Оюунаа retweetledi

✅ Хэрэв Оюутолгой компаниас ногдол ашиг авбал…
📈 2026 онд Оюутолгой ХХК-ийн хүлээгдэж буй орлого 8 тэрбум ам.доллар, ногдол ашиг тарааж болох орлого 5 тэрбум ам.доллар байна. Монголчууд бид төрийн эзэмшлийн 34%-д ногдол ашиг авбал 1.5 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөг болно. Гэтэл Рио Тинто компани 2035 оноос л 🇲🇳 34%-д ногдол ашиг хуваарилна гэж мэдэгдэж буй. Учир нь Оюутолгой төслийн хамаг өрмийг ганцаараа хүртэх зорилготой санхүүгийн схем угсарсан ⛔️ энэ бол шударга бус юм.
Хэрэв Оюутолгой компани ногдол ашиг тараавал энэ мөнгө хаачих вэ, улсын төсөвт орох уу?
2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Оюутолгой компаниас 🇲🇳 34%-д ногдол ашиг авбал Хуримтлалын санд шууд орно. Иргэн бүрийн нэр дээр хуримтлал бий болно. Одоогийн байдлаар Хуримтлалын санд нийт 1.1 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Иргэн бүрийн хуримтлалын дансанд 306,000 төгрөг байна. Энэ бол 2024 оноос хуримтлагдсан дүн.
⛏️ Оюутолгой төслөөс ногдол ашиг энэ жилээс авбал Хуримтлалын сангийн үлдэгдэл 7 их наяд төгрөг болж нэмэгдэн, иргэн бүрийн нэр дээрх хуримтлал 1.8 сая төгрөг болох юм. Цаашдаа жил бүр ногдол ашгаа авбал иргэн бүрийн хуримтлалын данс 4-5 жилийн дотор 10 сая төгрөгт хүрэх бүрэн боломжтой.
⚖️ Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр. Баялагтаа эзэн сууж ногдол ашгаа шаардацгаая.
#ОТногдолашиг #хуримтлалынсан
Русский























