Uls töriin bolovsrol san

240 posts

Uls töriin bolovsrol san banner
Uls töriin bolovsrol san

Uls töriin bolovsrol san

@PEF1206

Since 2016 | Erh Chölöönii Evsel | @Liberte1206

Mongolia Katılım Ocak 2015
165 Takip Edilen520 Takipçiler
Sabitlenmiş Tweet
Uls töriin bolovsrol san
Монгол улсыг хэзээ ТУНХАГЛАСАН бэ? Зөв хариулт: 1206 он, Их Монгол улс ✅ Буруу ойлголт: 1924.11.26 ❌ Монгол улс хэзээ ТУСГААР ТОГТНОСОН бэ? Зөв хариулт: 1911.12.29 ✅ Буруу ойлголт: 1921, 1924, 11.26 гэх мэт❌ ✅Улс тунхагласан ой 1206 он ✅Тусгаар тогтнолын ой 1911.12.29
Uls töriin bolovsrol san tweet media
Русский
1
16
16
574
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулыг устгах төслийг хөрөнгө оруулагчид хэзээ ч сонирхож байгаагүй. Учир нь эдийн засгийн хувьд огт хэрэгцээгүй төсөлд хэн ч хөрөнгөө оруулж хохирол хүлээхийг хүсэхгүй. Тэгвэл төр энэ эрсдлийг үл тоомсорлож Засгийн газраар их хэмжээний өрийн баталгаа гаргуулж, УИХ-аар хуулийн хулгай батлуулж хүчээр хийнэ гэдэг нь ирээдүйд иргэдээс улам их татвар авах баталгаа гаргасан гэсэн үг. Төр баялаг бүтээдэггүй учир энэ өрийг төлөх цорын ганц эх үүсвэр нь татвар төлөгч буюу иргэн таны хөрөнгө. Хотын захирагч эдийн засгийн үр ашиггүй төсөлд зарцуулсан зээлээ төлөхгүй нь тодорхой тул иргэн та энэ өрийг төлөх үүрэг хүлээсэн. Монгол улсын иргэд энэ өр төлбөрийн хариуцлагыг хүлээнэ гэдэг баталгаа гаргачихсан учраас төсөлд оролцогчид түрэмгий хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Ашгийг нь гүйцэтгэгч компани болон хуулийн хулгайч нар авч, алдагдлыг нь иргэн та үүрнэ. Учир нь иргэд сайн дурын үндсэн дээр бус албадлагаар татвар төлдөг. Татвар бол албадлага учраас хувь хүний эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөөнд чинь халдаж байгаа хэлбэр. Данхар төр, данхайсан бүтэц, дарангуйлагч дарга нар иргэн танд гоё гүүр, зам, бүтээн байгуулалтын амлалт өгч байгаа бол тэр нь таны хөрөнгөөр хийгдэж, өөр нэг дугаар хорооны иргэнд шилжүүлэн өгч байна гэсэн үг.
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
7
149
244
6.5K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намаас өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хурдны замын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих санал гаргалаа. 2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөс улбаатайгаар энэхүү үр ашиггүй төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталсан 72 гишүүний нэрсийг Эрх Чөлөөний Эвсэл намаас ил болгоод байгаа билээ. Энэхүү үр дагаварыг арилгахад эдгээр УИХ-ын гишүүд гаргасан шийдвэрээ эргэн харах боломж бүрдэх юм. Хуулийн төслийн зорилго нь 2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсхүл анхны заалтыг сэргээх зорилготой болно. Ингэснээр өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хулгайн төсөл үргэлжлэх хууль ёсны боломжгүй болох юм. Түүнчлэн Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргах, тогтоолын төсөл санаачлах, хуулийн төсөл хэлэлцэх явцад ач холбогдол бий болгох шаардлагатай байна. БОХХАА-ын байнгын хороонд энэ заалттай холбоотой асуулга тавьж, хариуг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй сонсохыг шаардах зэрэг ажлыг хууль тогтоох дээд байгууллагын хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүний хувьд авч хэрэгжүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан гаргалаа. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ НАМ 2026.04.20
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
1
68
94
4.3K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Инфляц өдөөж, өр зээл өсгөж их хэмжээний хохирол учруулах Туулын хулгайн төсөл хийх зорилгоор Усны тухай хууль өөрчилж Хуулийн хулгай дэмжиж санал өгсөн УИХ-ын 72 гишүүний нэрсийг ил болгож, санал хууралтын дүнг танилцуулж байна." 2025.07.09-ний өдрийн 15:03 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 15 дугаартай санал хураалт буюу "Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлан тухай санал хураалт"-д нийт УИХ-ын 104 гишүүний ирцтэй, 72 гишүүн дэмжиж, 32 гишүүн татгалзсан санал өгчээ. Үүнээс МАН-ын 43, АН-ын 22, Ногоон үзэлт хөдөлмөрчдийн намуудаас 7 гишүүн тус тус Усны тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр Туул голын хамгаалалтын бүс дотор гүүр барих үйл ажиллагаа эхлэх эрх зүйн үүд хаалгыг нээсэн байна. Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн хулгайг дэмжсэн УИХ-ын гишүүдийг нам тус бүрээр жагсаав. 🟢Монголын НОГООН нам (Үндэсний эвсэл) М.Сарнай 🟢Иргэний зориг НОГООН нам С.Замира 🟣Хөдөлмөрчдийн нам - 5 Т.Доржханд Б.Найдалаа П.Ганзориг Г.Уянгахишиг Л.Энхнасан 🔴Ардчилсан нам - 22 О.Цогтгэрэл Ц.Мөнхтуяа О.Алтангэрэл Х.Тэмүүжин Ө.Шижир Д.Энхтуяа Ж.Баясгалан С.Одонтуяа О.Амгаланбаатар Ц.Баатархүү Ж.Батсуурь Х.Болормаа А.Ганбаатар Д.Жаргалсайхан Ц.Мөнхбат П.Мөнхтулга Г.Очирбат Б.Түвшин Г.Хосбаяр Да.Цогтбаатар П.Батчимэг С.Ганбаатар 🔴Монгол ардын нам - 43 Н.Учрал Г.Лувсанжамц А.Ариунзаяа О.Батнайрамдал Э.Болормаа Х.Булгантуяа П.Сайнзориг Ч.Номин О.Номинчимэг У.Отгонбаяр Х.Баасанжаргал Э.Батшугар С.Бямбацогт Г.Тэмүүлэн Д.Рэгдэл Н.Алтаншагай Ч.Анар Ж.Батжаргал Д.Батлут Н.Батсүмбэрэл Ж.Бат-Эрдэнэ Б.Баярбаатар Д.Бум-Очир Ж.Галбадрах Д.Ганмаа Х.Ганхуяг М.Ганхүлэг Б.Дэлгэрсайхан Х.Жангабыл Б.Заяабал С.Зулпхар Ц.Идэрбат М.Мандхай Л.Мөнхбаатар Т.Мөнхсайхан О.Саруулчулуун Л.Соронзонболд Б.Тулга Ч.Ундрам Б.Уянга Б.Хэрлэн М.Энхцэцэг С.Эрдэнэбат Туулын хулгайн төсөл нь Инфляц өдөөж, өр зээл өсгөж иргэдэд их хэмжээний хохирол учруулах үр ашиггүй төсөл юм.
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
4
117
168
33.6K
Uls töriin bolovsrol san retweetledi
Б. Цацрал 🇺🇦🇲🇳
Хуулийн хулгайг нэн даруй таслан зогсоохгүй бол иргэд хууль тогтоох дээд байгууллагад итгэл алдарч байна. Зөвхөн иргэдийн эсрэг үйлчилдэг хуультай улс болж хувирлаа. Баяр ёслол шөнө дөлөөр эсвэл гэмт хэрэг хэрүүл тэмцэл өрдөх замаар анхаарлаас гадуур хууль баталж, “хамт өргөн мэдүүлсэн” гэх нэрээр хуулийн амин сүнс болсон заалтуудад өөрчлөлт оруулж хуулийн хулгай хийж байна. Хуулийн хулгайгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг эцэст нь иргэд төлнө. 2025.07.09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн түгжрэлийг бууруулах гэх тодотголтой хуулийн төслийг УИХ-ын 104 гишүүний ирцтэй 71 гишүүн дэмжиж, хамт өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 72 гишүүн дэмжиж санал өгсөн байна. Үүний улмаас Монгол улс хэдэн их наядаар хэмжигдэх эдийн засгийн хохирол хүлээж, өрийн хавханд орох үүд хаалга нээгдээд байна. Мөн Усны тухай хуулийн хулгай хийсэн 15 дугаартай санал хураалтын дүнг устгасан эсвэл нуусан байна.
Erh Chölöönii Evsel@Liberte1206

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "УИХ-ын 2025.07.09 чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг ил болгох асуудлаар УИХ-ын тамгын газарт шаардлага хүргүүлэв. Энэ санал хураалтын дүн ил болсноор хуулийн хулгай хийж ЭЗ-т хохирол учруулсан гишүүдийн нэрс ил болно."

Русский
1
35
49
2K
Uls töriin bolovsrol san retweetledi
🟡 URBAN
🟡 URBAN@UrbanMoveMN·
Нийслэлээс Гандантэгчэнлин хийдийн хэрмэн хашаанаас бусад суурьшлын бүсийг бүхэлд нь буулгана гэдэг нь “хийд ба суурьшил” гэсэн Хүрээ орон зайн уламжлалт бүтцийг эвдэж Гандангийн түүхэн орон зайг Хүрээ бус, зөвхөн хийд болгон жижигрүүлж, түүхэн үнэ цэнийг бууруулна. #SaveGandan
🟡 URBAN tweet media
Русский
1
13
13
1.6K
Uls töriin bolovsrol san retweetledi
Odbayar E
Odbayar E@Odbayar1206·
Туулын хулгайн төслийн гол үндэслэл бол "Эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх". Тэгвэл энэ үндэслэл няцаагдсанаар төсөл цуцлагдах ёстой. Учир нь ЭЗ-ийн өгөөжгүй гэдгийг мэдсээр байж цуцлахгүй хэрэгжүүлнэ гдг нь ЭЗ-н эсрэг, иргэдийн эсрэг хууль бус ажиллагаа бөгөөд хулгай дээрэм юм.
Русский
2
47
95
2.3K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намын ЕНБ Э.Одбаяр: "Туулын хулгайн төслийг эсэргүүцсэн иргэдийг хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалсных нь төлөө үг хэлээр доромжилж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь удаа дараа халдаж байгаа Нийслэлийн удирдлагуудын үг үйлдэл нь Эрүүгийн гэмт хэрэг гэдгийг сануулж байна. Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйл Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах "Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол... зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа 1. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно. 2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
1
68
109
2.6K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
@orgillllllllll @SBBONTOI @Tsa_tsaa Зөвхөн Туулын хурдны зам, Тойрог зам, Гандан, Railway гэх мэт 10 гаруй их наяд төгрөгийн төсвийг өрийн баталгаагаар санхүүжүүлнэ гэж тооцвол Монгол улсын мөнгөний нийлүүлэлтийг 40% хөөсрүүлж, төгрөгийн худалдан авах чадвар үгүй болж иргэд эд хөрөнгөө дээрэмдүүлнэ.
Русский
1
24
32
1.2K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулыг устгах төслийн албан ёсны танилцуулга дээр 2045 он гэхэд 191,6 сая ам.долларын үр ашигтай байхаар тооцож, харин алдагдлыг нь тооцолгүй орхижээ. Тэгвэл 2,4 их наядын уг төсөл 2045 он гэхэд 1,5 тэрбум ам. долларын алдагдал хүлээх тооцоолол байна. Энэ төсөл эдийн засгийн эсрэг зохион байгуулалттай эрүүгийн гэмт хэрэг бөгөөд алдагдлаа нөхөхийн тулд инфляц нэрээр хувь хүний өмчид халдаж иргэдийг дээрэмдэх болно. Зээлийн хүүгээ ч нөхөж чадахгүй залилангийн төслийг дэмжсэн оролцсон бүх хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, ирээдүйг хулгайлж байна."
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
5
227
354
6.9K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулын хурдны зам нэрээр 2,4 их наяд төгрөг гаргуулж авах зорилгоор УИХ-аар өрийн баталгаа батлуулж, Усны тухай хууль зэрэг нийт 11 хуулийн өөрчлөлтийг нэг доор баталж хуулийн хулгай хийсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тус бүрийг дунджаар 30 секундэд эцэслэн баталж хуулийн хулгайг үйлдвэрлэсэн УИХ-ын 70 гаруй гишүүний нэрсийн жагсаалтыг ил болгоно. Хуулийн хулгайг нэн даруй таслан зогсоохгүй бол иргэд хууль тогтоох дээд байгууллагад итгэл алдарч байна. Зөвхөн иргэдийн эсрэг үйлчилдэг хуультай улс болж хувирлаа. Баяр ёслол шөнө дөлөөр эсвэл гэмт хэрэг хэрүүл тэмцэл өрдөх замаар анхаарлаас гадуур хууль баталж, “хамт өргөн мэдүүлсэн” гэх нэрээр хэдэн арван хуулийн амин сүнс болсон заалтуудад өөрчлөлт оруулж хуулийн хулгай хийж байна. Хуулийн хулгайгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг эцэст нь иргэд төлнө. Үүний улмаас Монгол улс хэдэн их наядаар хэмжигдэх эдийн засгийн хохирол хүлээж, өрийн хавханд орох үүд хаалга нээгдлээ. Мөн Усны тухай хуулийг хулгайлсан 15 дугаартай санал хураалтын дүнг устгасан эсвэл нуусан байна. Эрх Чөлөөний Эвсэл хуулийн хулгайг үйлдвэрлэсэн УИХ-ын 70 гаруй гишүүний нэрсийн жагсаалтыг ил болгоно.
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
3
218
300
9.7K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "УИХ-ын 2025.07.09 чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг ил болгох асуудлаар УИХ-ын тамгын газарт шаардлага хүргүүлэв. Энэ санал хураалтын дүн ил болсноор хуулийн хулгай хийж ЭЗ-т хохирол учруулсан гишүүдийн нэрс ил болно."
Erh Chölöönii Evsel tweet media
Erh Chölöönii Evsel@Liberte1206

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Русский
0
71
104
5.6K
Uls töriin bolovsrol san retweetledi
Erh Chölöönii Evsel
Erh Chölöönii Evsel@Liberte1206·
Б.Цацрал: "УИХ-ын баталсан өрийн баталгаа, Нийслэлийн үр ашиггүй төсөл бүхэн мөнгөний үнэ цэнийг зориуд унагаж, энэ өрийг төлөхийн тулд татвар нэмж, иргэдийн хувийн өмч, хувь хүний эрх чөлөөнд халдана. Туулын хурдны зам бол хуулийн хулгай төдийгүй иргэдийн эсрэг дээрэм юм."
Erh Chölöönii Evsel tweet media
Русский
1
205
298
8.9K

115
158
24.8K
Uls töriin bolovsrol san retweetledi
🟡Erh Chölöönii Hödölgöön
Б.Цацрал: "ОХУ-тай нэн яаралтай визтэй болох ёстой." 📌#NoWar хөдөлгөөнөөс түрэмгийлэгч ОХУ-ын думын дарга дайны гэмт хэрэгтэн В.Волидин Монгол улсад ирэхийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ.
Русский
15
205
430
23.4K
Uls töriin bolovsrol san retweetledi
EU Delegation to Mongolia
EU Delegation to Mongolia@EUinMongolia·
On the 4th anniversary of Russia’s full-scale invasion, we are standing together for Ukraine and the Ukrainian people. #WeStandWithUkraine 🇺🇦🇪🇺 Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн 4 жилийн ойн өдөр бид Украин Улс болон тус улсын ард түмний талд хамтдаа зогсож байна. 🇺🇦🇪🇺
EU Delegation to Mongolia tweet media
Mongolia 🇲🇳
0
8
11
370
Uls töriin bolovsrol san retweetledi
Odbayar E
Odbayar E@Odbayar1206·
Энэ өдөр Украiнад халдан түрэмгийлсэн 4 жилийн ойн өдөр боллоо. Хүмүүс дайн түрэмгийлэлд ядарч, дарангуйлаллыг хүлцэнгүй хүлээн зөвшөөрч, аллага хүчирхийлэл хэвийн мэт дасаж, сонор сэрэмж суларчээ. Яг үүнийг л дарангуйлагч, түрэмгийлэгчид хүсэж байгаа билээ. #StandWithUkraine
🟡Erh Chölöönii Hödölgöön@NoWarMN

🇲🇳🇺🇦 2026.02.24 Украiна эрх чөлөөгөө хамгаалан тулалдаж буй 4 жилийн ойг Украiна өргөмжит консул, холбоотон улсын элчин сайдууд, Эрх чөлөөний хөдөлгөөн, дэмжигч иргэдийн хамт тэмдэглэв. 🇲🇳🇬🇧🇪🇺🇨🇦🇯🇵🇨🇿🇵🇱🇫🇷🇺🇸🇦🇺🇮🇹🇩🇪🇹🇼 Бид эрх чөлөөний талд тууштай зогсоно. #StandWithUkraine #NoWar

Русский
1
18
48
1.5K
Uls töriin bolovsrol san retweetledi
Японы Элчин Сайдын Яам
Япон Украинтай хамт зогсож, Украинд шударга ба тогтвортой энх тайвныг бий болгох хүчин чармайлтыг дэмжсээр байх болно.#WeStandWithUkraine
Японы Элчин Сайдын Яам tweet media
Русский
0
6
13
267
Uls töriin bolovsrol san retweetledi
UK in Mongolia 🇬🇧🇲🇳
UK in Mongolia 🇬🇧🇲🇳@UKinMongolia·
On the fourth anniversary of Russia’s full-scale invasion, we are standing together for Ukraine and the Ukrainian people. #WeStandWithUkraine Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн дөрвөн жилийн ойн өдөр бид Украин улс болон Украины ард түмний талд хамтдаа зогсож байна.
UK in Mongolia 🇬🇧🇲🇳 tweet media
1
18
31
793
Uls töriin bolovsrol san retweetledi
🟡Erh Chölöönii Hödölgöön
🇲🇳🇺🇦 2026.02.24 Украiна эрх чөлөөгөө хамгаалан тулалдаж буй 4 жилийн ойг Украiна өргөмжит консул, холбоотон улсын элчин сайдууд, Эрх чөлөөний хөдөлгөөн, дэмжигч иргэдийн хамт тэмдэглэв. 🇲🇳🇬🇧🇪🇺🇨🇦🇯🇵🇨🇿🇵🇱🇫🇷🇺🇸🇦🇺🇮🇹🇩🇪🇹🇼 Бид эрх чөлөөний талд тууштай зогсоно. #StandWithUkraine #NoWar
🟡Erh Chölöönii Hödölgöön tweet media
🟡Erh Chölöönii Hödölgöön@NoWarMN

#NoWar Эрх чөлөөний хөдөлгөөн 2022-2025 оны хооронд 4 жилийн турш оросын түрэмгийллийн эсрэг - 121 удаа жагсаж - 1000+ оросын мөн чанарыг таниулах бичвэр, контент бэлтгэж - 19 удаа ХБХ хийж - 2 удаа үзэсгэлэн гаргаж - 10 удаа Украiнад хандив илгээлээ. 🇲🇳🇺🇦 2026 онд уулзацгаая⚡️

Русский
0
31
103
5.5K
Uls töriin bolovsrol san retweetledi
🟡Erh Chölöönii Hödölgöön
Түрэмгийлэгч оросын бүрэн хэмжээний дайн түрэмгийллийн 4 жилийн ойн өдөр бид Украiна улсын талд хамтдаа зогсож байна. Бид эрх чөлөөний талд тууштай зогсоно. Монгол улс, Нийслэл хот. 2026.02.24 🇲🇳🇺🇦 liberté dignité invincibilité #StandWithUkraine
🟡Erh Chölöönii Hödölgöön tweet media
Русский
12
76
210
3.8K