гн үү баахан шуугиан яваад эхэлсэн. Саяхан харлаа. МЭ байр сууриа сэргээж, ЖДҮ хэргээр нэрийг нь гутаан улс төрийн замналд нь тээг тавьж бсан гаруудтайгаа нийлж авсан бн. Одоо тэд ОЭ, 15 давхар, Е-д нэр дэвшихээ зарласан Алтанхуяг гэдэг нэгдмэл дайсантай л болжээ. Хаанжимстэй тэмцэж, Доржзодовтой тэмцэж явсаар одоо 15 давхартай тэмцэж бн. Эби-Миеэ хослолын хонгилыг илчилсэн Хаанжимс, 60тб-н схемийг илчилсэн Доржзодовын гаргаж ирсэн асуудал яаж ч гутаагаад цагийн эрхээр үнэн бсан нь тодорсон. Одоо 15 давхар бас бус юм яриад бн. Гэрчийн кредибилити-г доошлуулах замаар шүүхэд баримтыг няцаадаг аргыг дахин турших гээд л бх шиг бн. Гэхдээ хүмүүс 15 давхрын гаргасан шуугианаас ямар нэгэн үнэний сэжүүр олж хараад л бх шиг. Учрал сайд кабинетээсээ зарим хүнээ түр ч хамаагүй чөлөөлөөд энэ хэрүүлийг нэг тийш болгож авахгүй бол тун удахгүй засгийг нь татаж унанаах ч магадгүй. Сүүлийн үед, сүүлийн үед ч гэж дээ ер нь нэлээн дээрээс шүүмжилсэн, илчилсэн хүнийг шахаж гаргаад мөшгөөд, хавчаад, хориод бдаг нэг хачин тогтолцоо бий болчихлоо. Нэг даргын но, хулгай худлыг илчлэхээр нийтээрээ шахуу шүгэл үлээгчийг барьж идэх шахдаг болсон. Судлаад бсан чинь тэр паакттай нөхөр дээр өнөөгийн бохир систем нь тогтдог бсан бдын. Би бол энэ систем нурах ёстой, шүгэл үлээгч илчлэгчийг биш харин асуудалд ороогдсон дарга нарыг шалгадаг дэлхийн эрх зүйн зарчим орж ирэх ёстой гэж бодож бн. Тэр Амундра муу хүн бж магадгүй гаргаж тавьж бгаа баримтыг нь шалгахдаа түүнийг биш нэр дурьдагдсан фигурантуудыг шалгаж бж үнэн тодорно гэж итгэж бн. Би Энхбаяртай эртний танил. Гайгүй харилцаатай. Тэхдээ энэ шуугианыг нэг тийш нь болгоход түүний албан тушаал шиг дэмий юм яг одоо алга бн. Ашиг сонирхлын асар их зөрчил үүснэ шд. Зүгээр л УИХ дарга Д.Амарбаясгалан шиг шалгуулъя гээд ажлаа өгчихөж болдоггүй юмуу гэж хэлмээр бн түүнд. Ямар учиртай юу болоод бгаан бэ ер нь?!
Русский
2
22
31
3.3K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Awesome Videos ❤️
Awesome Videos ❤️@Awesomevideos07·
Don’t laugh, he is 102 years old.
English
258
611
11.4K
428.8K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Баярсайхан Галигаа
1985 онд би Ж.Батмөнх даргад шүүмжлэлт захидал илгээж байсан, 40 гаруй жил нийгмийн шударга ёсны төлөө тэмцжээ. 20 гаруй жилийн өмнө МАН-д дотоод ардчилал бий болгох зорилготой тэмцсэн, амжилт олоогүй. МАН одоо ч дотоод ардчилалгүй хэвээр. Ямар ч байсан би МАН-ын ахмад зүтгэлтэн хүн. Эдүгээ иргэний хөдөлгөөний удирдагчийн байр сууринаас улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна‼️
Русский
1
5
5
399
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Анхаа
Анхаа@ankhaa404·
Ордноор нэг англи хэл сайн мэдэхгүй байж Харвард төгсчихсөн бизнес хийж үзээгүй байж тэрбумтан болчихсон морь унаж үзээгүй байж алдарт уяач болчихсон цэргийн мэдлэггүй байж хурандаа болчихсон хүмүүс хөлхөлдөөд л улс орныг минь удирдаад л худлаа ярьж хулхидаад л явж байна
Русский
31
435
880
24.3K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
r. davaadorj
r. davaadorj@rdavaadorj·
Тиймээ, санал нэг байна🙏 Ц.Элбэгдорж: Ардчиллын ачаар монголчууд их түүхээ сэргээж, эрх чөлөөндөө эзэн болох гэж тэмцэж яваа нь гарцаагүй үнэн. Тэр үнэнийг Тулга шиг бусын төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй хүн л бүтээж, эзэмшиж чаддаг
r. davaadorj tweet media
Русский
0
12
18
726
GARMAA OD
GARMAA OD@Od0226·
@Adiyasuren1990 @DadoDmdn Манай монгол гээч ер нь увсынхан увсдаа л амьдарх хэрэгтэй ш дээ
Русский
1
1
2
65
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Tuul
Tuul@tuul1234·
Telegram-ын үүсгэн байгуулагч Дуров оросын санал асуулгын талаар тайлбар хийжээ. "Единая россия" намд өгсөн саналын 90%-ийг Тайланд,Бали,Шри- Ланк зэрэг экзотик орнуудын "бот"- оор хөөрөгдсөн . Ботуудыг хаасан ч саналуудыг устгаагүй байна гэжээ. Жич: Telegram оросод хаагдаад эхэлсэн.Нэг юм болох нь дээ🤔
Tuul tweet media
Русский
1
18
42
2K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
ELBEGDORJ Tsakhia Mongol
ТУЛГА Дээш тэнгэр хол, доош газар хатуу. Сайн нөхөр минь ойр ойрхон санагдаад байсан юм. Утас цохиж, мэнд мэдье, тухтай сууж ярина гэж бодож явлаа. Дашжамцын БАТТУЛГА-ыг хамгийн дотно, итгэлт анд минь гэж эргэлзэхгүй, эхэнд нь нэрлэж явсаар өдий хүрчээ. Хэн ч өөдөөс гайхаж, ямар учиртайг асууж байгаагүй юм. Бүгд л санал нэгдэж, толгой дохидогсон. Ийм хүн хорвоод ховор, маш ховор, миний мэдэхийн бүр ганцхан. Олон дурсамж орж гарах ч олж хаанаас нь бичих билээ. Хүний дээд, нөхрийн сайхан эрхэм андынхаа үр хүүхэд, ар гэр, ойр дотных нь бүх хүнд юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлье. Сайхан хүн, сайн нөхөр, алт шиг аав ах гээд хүндэт алдар бүхэн түүнд бүрнээ зохино. Мэддэг хүмүүс нь Баттулгын тухай дурсан бичиж байна. Мэдээж бүгд сайхнаар. Сайн нэрийг тэр сууж олоогүй, тэмцэж бүтээсэн. Нийслэлийн дараа хамгийн томд орох Дархан хотод ардчиллын хөх туг болон холхи 1990 оны хувьсгалыг тэр удирдан босож ирсэн юм. -Дарханд Ардчилсан Холбоо байгуулагдаж гэнэ, зохицуулагч нь Баттулга гэж сонсоод бид учиргүй их баярлан хөөрч байж билээ. Удсан ч үгүй тэр домогт залуу Улаанбаатрын төв талбайд хөхөө өвлөөр болсон цуглаан болон МоАХ-ны анхдугаар их хурлын индрээс гал цогтой үгээрээ түмэн олноо эрх чөлөөний тэмцэлд дуудсан юм. Ардчилсан хөдөлгөөний аргаар Монгол түмэн бүтэн гурван зууны дараа өөрийн бүрэн эрхт, эрх чөлөөт байдлаа тэмцэн олж авсан. Евро-Азийн хөлдүү цээжийг хага татан янцгаасан ардчиллын цагаан унага Баттулга шиг олон анхдагчийн тэмцэл зүтгэлийн үрээр Монголын хээр талд, хөр цаснаар хөлд орсон юм. Тэр манай улсын анхны, ардчилсан, шинэ Үндсэн хуулийг төсөл байхаас нь эхлэн бичилцэх, батлан хэрэгжүүлэх эрхэм хүндтэй үйлсэд эхний өдрөөс нь нэр төртэй зүтгэсээр өдгөө хүрсэн. Алтайн цаст хөх уулс шигээ мөнхийн түшигтэй, бат тулхтай сайхан анд минь. "За" гэсэн бол хэлсэндээ л явдаг тууштай нугаршгүй, шударгуу үнэнч, эрх чөлөөнд амь шигээ хайртай амин анд минь билээ. Ганц худаг нэртэй хүйтэн шоронд хилсээр хоригдож байхдаа ч урдаас тачигнатал инээсээр, халуун зуух шиг цээжиндээ тэврэн уулзаж байсан нь саяхан мэт санагдана. Эрх чөлөөгөө хасуулсан нөхрийнхөө энгэрт эрх чөлөөний эхний одонг тэнд зүүж өгч байлаа. Бидний Зоригийг алж, нөхдийг нь хэлмэгдүүлж, нэрийг нь хүртэл булаах гэсэн МАХаНчуудын тархи угаалт, увайгүй зан, бузар үйлдлийг тэрээр үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байсан юм. Тэрээр Ардчилсан Холбоог хөлд орж байхад нь манлайлан удирдаж, зоригт олон нөхдөө үлгэрлэн тэмцдэг байлаа. Ардчилсан хувьсгалын ололт эмзэгхэн байлаа. Монголын коммунистууд шокноосоо гарсан ч өмч хөрөнгийн хулгайд хорхойтсон баавгай адил улайрсан үе. Тэд 1992 оны сонгуулийг луйвардах хуулийн арга сүвэгчилж, эрх мэдэлдээ нүүгэлтэн буцаж ирэв. УИХ-ын 76 суудлын 71-ийг эзэгнэн арзаганаж байлаа. Орон нутаг, төрийн бүх шатны удирдлагад хачиг хувалз лугаа зай завсаргүй шигдэж шимэгчилсэн хэвээр. Монгол түмний түүхэн шинэ сонголтыг бохирдсон зальхай нүд оюунаараа тэд эрх мэдлээ ашиглан хулгай дээрэм төдийгөөр харж байсан. Эрх баригчдын шунал, харалган байдлыг урхидах гэсэн харь этгээд ч бэлээхэн олдсон. Түүхийн алтан сонголтоо хийсэн монголчуудын донд гараан дээр нь эрх мэдэлдээ эргэж хурган улайрсан адгийн коммунистууд ахиж нэг суух шахсан. Монголын газар тэнгэр, баялаг боломжийг 99 жилээр харьд түрээслэн худалдах тухай "Айбэх МолАм" корпораци гэгчтэй хийсэн Жасрайн Засгийн Газрын далд гэрээ ил болж шуугиан тарьсан. Монголын Ардчилсан Холбоо манлайлан Засгийн газрыг огцруулж, уг хэлцлийг цуцлах шаардлага тавин долоо хоног Сүхийн талбайд халуун бослого тэмцэл өрнүүлсэн. Түүнийг оройлон манлайлагч нь Ардчилсан Холбооны Ерөнхийлөгч Баттулга. Тулга маань өөрийн биеэр өлсгөлөн зарлагчдаа ахалж, хөвөнтэй дээл, саравчтай малгай асааж гэрэлтэн боссон. Шахалтад орсон засаг, их хурал сандралдаж, Очирбат Ерөнхийлөгч санаачлан хэлэлцээр уулзалт хийж, Аюулгүйн Зөвлөл хуралдаж уг гэрээг хүчингүй болгох чиглэл өгсөн. Зохих шийдвэр тогтоол гарч, гадаад яамнаас төлөөлж энэ тухай олон улсад зарласнаар Монгол улс тэр хуйвалдаан боолчлолоос аврагдсан юм.
ELBEGDORJ Tsakhia Mongol tweet media
Русский
32
84
297
7.6K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Baabar
Baabar@Baabarniitlelch·
Худлаа хүнийг нь л тоолчихсон байнашдээ. Казахстан 18 сая хүнтэй тэндээс 13 сая хасаг үндэстэн байвал их юм. Станы орнуудаас хамгийн бага шашинжсан нь Казахстан. Тэдний дийлэнхийнхийн эх хэл нь орос. Хасаг эх хэлтэй 2 сая малчинтай ч тэд ч бүгдээрээ шашинжсан биш. Монголд 1992 онд асуулгаар хүн амын 85% нь буддистууд болж таарсан. 2002 онд гадны теологийн баг жинхэнээр тодруулах судалгаа хийгээд 15% нь буддист гэж тодорхойлсон.
Русский
2
15
42
5.8K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
DavaadorjD🇲🇳 💙
DavaadorjD🇲🇳 💙@DadoDmdn·
@BayarsaihanG Сайхан шинжилгээ хийжээ. МАН-ын засаглалын хямрал, нүүрсчдийн зодоон, ЕС- үүдийн ярилцлагыг 1. Эсрэг тэсрэгийн эв нэгдлийн хууль 2. Тооноос чанарт шилжих хууль 3. Үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль гэх диалектикийн хуулиар тайлбарлаж, товчхон аналитик дүгнэлт хмйж удахгүй сийрүүлнэ.
Русский
2
3
3
255
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
DavaadorjD🇲🇳 💙
Амласнаараа Диалектикийн 3 хууулиар хувийн анализ хийж үзлээ. ЕС Занданшатарын хоёрдох уналт, Учралын Спикерээс бууж ЕС болох процесс доорхийг бүрэн нотолж бна. Шинэ Засгийн газарт бүлэглэлийн хүчний тэнцвэр барих, танхимаа төвхнүүлэх гэсээр бтал Наадам, амралт зугаалгын сар гээд намар гэхэд илүү хүнд нөхцөл байдал хүлээж бх болов уу! Залуу хүн зориг гаргаад Танхимаа цомхон чадварлаг бүрдүүлж 2027, 2028 оны Сонгуулийг үл хайхран, хэрхэвч бодолгүйгээр одоогийн нөхцөл байдлыг тэсэн гарах стратеги боловсруулах хэрэгтэй гэж зөвлөе! 1. Эсрэг тэсрэгийн эв нэгдэл, тэмцлийн хууль МАН-ын засаглалын сүүлийн 10хан жилд: -МАНам доторх эрх мэдэл, нөөц баялгийн (нүүрс, ЭТ, Хөгжлийн банк, Ждүчид, ТӨК-ууд зэрэг эдийн засгийн ашиг сонирхол) дээр төвлөрсөн, урхилагдсан бүлэглэлүүд -Нүүрсний хулгайн бүлэглэлүүдийн далд зөрчлийг ил гаргасан. -ЕС нарын мэдэгдэл, ярилцлага нь үнэндээ аль ч нам доторх эрх мэдлийн тэмцлийг ил болгов. Дээрх зөрчлүүд нь системийн задрал биш, 2027 оны Еөкийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгууль угтсан эрх мэдлийн шинэ хуваарилалт, хүчний тэнцвэр тогтоох өрсөлдөөн болж илэрч бна. 2. Тооноос чанарт шилжих хууль -Нүүрсний хулгайн ээлжит бүлэглэл нь нэгнээ барьцаалж намнахаар дараагийнхаа группын үйлдлүүд, авлига, албан тушаалын хэргийн фактуудыг олон жилийн турш хуримтлуулсан. -Улс төрчидийн идэлт уулт, эрх мэдлийн төлөөх хэрүүл маргаан, гоё нэртэй төслүүдийн цавчаа нь баримт факттайгаар тоо томшгүй өсөж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн -Нийгэм дэх эдгээр хуримтлагдсан бухимдал нь засаглалын хямрал, том дуулиан болж! олон нийтийг институци болж төлөвшөөгүй улс төрийн намуудад итгэх итгэлгүй болгож буй нь бодлогын хувьд чанарын шилжилт хийх шаардлагатайг харуулж бна. Нүүрсний хулгайн бүлэглэлүүдийн толхилцоон нь ЭТТ-д удаан хугацаанд хуримтлагдсан компанийн засаглалын дампуурал бөгөөд Төрийн оролцоо энэ бүхнмй үндэс суурь болж буй нь тооноос чанарт шилжих шаардлагатайн илрэл юм. 3. Үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль -ЕС-үүд өөрийн үеийн Еөк рүү шүүмжлэл өрнүүлж, бурууг чихэн гомдоллож, эрх мэдлийн төлөөх тэмцлийг ил гаргаж бна -Парламентын БНУ-ын Засгийн газар дахь Еөкийн оролцоо энэ хэвээр бвал маргаан зөрчил цаашид ч үргэлжилнэ -МАН дотор ч хуучин соц системийг санагалзагчид шинэ хэлбэрээр төрөл арилжих процесс явагдаж магадгүй. Гэхдээ эдгээр үе хоорондын ч гэнэ үү, бүлэглэлүүдийн ч гэнэ үү өш хонзон, гомдол тээсэн далд тулаан нь төгсгөл биш, харин эрх мэдлийн шинэ цикл үүсэх шилжилтийн үе, бас цэгцлээд авах боломж ч байж болно. Товч дүгнэлт МАН-ын засаглалын хямрал болон нүүрсний хулгайн “хэн нь том бэ” гөбс ухсан хэрүүл маргаан нь диалектикийн үүднээс харвал нам доторх фракцуудын ашиг сонирхлын тэмцэл, удаан хугацаанд хуримтлагдсан засаглалын хямралын асуудлын чанарын илрэл, мөн эрх мэдэл шилжих процесс гэж тодорхойлж болно.
Русский
0
1
1
125
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
Уулзахжаргал🇲🇳
Netflix д сар бүр 7$ төлөөд үй түмэн кино, хүүхдийн контент үздэг бүр ямарч хугацаа нтэр шаардахгүйгээр шүү гэтэл видео сангаас ганц киног 9000₮ авч үздэг. Харьцуулашгүй чанар л даа…🤔😂
Русский
33
182
484
30.6K
DavaadorjD🇲🇳 💙 retweetledi
ӨДРИЙН СОНИН
Тэрбээр “Би Монголд 2006 оноос эхлээд айлчилдаг болсон. Монголчууд ч намайг таньдаг болж, холбоотой байдаг болсон. Би Хөх нуурын монгол. Эхээс 11-үүлээ. 1950 онд төрсөн. Хоёр настай байхад минь Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар хойд дүрээр залсан. Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суусан. Аав ээж, ах дүү нар маань ч хамт явсан. Хоёр ч ах минь хийдэд сууж байлаа. Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан. 1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой адил үйл явдал тэнд болоод сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн" гэв dnn.mn/article/7E-5U5…
ӨДРИЙН СОНИН tweet media
Русский
1
23
39
2K
Эрх чөлөөт Оргио
ЗГ-ын хуралдаан хаалттай хуралддаг. Гэнэт @AmarsaikhanS сайдыг дэвтрээ сугавчлаад хуралдаандаа орох агшинг камераар бичээд ЕС нь хөөсөн. Энэ маш муухай, зохион байгуулалттай харагдсан. Түүнээс өмнө ч, хойно ч тийм зүйл сошиалд үзүүлж байгаагүй. Гэтэл ХЗДХ-ийн сайд болоод ороод ирлээ. Цэмцгэр ажиллаарай. Ард иргэдтэй, хэвлэлийнхэнтэй битгий дайтаарай! Амжилт хүсье @AmarsaikhanS 🇲🇳
Батчулууны ЦОГТГЭРЭЛ-ШИЛЭН@TsogtgerelB

Зөв Хуулийн сайд яг ийм байх ёстой Сармагчин шиг хавийн хүнийг гүтгээд явж таарахгүй

Русский
11
16
33
9.8K