Б. Маргад
27.1K posts

Б. Маргад
@margad1230
⛳✈️ Гольф, онгоц сонирхогч
(ULN) Ulaanbaatar, Mongolia Katılım Temmuz 2009
3.2K Takip Edilen7.5K Takipçiler
Б. Маргад retweetledi

Оюутолгой огтхон ч алдаа байгаагүй. Оюутолгой хөдлөж эхлээгүй 2000-аад онд Монгол Улсын 1 хүнд ногдох ДНБ 430$ буюу албан ёсоор дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг байлаа. Хүмүүс нэг нэгнийхээ малгайг шүүрч зугтдаг, өнцөг булан бүрд нэг нэгнээ дээрэмддэг, дээрмийн соёлтой, аялахад дэлхийн хамгийн аюултай улс орон гэж үзэгддэг аймшгийн хөндий бсан. Харин Оюутолгой хэрэгжиж эхэлснээр өнөөдөр Монгол Улсын 1 хүнд ногдох ДНБ 8000$-т хүрч, дэлхийн дундаж шугамаас дээгүүр давж, нөгөө бие, биенээ бариа гэж дээрэмддэг бсан соёл үгүй болж, нөгөө явган бсан Монголчууд тоёота приус, акүаг голдог болж, хүйтний улиралд Вьетнам Фукоук арал дээр амарч ирдэг төвшинд очицгоосон. Аялахад хамгийн аюулгүй тайван улс орнуудын нэг нь Монгол болж өөрчлөгдсөн. Оюутолгой Монгол хүн бүрийн амьдралыг өөрчилсөн. Гэвч боловсрол мэдлэг, мэдээлэл муутай хэсэг нь түүнийг олж харах потенциальгүй. Оюутолгой алдаа биш, харин харийн хорлон сүйтгэгч агентууд дундуур нь 34%-ийг эзэмшүүлж л хорлон сүйтгэсэн. Тэр 34% л цор ганц алдаа байсан.
Русский

АН-Венесуел хооронд 7 жилийн дараа анхны нислэг нисчээ
PBS News@NewsHour
The first direct commercial flight between the United States and Venezuela arrived Thursday in the capital of the South American country, seven years after the U.S. Homeland Security Department ordered an indefinite suspension, citing security concerns. to.pbs.org/4uiZw9A
Русский
Б. Маргад retweetledi

Энэ хоёр номыг зэрэг уншвал 800 жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл аялсан мэт болно. Бас өөрсдөөсөө үхэтлээ ичих болно. Гэхдээ л эсгий туургатны уян чанар, засаглал өнөөдрийн дэлхийн худалдааны газар, тэнгисийн зам, геополитикийг үндэслэсэн төдийгүй Орос, Европ, Ойрхи Дорнодын хэтийн хувь заяанд голлох үүрэг гүйцэтгэжээ. Монголчуудын дэлхийг өөрчилсөн хүч нь аюулгүй худалдаа, чөлөөт тээвэр, шударга татварын систем, хатуу хариуцлага байжээ.
Худалдааны замыг удирдаж, торгоны замын хоёр салааг хянаж байсан монголчууд Волга, Дон, Днепр, Аму-Дарьяа, Эрчис мөрөний гарам, Газар дундын болон Азовын тэнгис, Хар далайн боомтуудыг хянаж Нил мөрөн, Улаан Тэнгист хүрч, Сибирь, алс дорнод, Хойд мөсөн далайгаас хүртэл цагаан баавгайн арьс үсийг Египт рүү зөөж наймаа хийж, энэ хэрээр Венец, Багдад, Хорезм, Москва хүчээ авч хөгжсөн түүхтэй аж.
Өнөөдөр Америк, Хятадуудын хийгээд байгаа шиг худалдааны дайн 700 гаруй жилийн өмнө бол Монгол, Европ, Газар дундын тэнгист болдог л байж. Алтан Ордонд үүссэн бужигнаанаас болж худалдааны зам, бараа эргэлт саатаж, үүнээс улбаалаад одоогийн Истанбул хот талх, тарианы хомсдол ордог байжээ. Их Монголыг амар амгалан доор үүссэн чөлөөт худалдааны зам Крым, Киев, Москваг өнөөгийн төрхөнд оруулжээ.
Параг Ханнагийн бичээд байгаа “Холболтын газар зүй” буюу айлсал, даяаршилийг Алтан Ордны үед утгаар нь схемийг нь зурж тэр үед монголчууд Унгар, Булгар, Визант, Итали, Герман, Орос, Мамлюк, Грек, хожим Оттоман, Польш, Литвачуудтай худалдаа солилцоо хийж, арилжааны эвсэл холбоодыг байгуулан харилцан ашигтай ажиллаж байжээ. Үүн дээр Ил хааны улсын (одоогийн Армян, Азербайжан, Гүрж, Иран, Ирак, Турк, Афганистан, Пакистан) урдуур явсан зам, Европоос Хятад хүрэх замууд нэмэгдэнэ.
Монголын Эзэнт Гүрэн, Ордууд олон зуун жил оршин тогтносны гол шалтгаан нь ердөө чөлөөт худалдаа, тээвэр, ложистик байжээ. Худалдаа наймаа их хийгдэж, бараа эргэлт ихсэх тусам эдийн засаг тэлж, татвар хураалт нэмэгдэж, нийгэмд дахин хуваарилалт хийгддэг. Үүнийг эзэн хаадууд сайн мэддэг байжээ. Ийм ч учраас Евразийн худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, санхүүгийн төв болохыг зорьж, энэ хэрээр тэрхүү сүлжээг атгахыг хичээж байжээ. Энэ нь яг л Параг Ханнагийн номны дүгнэлт буюу “Аль болох олон цэгтэй холбогдож чадсан улс орчин цагийн өрсөлдөөнд ялах болно” гэж номоо дүгнэсэн байдаг. Ийм учраас Хятад “Шинэ Торгоны Зам” хэмээн хэдийнэ Евроазийг холбоод эхэлсэн буй заа.
Гэтэл манай шинэ онгоцны буудлын байгаа царайнаас ачаалал даах, транзит нислэг, зорчигч хүлээн авах багтаамж огт харагдахгүй юм. Олон улсын агаарын гарцыг хорлосон гэмээр бүтээн байгуулалт. Нэмээд үндсэн төмөр замаа одоог хүртэл өөрсдөө 100% эзэмшиж удирдаж огт чаддаггүй, Монголын төмөр замын хэдэн галт тэрэгний байгаа царай нь бүр ичиж үхмээр. Ингээд харвал монголчууд та бид тэртээ 800 жилийн өмнөхөөсөө хэд дахин хойшоо ухарчээ.......

Русский

Сошиал медиа гэж гоё шүү. "Venice and the Mongols: The Eurasian Exchange That Transformed the Medieval World" буюу "Венец ба Монголчууд: Дундад зууны ертөнцийг өөрчилсөн Евроазийн харилцан шүтэлцээ" номны зохиолчид болох Италийн эрдэмтэн судлаачид, профессорууд болох Nicola Di Cosmo, Lorenzo Pubblici нартай цахимаар холбогдож танилцсан төдийгүй миний хөтөлдөг @SyndicateTalk нэвтрүүлэгт орохуулахаар тохирч чадлаа. Тун удахгүй бид гурвын сонирхолтой гоё ярилцлага та бүхэнд хүрэх нь ээ:) Имэйл биччихээд 00 ороод ирэхийн зуур Никола ба Лорензо хоёроос нь гээд ийм гоё хариу шур хийгээд дороо ирсэн байна.
Евразийн интеграцийн эхлэл болох Монголчуудын урласан XIII–XIV зууны харилцаа нь орчин үеийн дэлхийн худалдааны эх үндэс болсон гэж тэд дүгнэжээ. “Venice and the Mongols” ном нь XIII–XIV зууны үед Венецийн худалдаачид, дипломатчид, далайчид Монголын эзэнт гүрэнтэй хэрхэн харилцаж, Евразийн худалдаа, соёлын солилцоог шинэ түвшинд хүргэсэн тухай өгүүлэхээс гадна торгоны замын хуурай болон далайн замын огтлолцолд Венецийн оролцоог харуулсан дэлхийн түүхийн судалгаанд зүй ёсоор тооцогдоно. Тэр үед Венецийн худалдаачид Ил Хаант улсаар зогсолгүй Крым болон Хар тэнгисийн боомтуудад суурьшиж, Монголын Алтан ордны улсын нутагт худалдаагаа чөлөөтэй хийж байв. Марко Пологийн тэмдэгдэлд энэ тухай дэлгэрэнгүй гардаг.
Монголын эзэнт гүрэн Зүүн ба Барууны ертөнцийн хооронд шинэ “дэлхийн зах зээл”-ийг бий болгож, Венецийн далайн хүчийг Евразийн хуурай замтай холбож, Евразийн нэн шинэ зах зээлийг үүсгэжээ. Ингэснээр худалдаа ба соёлын солилцоо төдийгүй торгоны замын бараа, технологи, мэдлэгийн урсгал хэрхэн Европт нэвтэрч очсоныг кино шиг харуулж байна энэ номонд. Никола профессор нийтэд уншсан лекц дээрээ тэр үед 1 сая хүрэхгүй хүн амтай байсан монголчууд дэлхийн 3 том эзэнт гүрнийг нураан эзэлж удирдаж байсны нууцыг одоо хүртэл ойлгож чаддаггүй юм гээд инээгээд ярьж байна.
Профессор Никола Ди Космо 1991 онд Индианагийн Их Сургуулийн Урал-Алтай судлалын тэнхимд (одоогийн Төв Евразийн судлалын тэнхим) докторын зэрэг хамгаалсан бөгөөд Кембриж, Харвардын Их Сургууль, Шинэ Зеландын Кентербүрийн Их Сургуульд судалгааны чиглэлээрээ болон багшилдаг. Түүний хамгийн сүүлийн үеийн судалгаанууд нь Хятад болон Төв Азийн түүх бөгөөд ялангуяа эртний Евразийн нүүдэлчид, Монголын эзэнт гүрэн, Чин гүрний түүхийг онцлон авч үздэг. Одоо тэрбээр Америкт Princeton-нд Institute for Advanced Study-ийн School of Historical Studies тэнхимд Зүүн ази судлалыг тэргүүлэн ажиллаж байна.
Профессор Лорензо Публичи University of Naples L'Orentale-ийн багш судлаач бөгөөд орчин цагийн Төв Азийн түүх ба соёлын судалгааг дагнан хийдэг. Зөвхөн энэ ном бус Монголтой холбооотой нэлээд олон судалгааг хийж, хэд хэдэн гоё ном гаргаж байжээ.
Хэдхэн сарын өмнө английн түүхч, багш бөгөөд Дундад зууны Ойрхи Дорнод, ялангуяа Загалмайтны аян дайн, Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн судлаач, Ноттингем Трент Их Сургуулийн түүхийн доктор, дэд профессор Николас Мортонтой мөн ярилцах завшаан гарч байсан. Мань эр THE MONGOL STORM буюу Монгол Түрлэг номын зохиогч юм. Бид хоёрын хийсэн ярилцлага нэвтрүүлгийг доорх холбоосоор орж уншиж үзэж болно шүү бас.
baabar.mn/article/mongol…


Русский
Б. Маргад retweetledi

Энэ номны эхний хуудсыг нь эргүүлээд нь цаг хугацааны машинд суусан мэт болов. Одоогийн Италийн Венец хот тэртээ 13, 14-р зуунд Монголын их эзэнт гүрний инкубатор дотор бойжиж торниж, хөгжиж батжиж чаджээ. Чухам монголчуудын ачаар Венецийн худалдаачид хөл дээрээ босч, анхны агуулах ангаруудаа барьж, олон улсын худалдааны төв болох дэд бүтцээ байгуулжээ. Pax Mongolica буюу Их Монголын амар амгалан гэдэг үгийг маш олон удаа энэ номонд дурдаж, олон жишээ баримтаар батжуулан тайлбарласан нь сүпер гоё санагдав. Тэр үеийн мундаг худалдаачид дөрвөөс таван хэлээр чөлөөтэй ярьдаг байснаас гадна Венец орчимд сууж байсан монгол захирагч, элчин сайдууд хүртэл тэр үеийн франк хэлээр чөлөөтэй ярьдаг байсныг тэмдэглэсэн байна.
Тэр үед монголчууд Газар дундын тэнгисээс эхлүүлээд Өмнөд Хятадын тэнгис хүртэл хуурай газар болон тэнгисийн замыг хянан удирдаж, өрнө ба дорныг холбосон худалдааны замын ерөнхий архитектур байж, Европоос эхлүүлээд Хойд Африк, Ойрхи Дорнод, Ази тив хүртэлх газар нутгийг хянан ислам болон загалмайн шашинтнуудыг удирдан зохион байгуулдаг байжээ. Арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүйгээр олон олон түмэн зүйлийн улс орнуудыг удирддаг байсан нь монголчуудын менежментийн ухаан гэж онцолжээ. Монголчууд Венецийг ашиглан транс континент буюу тив дамнасан эх газар болон тэнгийн аварга том хүчийг хүчнийг урирдан, хуурай газар болон далайн худалдааны замуудыг хөгжүүлсэн нь Европт шинэ эдийн засгийг үүсгэж, тэр үеэс эхлэн Италийн хур баячуудыг төрүүлэх үндэс болсон аж.
Энэ бүс нутагт монголчууд тээвэр ложистик, санхүү, үйлдвэрлэл, хууль эрхзүйн орчны реформыг бүрэн утгаар нь хийж чадсан гэж дүгнэжээ. Тариф, татвар, худалдааны бодлогыг зангидахаас гадна худалдааны татаас, татварын хөнгөлөлт, худалдааны тусгай эрх, хөрөнгө оруулалтын таатай эрхүүдийг худалдаачдад санал болгохоос гадна Монголчуудын эзэмшил, хяналтанд буй газар нутаг дээр худалдаачид бараа товаараа алдах, дээрэмдүүлэх, хулгайд алдахад нь 100% хохирлыг нөхөн төлж барагдуулах үүрэг хүлээж, аюулгүй байдлыг нь хангах баталгаа гаргадаг байсан байна. Одоогийн манай УИХ-аас гаргаж буй гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа, татварын бодлогуудыг үүнтэй харьцуулаад бодохоор яг бөөлжлөө:(
Номын зохиогчид цар тахлын үеэс эхлээд 4 жил сууж энэ номоо гаргасан бөгөөд Венецийн номын сан, архивуудаас Монголтой холбоотой ховор нандин баримтуудыг түүжээ. Энэ бол Венец ба Монголтой холбоотой судалгаа номны дөнгөж эхлэл юм байна, цааш цаашаа маш олон гоё баримт, түүхийн сурвалжууд гарах юм билээ гээд өөрсдөө дуу алдаж бичсэн байна энэ номон дээрээ. Тив дамжин зарагддаг бол бараа бүтээгдэхүүнүүд нь улаан буудай, торго байснаас гадна боолын худалдаа байжээ. Монголчууд боолын худалдааг (хүнд хөдөлмөр эрхлүүлэх, гэрийн үйлчлэгчээс гадна татвар эмс бас орж байна) тэр чигээр нь хянаж, Түмэтийн ахлагч нар бодлогыг нь базан зонхилох үүрэгтэй оролцдог байсан гэж бичсэн нь сонирхолтой байлаа. Монголчууд хүний наймаа, боолын худалдааны нийлүүлтийн гинжин хэлхээг атгадаг байсан бөгөөд дайн, байлдаан, өвчин тахал зэргээс болж нийлүүлэлт нь савладаг ч хамгийн унацтай наймаа буюу "коммодити" байжээ. Эхэн үедээ азиуд, татаарууд, слав, кавказийн цагаан арьснууд, грек, алан буюу иран, ойрхи дорнодын нүүдэлчид голцуу боолууд байдаг байсан бол монголчуудын удирдлагын сүүлийн хагаст оросуудын хувь нийт боолуудын дунд эзлэх хувийн жингээрээ огцом өссөн статистик нь байна.
Европын сэргэн мандалт энэ үеийн Монголчуудын ухаалаг удирдлага, худалдааны либерал бодлогоос үүдэлтэй бөгөөд тэд дэлхийг эзэгнэж байсан болохоор ингэж алсыг харж, томоор сэтгэж байсан юм гэж ном төгсөж байна.




Русский
Б. Маргад retweetledi
Б. Маргад retweetledi

Би ксенниал гэдэг нь юм байна.
Ксенниалууд 1977–1983 онд төрсөн, X үе ба миллениал үеийн дунд “завсрынхан”. Бид аналог ертөнцөд өсөж, харин дижитал эринтэй өсвөр насандаа золгож, түүнд гайгүй нэг дасан зохицсон үеийнхэн.
Бидний онцлог бол — бид эдүгээ үхсэн хийгээд амьд сэрүүн байгаа бараг бүх үеийнхнийг ойлгож чаддагт оршино. Тавь орчим насныхантай кассет, хуучны дурсамжийн тухай ярьж чадна, бас хорь орчим настай залуучуудтай мем, сошиалын тухай ч төвөггүй ойлголцоно. Бид хүүхдүүд яагаад ийм нялцгай байгаагийн учрыг ч төвөггүй хэлнэ. Бид нар чанга дуугарч цээжээ дэлддэг үеийнхэн биш, харин хамгийн уян хатан, дасан зохицох чадвартай нь.
1990-ээд оноос хойш тасралтгүй өөрчлөлт, хямрал дунд өсцгөөсөн. Тийм болохоор хэт өөдрөг биш, бас хэт гутранги ч биш — яг бодитой хардаг хүмүүс. Бид аливаад сохроор итгэдэггүй, гэхдээ амьдралын энгийн зүйлсээс баяр баясгаланг авч сэтгэлээ тэжээж чаддаг. Өнгөрснөө санаж хайрладаг ч, түүнд гацаж хоргоддоггүй.
Бидний хүүхэд нас интернетгүй өнгөрсөн. Гадаа тоглож, телевиз үзэж, кассет сонсож өссөн. Харин бид л гар утас, имэйл, чат зэрэг шинэ технологийг хамгийн түрүүнд хүлээн авч, интернет хэрхэн эхэлж байсныг өөрсдөө туулж мэдэрсэн хүмүүс.
Тиймдээ ч бид технологиос айдаггүй. Бас аналог амьдралаа ч мартаж орхиогүй.
Бидний давуу тал бол хоёр өөр ертөнцийн хооронд гүүр байж чаддагт оршино.
Русский

@bilegse28861 @Bayar_X @KhasbaatarS Уг нь таньтай санал нийлээд Батнасанг хөндий хонгио гэсэн чинь та уурлаад загнаад байх юм хэхэ
Русский

@margad1230 @Bayar_X @KhasbaatarS Чам гөлөг хүргэсэн схн дуу хоолойг шүтнэ биз дээ. Нохойн баас. Ямар ч анализ тойм барилдааны өрнөлийг хэлдэггүй бөөрөнхий төвийг сахисан тийм тайлбарыг л шүтнэ биз.
Русский

@Bayar_X @KhasbaatarS Их бөөрөнхий хүн дээ. Энэ Батнасан. Сайхан дуу хоолойноос цаашгүй новшын бөөрөнхий үлбэгэр.
Русский

ИНҮТ-ийн орлого, зардлын талаарх дотоод асуудлыг би огт мэдэхгүй. Харин Энхзориг захирал дотор нь ажиллаж байсны хувьд, нөгөө талаар олон нийтийн байгууллагуудад идэвхтэй ажиллаж салбарын төлөө олон албан тушаалтантай үзэлцэж ил тод тэмцэж явсан хүн өөрөө эрх мэдлээ аваад энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна гэдэгт эргэлзэхгүй байна. Чухам боломж бололцоо нь яадаг юм бол
Русский

@margad1230 @altantuya_t Manai omnoh zahiral iim l hervvltei ajilaa ogson bolohoor ih l aih yum baina shde.

Indonesia

энэ залуу чинь жиргэдэг байлуу дээ… Нисгэгч билүү
iSee.mn@iSee_MN
“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирлаар Э.Энхзоригийг томиллоо isee.mn/n/88259
Русский

@Oyuk_boni @altantuya_t ИНҮТ-ийн ажил жирийн иргэдэд барагтай харагдаж мэдрэгдэхгүй ээ. Та харин нисэхийн салбарын хүн бол аль нэгж гэдгээс хамаарах байх. Энхзориг дэд бүтцийн болон мэргэшсэн боловсон хүчний тулгамдсан асуудлуудад төвлөрч ажиллах болов уу гэж тааж байна. Үр дүн нь урт хугацаандаа гарна
Русский

@margad1230 @altantuya_t tiim bol boloo doo harj l baiya. ugasaa ireh saraas l mani heded haragdana doo
Filipino

@Oyuk_boni @altantuya_t Сайн менежер, ёстой мерит зарчмаар өгсөж яваа удам дамжсан нисгэгч. Хувь хувьсгал аль аль талын зовлон жаргалыг мэднэ
Русский

@altantuya_t tiin nisgegch her hvn yum bh boldoo ajilchidda ch heregtei shiidwer gargadag darga baigasai da
Indonesia
Б. Маргад retweetledi

"...Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1,133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1,039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сануулахад, Шинэ үеийн тагнуулын байгууллага 1922 онд Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө олон арван тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлж ирсний томоохонд тооцогдох нь Дилав хутагт Б.Жамсранжавыг гадаадад суурьшуулсан тагнуулын арга хэмжээ байв.
Улмаар Тагнуулын байгууллагаас Б.Жамсранжавыг бурхан шашны томоохон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үзсэн ба мөн дээд ангийн ламын хувьд мал хөрөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэрэгт холбогдон баривчлагдаж, хоёр жил тэнсэн харгалзах ялтай суллагдсан, 1928 онд Дотоодыг хамгаалах газраас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойшлогдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлж, 1931 оны хоёрдугаар сард Дилав хутагтыг хил давуулсны дараагаар Монгол, Өвөр Монголын нутагт болон Монголоос дүрвэн гарсан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэмээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргасан гэх түүх бий.
Монголын тусгаар тогтнолыг Гоминьданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхэд Чан Кайшигийн дэргэд америкийн нэрт эрдэмтэн О.Латтиморын хамт зөвлөхөөр зургаан жил ажилласан Дилав хутагт Б.Жамсранжавын нөлөө их байсан бөгөөд О.Латтимор Монголд ирэхдээ "Дилав хутагт Монголын тусгаар тогтнолыг хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан хүн шүү. Та нар зөвөөр ойлгох ёстой” хэмээн өгүүлсэн нь Монголын тусгаар тогтнолын төлөө Дилав хутагтын байгуулсан түүхэн гавьяаг тодруулах нэгэн баримт юм."


Mongolia 🇲🇳 Русский
Б. Маргад retweetledi





