ErdenesOyuTolgoi LLC retweetledi

🔰"Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал лхагва гарагт /2026.04.22/ боллоо.
🔰Хувьцаа эзэмшигчид 2025 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан зэргийг хэлэлцэж, компанийн удирдлага болон санхүүгийн тогтвортой байдал, ашигт ажиллагаанд анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа сайжруулах зөвлөмж өгөв.
🔰“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, төслийн явцад хяналт тавьж ажилладаг. Мөн “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, Говийн бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна.
#эрдэнэсмонгол_нэгдэл
@Erdenes_OT




Русский





















