Solongo Sudar retweetledi
Solongo Sudar
8.8K posts

Solongo Sudar
@solongo15
ᠰᠣᠯᠤᠩᠭᠠ ᠰᠤᠳᠤᠷ 🇲🇳🇭🇺 #Artist🎨 #Researcher🕵♀️ #Calligraphy🖌#FineArtsMuseum🏛#EötvösLorándUniversity #Budapest
Budapest, Hungary Katılım Haziran 2011
4K Takip Edilen7.6K Takipçiler
Solongo Sudar retweetledi
Solongo Sudar retweetledi
Solongo Sudar retweetledi
Solongo Sudar retweetledi
Solongo Sudar retweetledi

"Нас ахиад ирэхээр нэг зүйлийг маш сайн ойлгодог юм байна. Бидний энерги, цаг хугацаа бол хязгааргүй нөөц биш. Тийм учраас хүн бүр өөрийнхөө дотоод амар амгаланг хамгаалахын тулд дараах хил хязгаарыг амьдралдаа тогтоох хэрэгтэй мэт:
• 1. Сэтгэл хөдлөлийн "хогийн сав" болохоос татгалзах. Хэн нэгний сөрөг энерги, эцэс төгсгөлгүй гомдлыг сонсож өөрийгөө ядраахаа больсон. Би сонсогч байж чадна, гэхдээ чиний сөрөг мэдрэмжийг өөртөө наах албагүй.
• 2. "Үгүй" гэдэг бол бүтэн өгүүлбэр. Таалагдахгүй байгаа уулзалт, ашиггүй харилцаа, хүсэхгүй байгаа ажилд "Үгүй" гэж хэлэхдээ би тайлбар тавьж өөрийгөө зөвтгөхөө больсон. Миний "Үгүй" бол миний л сонголт.
• 3. Оюун санааны шүүлтүүр. Хэрэгцээгүй хов жив, бусдын амьдралыг шүүх нь миний түвшин биш. Тэнэгт анхаарал хандуулах тусам тэр хүнийхээ түвшинд очдог гэдэг дээ.
• 4. Дүр эсгэхгүй байх эрх чөлөө. Хэнд нэгэнд "төгс" харагдах гэж, эсвэл хэтэрхий "хөөрхөн" байх гэж хичээхээ больсон. Хэн ч байгаагаараа, эгэл атлаа хүчирхэг байхдаа л хамгийн тав тухтай байдаг.
• 5. Өөрийгөө сонсох түр зогсолт. Бусдын хүлээлтэд нийцэх гэж гүйх биш, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох цагийг өдөр бүр өөртөө гаргадаг. Суралцахаа больсон мөчөөс хүн дотроо үхэж эхэлдэг учраас боломж бүрт үргэлж өөрийгөө "цэнэглэх хэрэгтэй".
Энэ бол аминч үзэл биш, энэ бол өөрийгөө хайрлаж буй хэлбэр юм хэмээж ..." ✨

Русский
Solongo Sudar retweetledi

“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
ergelt.mn/news/129/singl…
Русский
Solongo Sudar retweetledi

The Picture-ЗУРАГ
СУИС-ийн багш, уран бүтээлч, морин хуурч МУСТА П.Мөнхжин орчин үеийн морин хуурын хөгжмийн зохиолоо миний Яруу найрагч Р.Чойномын шүлгүүдээс төрсөн сэтгэгдлээрээ зурсан зургаас сэдэвлэн бүтээжээ. Сонордож таалан соёрхоорой.
youtu.be/aVVA-TDcv_k?si…

YouTube
Русский
Solongo Sudar retweetledi

Акадeмич С.НАРАНГЭРЭЛ: ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ Ч ТАНИХГҮЙ БОЛТЛОО ЯЛЗАРЧ БАЙНА
ЁС СУРТАХУУН, ЁС ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Шинжлэх ухааны хувьд ёс суртахуун гэдэг ойлголтыг маш сайн ойлгох учиртай.
Ёс суртахуун бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдлийн цогц.
Дэлхий дахинд ёс суртахууны талаар хоёр том онол бий.
Хамгийн түгээмэл онол нь ёс суртахуун бол үүсмэл, болзмол гэж үздэг.
Хүн мичнээс үүссэн юм чинь ухамсар нь бас үүсмэл, болзмол байх ёстой гэсэн шинжлэх ухааны гаргалгаа байдаг.
Хэрвээ энэ гаргалгааг үнэн гэж үзвэл хүн эхээс төрөхдөө ёс суртахуунгүй төрнө.
Ямар ч адгуус араатнаас аюултай, юу ч хийхээс буцахгүй болно.
Хууль журам, хэм хэмжээ тогтоож байж адгууслаг араншинг нь тогтоон барих шаардлагатай болно.
Өөр нэг онол нь суут Альберт Эйнштейн Квантын физикийн шинжлэх ухаанд таталцлын хуулийн маш том нээлт хийсэн.
Энэ нээлтээр хүн гэдэг амьтан бол уураг тархиндаа ёс суртахууны энергийн эстэй гэж үздэг. Тухайн эсүүд нь 80 их наяд хүрнэ.
Энэ эсээсээ гадагш нь цацаж, хүрч, хариу үйлдэл үзүүлдэг.
Өөрөөр хэлбэл, хүн бол оюун ухааны амьтан юм гэдэг дүгнэлтийг хийсэн.
Эндээс хүн, нийгмийн ижил юмс нь ижил юмаа татдаг гэсэн гаргалгаа гаргасан.
Монгол ардын "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэдэг үг байдаг. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг хэлдэг.
Энэ онолыг сүүлийн үед дэлхийд ихээхэн ярих болсон.
Хүний ёс суртахуун удамшдаг, генд нь суусан энергиүд их байдаг.
Тиймээс хүний удам судрыг хар гэдэг монголчуудын яриа нь үүнтэй холбоотой.
Монголчуудын өөрийнх нь аж төрөх ёс, амин зуулга, тал хээр нутагт цөөхүүлээ амьдардаг байдал нь заяамал ёс суртахууны сайхан өгөгдлийг бусад үндэстнээс илүү өгсөн.
Чингис хаан Монголчуудын ёс суртахууны өгөгдөл, энергиэр дэлхийн дахиныг өөртөө татсан.
Монголын нууц товчоонд Чингис хаан, түүнийг шууд залгамжлагчид дэлхийг эрхшээх үед хэлсэн Чингис хааны айлдвар байдаг. Энэ айлдварыг одоо хүртэл Монголын судлаачид гаргаж тавиагүй.
Чингис хаан “Би гүр улсаа шударга болгож, гагц жолоонд оруулсан” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоож л монголчуудыг нэг атганд зангидсан гэдэг санааг илэрхийлсэн.
Үүнийг нь 800 жил судалгаа хийсний үндсэн дээр бид ойлгосон.
Дэлхийн түүхийг сайтар судалбал, улс гүрнүүд Чингис хааны шударга засаглалд дагаар орж, дэлхийн хэмжээний том хөрөнгийг бий болгосон.
Дэлхийд 140 жилийн турш Монголын энх амгалан тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоож, Ази Европыг Торгоны замаар холбож өгсөн ийм гайхамшигтай өвөг дээдсийн үр сад нь бид байгаа юм.
Одоо Төрийн албан хаагчийн ёс зүйн эерэг болон сөрөг өгөгдлийн талаар ярилцъя.
ШУДАРГА - ШУДАРГА БУС
-Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан.
Хэрвээ 800 жилийн өмнөх Чингис хаан, өвөг дээдэс маань эргэж биднийг харвал танихгүй.
Энэ үндэстэн монголчууд биш, бидний үр сад биш байна гэж хэлнэ.
Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин.
Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.
Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон.
Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан.
Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх.
Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай.
ЭР ЗОРИГ-АЙМХАЙ ХУЛЧГАР
-Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал.
Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй.
Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг.
Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон.
ИТГЭЛ-ХУРААН МЭХЛЭЛТ
-Итгэл гэдгийг бие биедээ итгэхийг хэлнэ.
Өнөөдөр монголчууд бие биедээ итгэдэг, итгэсэн итгэлийг хөсөрдүүлдэггүй, хуурч мэхэлдэггүй, хулхиддаггүй байсансан бол хууль, тэр тусмаа Иргэний хууль, зээлийн гэрээ, шийтгэл гэж байх хэрэггүй.

Русский



















