Erdenes Mongol LLC

486 posts

Erdenes Mongol LLC banner
Erdenes Mongol LLC

Erdenes Mongol LLC

@ErdenesMon_LLC

Эрдэнэс Монгол нэгдэл нь эрдэс баялгийн үнэ цэнийг тогтвортой нэмэгдүүлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.

Erdenes Mongol LLC, Chingeltei Katılım Mayıs 2023
106 Takip Edilen372 Takipçiler
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр (2026.04.30) болж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталлаа. Хурлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр даргалав. ✅”Эрдэнэс Монгол” ХХК 2025 онд: • 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. • 3.4 тэрбум долларын экспорт хийж, улсын нийт экспортын орлогын 22 хувь, гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг бүрдүүллээ. • Улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн нь нийт татварын орлогын 15 хувийг бүрдүүлж байна. • Үндэсний баялгийн санд 507 тэрбум төгрөгийн орлого оруулснаар Хуримтлалын санд нийт 1 их наяд төгрөг төвлөрүүлж, 5000 өрх орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэв. • “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-ийн 194.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. • Цомхон, үр ашигтай бүтцийн шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, удирдлагын орон тоог 32 хувиар, нийт орон тоог 10 хувиар бууруулж, 2.4 тэрбум төгрөгийн тогтмол хэмнэлт хийв. • Ирээдүйд үнэ цэн нэмэгдэх, нөөц тогтоогдох боломжтой нэгдлийн 10 чухал ашигт малтмалыг тодорхойлов. • Стратегийн ач холбогдол бүхий Шивээ Овоо ордын нөөцийг олон улсын Жорк стандартын дагуу шинэчлэн тогтоов. • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хариуцлагатай уул уурхай-Ногоон бүс”-ийг байгуулж 510 мянган мод тарьж, ургуулж байна. • БНСУ-ын Чунбок их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, нарийн мэргэжлийн чиглэлээр нийт 500 мэргэжилтэн бэлтгэхээр болов. ✅2026 онд “Эрдэнэс Монгол” ХХК орлогоо өсгөх, экспортоо нэмэгдүүлэх, төслүүдээ хөдөлгөх, хайгуулыг эрчимжүүлэх, бүрэлдэхүүн компаниудын засаглалыг сайжруулах зорилт дэвшүүлээд байна. Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, Хуримтлалын санд 450 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж, нийт дүнг 1.5 их наяд төгрөгт хүргэх зорилт дэвшүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд 1.2 сая ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна. #ЭрдэнэсМонгол #Green_Responsible
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
2
69
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээлээ 🔰 Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын өнөөдрийн (2026.04.29) хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. 🔰Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээснээр 2012 оноос хойш нас барсан 132.692 хувьцаа эзэмшигчийн 111.2 сая ширхэг хувьцааг ар гэрийнхэн нь өвлөн авах боломжтой боллоо. Дээрх нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааны ногдол ашиг болох 66 тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд хадгалагдаж байна. 🔰Өвлүүлэх эрхийг нээсэн Засгийн газрын тогтоол 2026.06.01-ний өдрөөс мөрдөгдөнө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг ийнхүү шийдүүлэв. 1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой 10 гаруй жил яригдсан асуудлыг гацаанаас чөлөөллөө.
Erdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
3
99
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🔰Дарханы төмөрлөгийн үйлдвэр улс орон нутгийн төсөвт ₮246.6 тэрбум төвлөрүүлж, “Чингис хаан” Үндэсний баялгийн санг ₮75.6 тэрбумаар арвижууллаа 🔰Компанийн тухай хуулийн дагуу жил бүрийн 4 дүгээр сард компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигчид хэлэлцдэг. Энэхүү зохицуулалтын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ. 🔰Тус компани 2025 онд 33.6 мян.тн ган бүтээгдэхүүн, 2,380.0 мян.тн экспортын баяжмал үйлдвэрлэжээ. 🔰Экспортын тээвэрт тулгамдсан хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэснээр экспортын хэмжээ 2.4 сая тоннд хүрч, 593.1 тэрбум төгрөгийн орлого олж, татварын дараах үзүүлэлтээр 50.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-аас Хуст-Уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. 🔰“Эрдэнэс Монгол” нэгдлээс Улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж, хөгжлийг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлж, баялгийн өгөөжийг арвижуулах чиглэл өглөө. #эрдэнэсмонгол_нэгдэл @dmp_mn
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
0
1
53
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🇲🇳🇰🇿Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын “Самрук-Казына” үндэсний баялгийн сантай “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. 🇲🇳🇰🇿Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Самрук-Казына”баялгийн сангийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Нурлан Жакуповтой уулзлаа. 👉Уулзалтаар хоёр тал алт, зэс, газрын ховор элементийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулахаар болов. 👉Чингис хаан үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн өмчит компаниудад засаглалын шинэчлэл хийх болон хөрөнгө оруулалт татахад хамтран ажиллахаар тогтлоо. #Erdenesmongol #ЭрдэнэсМонгол_нэгдэл #Green_Responsible
Erdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
4
764
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🔰"Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал лхагва гарагт /2026.04.22/ боллоо. 🔰Хувьцаа эзэмшигчид 2025 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан зэргийг хэлэлцэж, компанийн удирдлага болон санхүүгийн тогтвортой байдал, ашигт ажиллагаанд анхаарал хандуулж,  үйл ажиллагаагаа сайжруулах зөвлөмж өгөв. 🔰“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, төслийн явцад хяналт тавьж ажилладаг. Мөн “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, Говийн бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. #эрдэнэсмонгол_нэгдэл @Erdenes_OT
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
2
142
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🔰Б.Даваадалай: Дэлхийд тэргүүлж буй баялгийн сантай Монгол улс харилцан ашигтай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа бол урт хугацааны стратегийн түншлэлийн суурь болж өгнө. 🇲🇳🇰🇿Бүгд Найрамдах Казахстан Улсын төв хэвлэлүүд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон “Самрук-Казына” баялгийн сангийн хамтын ажиллагааг онцолжээ. #ЭрдэнэсМонгол_нэгдэл #Green_Responsible
Русский
0
0
1
102
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🔰Б.Даваадалай: Дэлхийд тэргүүлж буй баялгийн сантай Монгол улс харилцан ашигтай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа бол урт хугацааны стратегийн түншлэлийн суурь болж өгнө. 🇲🇳🇰🇿Бүгд Найрамдах Казахстан Улсын төв хэвлэлүүд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон “Самрук-Казына” баялгийн сангийн хамтын ажиллагааг онцолжээ. #ЭрдэнэсМонгол_нэгдэл #Green_Responsible
Русский
0
0
0
79
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🇲🇳🇰🇿БНКУ-ын уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй агаарын тээвэр, төмөр зам гэх мэт төрийн өмчит 300 гаруй компанийн 80 орчим тэрбум ам.долларын хөрөнгийг амжилттай удирдаж, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд тэгш шударга хүртээх сайн жишгийг тогтоон, Төв Азид үлгэр жишээ болж буй “Самрук-Казына” баялгийн сантай “Эрдэнэс Монгол” нэгдэл харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр боллоо. ⛏️Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа. #ЭрдэнэсМонгол_нэгдэл #Green_Responsible
Русский
0
4
4
218
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🇲🇳🇰🇿 “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Монгол–Казахстаны бизнес форумд оролцлоо. Монгол Улс Казахстан улстай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Форумын үеэр талууд чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, дэвшилтэт технологийн хөгжилд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо. 🤝Хамтын ажиллагаа тэлж ⛏️Уул уурхай хөгжиж 🌎Харилцан үр ашиг нэмэгдэнэ
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
3
101
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🇲🇳🇰🇿”Эрдэнэс Монгол” нэгдэл Казакстан улсын “Самрук-Казына” сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 🇲🇳🇰🇿Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2026.04.21) тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Самрук-Казына” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Нурлан Жакиповтой “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 🇲🇳🇰🇿Санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн өмчит томоохон нэгдлүүдийн хооронд хамтын ажиллагааны суурь тавигдаж, олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх ба уул уурхай, эрдэс баялаг тухайлбал чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. #Эрдэнэсмонгол_нэгдэл
Erdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
2
409
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🔰“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.21/ боллоо. 🔰Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тус компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг "Хангалттай" гэж дүгнэсэн байна. 🔰 “Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК-ийн зүгээс 2025 онд стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хөрөнгө удирдлагын бэлтгэлийг хангах, олон улсын баялгийн сангууд, тэдгээрийн гишүүнчлэлтэй байгууллагуудтай хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж дүгнэлээ. 🔰“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийг 2025 онд Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниар байгуулжээ.
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
1
0
424
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
🔰"Эрдэнэс Монгол" нэгдэл хяналт шалгалт, дотоод аудитын давхардлыг арилгаж, оновчтой, нэгдсэн зохион байгуулалтын тогтолцоонд шилжлээ. Ингэснээр хяналт шалгалтын давхардал арилж, асуудалд бус шийдэлд чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж эхэллээ. #эрдэнэсмонгол_нэгдэл #Green_Responsible #чөлөөлье
Русский
0
2
1
573
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ 🌲”Эрдэнэс Монгол” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьсан модны арчлалт, хамгаалалтыг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн дэмжлэг авах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабтай санамж бичиг байгууллаа. 🌲”Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд Хархорум хотын ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын хүрээнд 510 мянган мод тарьж, хариуцлагатай уул уурхай- ногоон бүсийг байгуулсан билээ. Ингэхдээ ЗХЖШ-тай хамтран ажиллаж, хүн хүч, техникийн туслалцаа авч, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлсэн юм. 🌲”Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд энэ онд Хархорум хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн дагуу мод тарих, голын татмыг ойжуулах ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд хаврын цэнэг усалгаа, арчилгааны ажлыг эхлүүлээд байна. 🌲Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нийт 291.5 сая мод тарих амлалт өгсөн. Одоогийн байдлаар 8 сая мод тарьсан гүйцэтгэлтэй байна.
Erdenes Mongol LLC tweet media
Русский
0
0
0
133
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
ЭНЭТХЭГ УЛС РУУ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЭЖИЙГ ТУРШИЛТААР ТЭЭВЭРЛЭНЭ 🇲🇳🇮🇳”Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 🇲🇳🇮🇳Уулзалтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг дээж болгон туршилтаар тээвэрлэх, нэгдлийн инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах, ирээдүйд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцлоо. 🇲🇳🇮🇳Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс Элчин сайд болон бусад холбогдох албаны хүмүүстэй бүх талаар хамтран ажиллах болно гэдгийг илэрхийллээ. 🇲🇳🇮🇳Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас коксжих нүүрс худалдан авах хүсэлтэй байгаа БНЭУ-ын Steel Authority of India (SAIL) компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулан тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлж, бодит үр дүн гаргах нь чухал болохыг онцлов. 🇲🇳🇮🇳БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна. #ЭрдэнэсМонгол #Green_Responsible
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
0
1
83
Erdenes Mongol LLC
Erdenes Mongol LLC@ErdenesMon_LLC·
БНСУ-ЫН ХАНХВА ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 🇲🇳🇰🇷”Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнөөдөр БНСУ-ын “Ханхва” группийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 🇲🇳🇰🇷Талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэр, технологийн паркийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах боломжийг бүх түвшинд судлахаар тохиролцов. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 🇲🇳🇰🇷”Ханхва” групп нь үйл ажиллагаа, цар хүрээгээрээ улсдаа долоодугаарт эрэмбэлэгддэг. Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүсэд 700 гаруй салбар нэгжтэй. Аж үйлдвэр, эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. #ЭрдэнэсМонгол #Green_Responsible
Erdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet mediaErdenes Mongol LLC tweet media
Русский
0
0
2
104