Хонх retweetledi

1997 оны үед Эрдэнэт үйлдвэрт ТӨХ ба Аудитын шалгалт орсноор Ш.Отгонбилэгийн Зууны луйвар нь илэрчээ. Ингээд М.Энхсайханы Засгийн газар хохирогч буюу нэхэмжлэгч болж, Шүүх, Прокурорт өргөдөл гаргасан байлаа.
Тэр үед МУ-ын Ерөнхий Шүүгчээр Д.Дэмбэрэлцэрэн (1990-1999), МУ-ын Ерөнхий Прокуророор Н.Ганбаяр (1993-1999) нар ажиллаж байжээ.
Эднийг Шүүх ба Прокурорыг толгойлж байх үед Ш.Отгонбилэгт Улсын өмчийг хохироосон зүйл ангиар Хавтаст хэрэг үүсгэж, Прокурор яллах дүгнэлт үйлдэж, Шүүх үйл ажилгаа болж байжээ.
Тэр үед Ш.Отгонбилэгийг Шүүх хурал дээр "Цэц" гэдэг өмгөөлөгчийн товчооны өмгөөлөгчид өмгөөлж байсан байна. Энэ товчооны даргаар өмгөөлөгч М.Алтанхуяг, бас Ч.Ганбат нар ажиллаж байжээ.
1998 оны хавар Шүүхийн шийдвэрүүд Ш.Отгонбилэгийн эсрэг гарч, Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд захиа бичиж, Эрдэнэт Үйлдвэрийн захирлаар Ш.Отгонбилэгийг үргэлжлүүлэн ажиллуулах талд дээр дэмжлэг хүсч байсан байна.
1998 оны 8-р сарын 20-ны үед ТӨХ-ны шийдвэрээр Батлан хамгаалах яамнаас Нисдэг тэрэгтэй десантын цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт хотод онцгой байдал зарлан Ш.Отгонбилэгийн оффисийн хаалгыг эвдэн орж, тамга тэмдгийг нь эрсэн ч олсонгүй. Тэр үед Ш.Отгонбилэг Эрдэнэтэд байсангүй. Түүний сураг Улаанбаатарт, Н.Багабандийн орчимд дуулдаж байжээ.
Ингээд ТӨХ-ны шийдвэрээр Д.Дорлигжавыг Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаалд тавьсан байна.
1998-07-20-ны үед, МоАХ эвслийн ЗГ огцорсон байсан бөгөөд Ц.Элбэгдоржийн ЗГ үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв.
Харин Н.Багабанди, С.Баяр нар МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшсэн хүнд нөлөөлөх замаар ЗГ ба ТӨХ-ны шийдвэрийг өөрчлүүлэн Ш.Отгонбилэгийг буцаан Эрдэнэтийн захирлаар тавиулах сонирхолтой байжээ.
Үүнийгээ Е-сайдад нэр дэвшсэн Да.Ганболдод ил хэлж байсан байна. Да.Ганболд зөвшөөрөөгүй тул Н.Багабанди ерөнхийлөгч түүний нэрийг 7 удаа буцааж байжээ.
Мөн Е-сайдад нэр дэвшихээр яригдаж байсан С.Зоригт ЕТГ-ын дарга С.Баяр хэлж байсан гэдэг.
Үүнийг (сахалт) Эрдэнэбаатар С.Зоригийн өрөөнд шатар тоглож байхдаа сонссон аж. Тэгэхэд С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэтийн талаар барьж байсан өмнөх хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн утгатай үг хэлж байжээ.
Ингээд удалгүй С.Зориг 1998-10-02-нд гэртээ сүх, хутгаар зэвсэглэсэн этгээдүүдэд алагдсан. Олны мэдэх болсон гэрч Булганы үгээр бол гэмт хэрэгтнүүд "Энэ бол Эрдэнэтийн эхлэл шүү" гэж хэлж байжээ.
Тэр үеийн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлж чадна гэж тв-гээр хэлж байв.Тэрбээр уг хэргийг ЦЕГ-ын мөрдөх албанд татан авч, хэрэг бүртгэлт ба мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байжээ. Гэвч гэмт хэргийн газрыг хамгаалалтанд авч, нотлох баримт цуглуулах ажил стандартын дагуу хийгдсэнгүй. Хамааралгүй олон хүмүүсийг нэвтрүүлэн будлиан үүсэх боломжийг бүрдүүлжээ.
Мөн удалгүй Ш.Отгонбилэг хил даван АНУ-д очсон тухай хэвлэлээр бичигдэж байлаа.
Эндээс харахад: Е-шүүгч Д.Дэмбэрэлцэрэн, Е-прокурор Н.Ганбаяр нарыг салбараа тэргүүлж байхад Шүүх ба Прокурор нь ЗГ-ын нэхэмжлэлийн дагуу бодитой шалгат хийж байсан гэлтэй. Юутай ч Шүүх, Прокурорын байгууллага стандартын дагуу ажиллаж байжээ гэж харагддаг.
Харин ЦЕГ-ын дарга Д.Мөрөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг стандартын дагуу шалгасангүй бололтой юм.
Мөн Ш.Отгонбилэгийн асуудал Шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байхад улсын хил давсан байна гэж харагддаг.
Н.Багабанди нь МоАХ эвслийнхэнд Е-сайдад нэр дэвшүүлж болох хүмүүсийн нэрсийг гаргаж өгсөн бөгөөд Ж.Наранцацралт тэр жагсаалтад нь байжээ.
Ингээд 1998-оны 11-р сард Ж.Наранцацралт МоАХ –эвслээс нэр дэвшин Е-сайд болов.
Ж.Наранцацралт Е-сайд болоод ТӨХ-ны дарга З.Энхболд нарыг ажлаас нь хусчээ. Мөн ОХУ-руу нөгөө олны мэдэх болсон алдартай Захиагаа бичсэн байна.
1998-оны сүүлчээр, Ерөнхийлөгч Н.Багабанди Чех улсад айлчлах үед Ш.Отгонбилэг АНУ-гаас нисч очин тосч уулзаж байжээ.
Мөн их удалгүй, 1999-онд, Н.Багабанди ерөнхийлөгч Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан М.Алтанхуягийг МУ-ын Е-прокурорт нэр дэвшүүлэн томилуулжээ. Уг 1999-ондоо багтаагаад бас нэг өмгөөлөгч Ч.Ганбатыг МУ-ын Е-Шүүгчээр томилуулав.
Русский



















