
Санчир.М
54.8K posts

Санчир.М
@SanchirM
Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Харин хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд бэлэн байна... #МонголдТөрсөн... #CFC...
Mongolia Katılım Ağustos 2011
6.7K Takip Edilen9.6K Takipçiler
Sabitlenmiş Tweet

За ёстой сонин бичлэг үзүүлье. 1966 оны наадмын өдрүүдэд аадар бороо орж өнөөх аюулт үер болж туул сэлбэ улиастайн голууд үерлэж, бага тэнгэр, зайсангийн даланг сэтэлж, дунд голтой нийлж хотын өмнө болон зүүн хэсэг 2 цагийн дотор үерт автжээ. 1 өдрийн дотор 100м тундас унасан нь жилийн дундаж хэмжээний 3/1 болсон гэв.
Авто зам, төмөр зам, гүүрүүд, цахилгаан, холбоо тасарч, үерт 12 мянга гаруй айл өрх өртжээ. Тэдгээр айл өрхүүдийг яармаг болон нарангийн энгэрт нутагшуулж энэ бүсийн суурьшил ингэж үүссэн бна. Сэргээн босголтын ажилд гадаад дотоодын мэргэжилтэн цэргүүд, оюунтан, сурагчид нийлсэн 10к гаруй хүн ажиллаж. Бас нэг сонин нь энэ үерийн дараа Богд уулын арын 18км замыг 10 хоногт барьсан гэжээ.
Русский
Санчир.М retweetledi

Шүүхээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байхад шонд өлгөж соошлоор ялалдаг хар технологи монголд нутагшжээ. Цаазаар ав гэсэн комент хүртэл харагдлаа. Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдэг нь харагдаж байна. Эрх мэдэл байвал цаазлаад явах нь л дээ. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч давшлах бол энүүхэнд. Худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх бол хэрээс хэтэрсэн.
Ийм дүрэмгүй, увайгүй, эрээ цээргүй, ёс зүйг уландаа гишгэсэн бүлэглэл эрх мэдэлд шунан, асар их санхүүжилтээр гүтгэн доромжлох ажил хийж байна.



Русский
Санчир.М retweetledi

Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм.
Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.
Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор
Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд.

Русский
Санчир.М retweetledi

Похахаха за болиочдээ🤣😂🤦🏻♀️.
Хэзээ хойно нь 2020 онд МУИС-ийн эрх зүйн ангийг төгсчхөөд маниус шиг ЕБС-аа төгсөөд ЭЕШ өгч МУИС ХЗС-д элссэн бакалаврын ангийн пирошки иддэг мөнгөгүй оюутан бсн мэтээр ярилцлага өгч жүжиж нтр...
Бямбажаргалын хичээлд нэг ч удаа сууж байгаагүй атлаа МУИС-ийн эрх зүйн ангийг төгссөн хүн гээд байгаа шд браво👏🏻👏🏻🤣🤣😂2020 онд манай хуулийг төгссөн найзууд лав Жаргалан гэж оюутан мэдэх нь битгий хэл таарч ч байгаагүй гээд инээлдээд ярьж л байналээ 🤣😂Гэхдээ 2020 онд төгсөөд дипломоо авах нь ч авчээ авч. Гол нь хичээлдээ суудаггүй атлаа дүнгээ хүнээр яриулж төгсчхөөд ийм юм яриашшш хахаха

Русский
Санчир.М retweetledi

Туулын хурдны замын урьдчилгаатай холбоотой 500 тэрбум төгрөгийн талаар оньсого шиг зүйл яриад байна. Бид гэрээнийхээ дагуу тухайн компанийн банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу шилжүүлсэн. FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Гэрээн дээр бараа материалын үнэ өсөх, ханшийн зөрүүний эрсдэл гэсэн эрсдэлүүдийг тооцсон.
Юанийн ханш өсвөл бид эрсдэлээ үүрнэ, бараа материалын үнийн өсөлтийн асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна. Энгийндээ бол ийм л асуудал. Шатахууны үнэ өссөн ч бай, битумийн үнэ өссөн ч бай, цементийн үнэ өссөн ч бай гүйцэтгэгч тал бараа материалын үнийн өсөлтийн эрсдэлээ хариуцна. Бид санхүүжилтээ цаг алдалгүй өгч байж юанийн ханшийн өсөлтийн эрсдэлээ бууруулж байгаа.
Русский
Санчир.М retweetledi
Санчир.М retweetledi

Аймгийн дарга нар жееп уналаа гээд сэвээд байгаа нөхдүүдэд хэлэхэд цас, шороо, гал усны гамшиг бүхий л зүйлд аймгийн даргын машин явдаг. Улаанбаатар шиг засмал замаар холбогдсон айл өрх байтугай сум ч байхгүй. Өнөөдөр гэхэд дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх аврах ажиллагаанд машин, мотоцикл бүгдийг гаргаад алга болсон иргэнийг хайж байна. Тиймээс хэмнэх юмаа л хэмнэ. Ийм шуурганаар хөдөө хээрээр мотоциклтой баг явуулж эрэн хайлгах ямар гэж бодож байна!
Русский
Санчир.М retweetledi
Санчир.М retweetledi

Хүнсний 4-н тэнд бол ногоон намын хаяг харагдаж л бдын. Эднийх мэдкү 🤣
Amar@amarbayarm
Сэтгүүлч:Танай намын байр суурийг сонирхоод бнлдаа Отгонбаатар: Манай намын байр Хүнсний 4-т.., 303 тоот 😂😂
Русский

300 дээр аягүй гоё дугуй үүрэгч хийсэн байна. Энийг хаана хийсэн юм бол?
2 дугаарт дээд талд нь номер хадах хэсэг хийж өгсөн байна.
Гэтэл тухай машины жолооч албаар хууль зөрчиж дугааргаа ил гаргахгүй далд үлдээж замын цагдаа нар ажлас хийнэ үү
@Teevriintsagdaa


Русский
Санчир.М retweetledi

Санчир.М retweetledi

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамт олон, эрхэм түншүүд ээ,
Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хариуцлагатай албан үүргийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хичээл зүтгэл гарган ажиллалаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд салбарын бодлогыг шинэчлэн боловсруулж, соёлын өвийг дэлхийд таниулж, түүхэндээ хамгийн олон жуулчдыг эх орондоо хүлээн авч, аялал жуулчлалын салбарт шинэ сэргэлтийг авчирч, спортын салбарын тасралтгүй хөгжлийн суурийг тавьж, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон ажлыг салбарын хамт олны хамт санаачлан хэрэгжүүлээд байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажилласан салбарын сайд нар болон ССАЖЗЯ, харъяа газрууд, ЗГХЭГ-ын нийт хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Төрийн ажлын залгамж халааг хүндэтгэн албан үүргээ хүлээлгэн өгч буйтай холбогдуулан богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг тоймлон хүргэж байгааг хүлээн авна уу.
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүн улс боллоо. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын ажиллагаанд манай улсын оролцоо, хувь нэмэр улам бэхжив. Салбарын төсвийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн хяналттай, ил тод, хариуцлагатай засаглалын суурийг тавилаа. Мөн соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй нягт уялдуулснаар төсвийн хамаарлыг бууруулж, эдийн засгийн бие даасан цоо шинэ хөшүүргийг бий болголоо. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалд түүхэн дээд хэмжээ буюу 260 мянган хүний эргэлт бий боллоо. “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-г шинэчлэн байгуулж, Палеонтологийн олдворыг Франц Улсаас эх орондоо албан ёсоор авчирч, соёлын дипломат ажиллагааны хүрээнд зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүллээ. МУЗГ-аас хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инжинерчлэл хийх бодлогын хүрээнд Соёлын үйлчилгээний анхан шатны нэгж байгууллага болох “Соёлын төв”-ийн үйл ажиллагааны менежментийг шинэчлэх зорилгоор олон улсын хүний хөгжлийн төвийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг шинэчлэн боловсрууллаа. Насжилт өндөртэй 35 соёлын байгууллагад 122 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, уран бүтээлчдээ дэмжсэн бүтээлч орон зайн шинэчлэлүүдийг хийж, хэрэгжүүллээ. Биеийн тамир, спортын салбарт олон улсын болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 8 төрлөөр Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарч, боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай эхлүүллээ. Соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаатай нягт уялдуулан холбосноор салбарын тогтвортой хөгжилд бодит түлхэц өгч, төсвөөс хараат бус, эдийн засгийн бие даасан эргэлт бүхий шинэ тогтолцоог бүрдүүллээ. Мөн иргэдийн идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих эрх зүйн орчныг бэхжүүлснээр спортын арга хэмжээнд хамрагдагчдын тоо 1.6 саяд хүрч, 1.5 дахин өссөн байна. Аялал жуулчлалын салбарт түүхэн дээд амжилт тогтоож, 854 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын эдийн засгийн үзүүлэлтүүдэд мэдэгдэхүйц өсөлт гарлаа. Аялал жуулчлалын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2026 онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг эхлүүллээ. Мөн аялал жуулчлалын бүсүүдийг тогтоож, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг баталснаар олон улсын үнэлгээгээр өндөр өсөлттэй орнуудын нэгт эрэмбэлэгдлээ. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж, холбогдох хуулийн төслийг боловсрууллаа. Эх орныхоо нэр хүндийг олон улсад өндөрт өргөсөн соёл, спортын уран бүтээлчид, тамирчдыг төрөөс алдаршуулан урамшууллаа.
Эдгээр ололт амжилт нь салбарын хамт олон, уран бүтээлчид, тамирчид, залуучууд, төр, хувийн хэвшлийн түншлэл, ард иргэд Та бүхний итгэл, дэмжлэгийн үр дүн юм. Итгэл хүлээлгэж, хамтран ажилласан бүх хүнд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
ЧИНБАТЫН УНДРАМ




Русский









