
Erh Chölöönii Evsel
1.2K posts

Erh Chölöönii Evsel
@Liberte1206
🇲🇳 Erh Chölöönii Evsel | Liberté party | 2016.12.06 | #Mongol #Liberté




Эрх Чөлөөний Эвсэл намаас өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хурдны замын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих санал гаргалаа. 2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөс улбаатайгаар энэхүү үр ашиггүй төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталсан 72 гишүүний нэрсийг Эрх Чөлөөний Эвсэл намаас ил болгоод байгаа билээ. Энэхүү үр дагаварыг арилгахад эдгээр УИХ-ын гишүүд гаргасан шийдвэрээ эргэн харах боломж бүрдэх юм. Хуулийн төслийн зорилго нь 2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсхүл анхны заалтыг сэргээх зорилготой болно. Ингэснээр өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хулгайн төсөл үргэлжлэх хууль ёсны боломжгүй болох юм. Түүнчлэн Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргах, тогтоолын төсөл санаачлах, хуулийн төсөл хэлэлцэх явцад ач холбогдол бий болгох шаардлагатай байна. БОХХАА-ын байнгын хороонд энэ заалттай холбоотой асуулга тавьж, хариуг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй сонсохыг шаардах зэрэг ажлыг хууль тогтоох дээд байгууллагын хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүний хувьд авч хэрэгжүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан гаргалаа. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ НАМ 2026.04.20





Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулын хурдны зам нэрээр 2,4 их наяд төгрөг гаргуулж авах зорилгоор УИХ-аар өрийн баталгаа батлуулж, Усны тухай хууль зэрэг нийт 11 хуулийн өөрчлөлтийг нэг доор баталж хуулийн хулгай хийсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тус бүрийг дунджаар 30 секундэд эцэслэн баталж хуулийн хулгайг үйлдвэрлэсэн УИХ-ын 70 гаруй гишүүний нэрсийн жагсаалтыг ил болгоно. Хуулийн хулгайг нэн даруй таслан зогсоохгүй бол иргэд хууль тогтоох дээд байгууллагад итгэл алдарч байна. Зөвхөн иргэдийн эсрэг үйлчилдэг хуультай улс болж хувирлаа. Баяр ёслол шөнө дөлөөр эсвэл гэмт хэрэг хэрүүл тэмцэл өрдөх замаар анхаарлаас гадуур хууль баталж, “хамт өргөн мэдүүлсэн” гэх нэрээр хэдэн арван хуулийн амин сүнс болсон заалтуудад өөрчлөлт оруулж хуулийн хулгай хийж байна. Хуулийн хулгайгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг эцэст нь иргэд төлнө. Үүний улмаас Монгол улс хэдэн их наядаар хэмжигдэх эдийн засгийн хохирол хүлээж, өрийн хавханд орох үүд хаалга нээгдлээ. Мөн Усны тухай хуулийг хулгайлсан 15 дугаартай санал хураалтын дүнг устгасан эсвэл нуусан байна. Эрх Чөлөөний Эвсэл хуулийн хулгайг үйлдвэрлэсэн УИХ-ын 70 гаруй гишүүний нэрсийн жагсаалтыг ил болгоно.

Ирэх сонгуульд гол ус баллах өрийн баталгааны эсрэг санал өгсөн энэ гишүүдийг дэмжинээ 👍. Нөгөөдүүлийг бол дэмжихгүй.









Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul




Эрх Чөлөөний Эвсэл намаас “Батлан хамгаалах салбар, аюулгүй байдлын асуудал”-р мөрийн хөтөлбөрт тусгагдсан байр сууриа хамгаалж мэтгэлцээнд оролцлоо. Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал (БЗД, 8-р тойрог) #LibertéParty #ЭрхЧөлөөнийЭвсэл


Монгол Улсын Дээд Шүүх гурав дахь удаагаа Эрх Чөлөөний Эвсэл намын гишүүдэд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгон шийдвэрлэлээ. Ингэснээр Эрх Чөлөөний Эвсэл намын гишүүдэд үүсгэсэн зохиомол хэргүүд үндэслэлгүй болох нь тогтоогдлоо. Хуульч А.Базар (Kheruga Partners) Эрх Чөлөөний Эвсэл намын гишүүдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж тус маргаан шат шатны шүүхээр амжилттай шийдвэрлэгдэж дууслаа. Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал, Б.Мягмардорж тэргүүтэй гишүүд ажлын хэсгийг ахалж, гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллав.
