Б.Билэгсайхан

72.4K posts

Б.Билэгсайхан banner
Б.Билэгсайхан

Б.Билэгсайхан

@BiligB

...🤷‍♂️

대한민국 부산 เข้าร่วม Nisan 2011
1.2K กำลังติดตาม18.2K ผู้ติดตาม
Б.Билэгсайхан
9600 бүтээл гэхээр нь гайхаад нет ухаж үзлээ. Болгарын тв жаахан пиар маягаар хэлчихсэн тоо бололтой.
Myadagbadam Jarantai@mydagbadam

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр "моод" болж, ховор сэдэв нь байж чадлаа eguur.mn/678155/ Дэлхийн 130 орны 9600 бүтээл өрсөлдсөн эл наадамд шагнал хүртэж буй нь Монголын говь, мазаалай түүнд сэтгэлээ зориулсан байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, тэнд ямар их судлагдахуун, ай сав бий гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

Русский
0
0
0
49
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
Ээгий
Ээгий@Enebish_·
Ажилчдынхаа цалинг төмсөөр тавьдаг. Илүү цаг боддоггүй. Захирал нь ажилчинтайгаа нэг лифтээр явдаггүй гэх мэт өөрсдийгөө элит гээд итгэчихсэн. Ажилд ороод 3 жил төрж болохгүй, хоорондоо үерхэж болохгүй гэж гэрээлдэг. Бүх шоу дээрээ ажиллуудаад цалин боддоггүй. Орилж хашигчиж загнадаг. Гаднаа ямар лаг гялтгар байгаад нэмэргүй ээ. Хүн хөдөлмөр эрхэлж буй 8 цагтаа доромжлуулж, мөлжлөгт автаж болохгүй. Хүнийг хүн биш ажиллах нөөц гэж хардаг аймар газраас зугтацгаа! Төсвөөс мөнгө авчихсан арилжааны тэд гээд тусдаа хуультай. Чамд яриа өгнө чамд өгөхгүй гэж цэхэлзэх тв эзэн. Эхлээд хүн байх хэрэгтэй бхөө.
Русский
24
200
452
25.8K
Б.Билэгсайхан
Яаая энэ жиргээ нэлээд олон лайк , рт, импрссн авч. Төв талбай гэдэг социализм пропогандад зориулсан бүтэц одоо болтол хүмүүсийн тархинд оршсоор. Хүүхэд байхаас нь тархинд нь суусан маниус ч одоо дүүрч, залуус хүртэл ийм сэтгэхүйтэй байх гэж. Энэ талбайд юу хиймээр байгаа юм? Соёлын төвийн байрыг фон оо болгож зураг авахуулах гээд байгаа юмуу?
chinzo_teacherJET@charleyjet

Өнөөдөр банк орж зээл хөөцөлдөж гадуур жаахан явлаа. Үнэхээр миний төрж өссөн хот зүгээр л тосгон болжээ. Үнэхээр гол харалмаар харагдаж байна. Хаана зай талбай байна тэнд зах ажилладаг болж. Үеийн үед бид бүхний хүндэтгэлийн талбай байсан Сүхбаатарын талбай хар зах хоолны зах бүр автобусны буудал авто зогсоол болсоныг харахад үнэхээр гол харлаж байна. Даанч дээ.😮

Русский
0
0
0
117
Б.Билэгсайхан
@Enerell Хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн хэрэг болсон газарт тоологдоно. Хэрэв хилийн дээснээс гарвал тоооуур зогсоод , эргээд тухайн хэрэг болсон газарт хөл тавьбал зогссон тоолуур гүйж эхэлнэ. Энэ бол Солонгосын хуулийн заалт. Манайх харин яадаг юм бол?
Русский
1
2
4
584
Б.Билэгсайхан
@bolod_m Ванн дүүргэхэд хэдэн лонх орох бол?🤔. Овоо олон лонх болж бөйж усанд оррх хэмжээний болох байх даа. 🤣🫣
Русский
0
0
0
493
Шарайд
Шарайд@bolod_m·
Энэ усанд ороод байгаа... гадны шилтэй үнэтэй рашаан уснаас хавь илүү эд. Дотооддоо хөрөнгө оруулцгаая
Шарайд tweet media
Русский
26
35
162
9.8K
Б.Билэгсайхан
@mathematicianBZ Угаасаа өвчтэй, яасан ийсэн ч гэнэ үү хэдэн сар мөрдөнгөөр яваад гарсан гарсан.
Русский
1
0
0
105
! Bayas ™
! Bayas ™@mathematicianBZ·
@BiligB Яахаараа салдынн хүн амь шороншаашш
Русский
1
0
1
277
! Bayas ™
! Bayas ™@mathematicianBZ·
Удган бөө хүмүүстэй уулзаж буулт суулт хийхийг нь сонирхож бүр лам хүн чойжин буухыг ч харж байсан Арай ч ингэдэггүй юм байналээ🙄
Русский
55
20
58
20.7K
Б.Билэгсайхан
@OYadaa Бяцхан залруулга. Жилд 2-хон удаа биш шүү. Хавар 3,4,5 сард тэргэл сар гарах болон, шинийн сар гарах үеэр далайн таталт түрлэг явагдаж энэ үзэгдэл бий болдог. Бусад саруудад ч энэ үзэгдэл болдог боловч хаврын сарууд шиг газар нь ил сайн гардаггүй юм байна.
Русский
1
1
1
156
Сури🅰️ 🥰💙💞💚💛💟
👇ГАЙХАМШИГТАЙ ҮЗЭГДЭЛ: Өмнөд Солонгост жилд ердөө хоёрхон удаа, ойролцоогоор 1 цагийн хугацаанд тэнгис хүмүүст "зам тавьж" өгдөг. Энэ үзэгдлийг "Jindo Sea Parting Festival" буюу “Жиндогийн гайхамшиг” гэж нэрлэдэг бөгөөд энэ үед хэдэн мянган хүн тэнгисийн эргээр явган алхаж гардаг. Өмнөд Солонгост байдаг энэхүү онцгой далайн татралтын үзэгдлийн улмаас "Jindo Island" болон "Modo Island" арлуудын хооронд богино хугацаанд хуурай зам гарч ирдэг. Ус түр хугацаанд хоёр тийш татагдан, хүмүүс түүгээр чөлөөтэй алхаж нэвтрэх боломж бүрддэг. Энэ үзэгдэл байгалийн далайн татралт, газрын хэлбэрийн нөлөөгөөр бий болдог бөгөөд жил бүр олон жуулчин үзэхээр очдог гэнэ дээ🫲
Сури🅰️ 🥰💙💞💚💛💟 tweet media
Русский
7
27
69
4.5K
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
Шэнь Миньжуань 沈敏娟 Shen Minjuan
Хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан "Талын түнш–2026” хээрийн сургуулийн үеэр Хятад, Монгол хоёр улсын зэвсэгт хүчнийхэн байлдааны тактикийн талаар харилцан туршлага солилцож байгааг харахад таатай байна. Хятад улс Монгол Улстай цэргийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах чадавхаа хамтдаа нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Excited to see troops from China and Mongolia sharing experiences and exchanging tactics during the Steppe Partner 2026 joint army training. China looks forward to strengthening military cooperation with Mongolia to enhance our ability to maintain regional peace and stability.
Русский
3
38
154
8.1K
Б.Билэгсайхан
ярилцсан ярилцлагаас нь ганц нэг үг зүгээр таслаж аваад иймэрхүү гарчиг өгөөд сошлд хаяж өгөөд байгаа юм л даа. Нөгөө захиалгагүй, төлбөргүй гэж мэдээ болгон дээрээ сурталддаг тв эзэн хүүхэн захиалаад байгаа гэмэн штээ. Уг нь яриаг нь олоод сонсчихвол арай өөр утга илэхийлсэн байна лээ.
Русский
0
0
1
241
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
Battsetseg Batmunkh
Battsetseg Batmunkh@BattsetsegBatm2·
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ёнтой уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж, харилцан итгэлцэл, ойлголцол улам бүр бэхжиж байгаад баяртай байна. Манай чухал гуравдагч хөрш, бүс нутгийн ойр дотно түнш БНСУ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож буй нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааг дэмжих нийтлэг зорилгын илэрхийлэл хэмээн үзэж байна. Уулзалтын үеэр сайд Жон Дун Ён Монгол Улсын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр гаргаж буй санаачилга, хувь нэмрийг өндрөөр үнэлж, тууштай дэмжиж ирснээ илэрхийлсэн нь бидний хувьд онцгой ач холбогдолтой байлаа. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн солилцоо болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр улам өргөжүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлийн агуулгыг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Battsetseg Batmunkh tweet mediaBattsetseg Batmunkh tweet mediaBattsetseg Batmunkh tweet mediaBattsetseg Batmunkh tweet media
Русский
1
7
19
727
Б.Билэгсайхан
Сөүл үүрээр тооллого эргэсэн. У Сэ Хүн захирагч 5 дахь удаагаа сонгогдлоо. Энэ жил санаснаас илүү буюу 1995 оноос хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон байна. Гарууд саналын хуудсаа ирцийн прогноз харж байгаад тойргууддаа хуваарилсан нь алдаа болсон байна. Сөүл ийн Каннам, Сунпа зэрэг баячуудын дүүрэг консервативууд буюу либералуудад саналаа өгчээ. Солонгосын Ардчилсан нам бол зүүн төвийн нам л даа.
Русский
0
0
0
117
Buyan
Buyan@mongolmotors·
@BiligB Сонгуулийн хуудас дууссан гэсэн хэрэг нээгээд зарим газрын үр дүнг баллуурдах нь дээ Сөүлд бүтэн ялж яваад үзүүр дээрээ нухуулчихлаа
Русский
1
0
0
186
Б.Билэгсайхан
Солонгосын орон нутгийн сонгууль савласан үр дүнтэй боллоо гэж харахаар байна. Улаан буюу Ардын хүч нам цэвэр далаараа шороодож Цэнхэр буюу Ардчилсан нам энэ удаа консерватив үзэлтэн ихтэй Пусан,Ульсан хотуудад хүртэл ялжээ. Хэт хатуу үнэмшилтэй Тэгү хот, Кёнсан аймгийнхан л уламжлал ёсоор "улаан" талдаа үнэнчээ батлав. Харин Өмнөд Чолла аймаг, Гванжү хотынхон цэнхэртээ хэт үнэнчээ дахин харуулав. Кёнсан болон Чолла аймгийнхан эрт үед Шилла болон Пэкжэ улс зэрэгцэн оршиж байхдаа мөнхийн дайтаж байсан улсуудын үр хойчис гэж үздэг. Тэр нь одоо ч уламжлал болон үлдсэн гэж зарим нөхөд тайлбарладаг. Ер нь бол Юн Сог Ёоль Ерөнхийлөгчийн бүтэлгүйтэл энэ сонгуульд мөн л сүүдрээ тусгалаа гэж шинжээчид дүгнэж байна.
Б.Билэгсайхан tweet media
Русский
1
2
2
374
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
Battsetseg Batmunkh
Battsetseg Batmunkh@BattsetsegBatm2·
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал амжилттай үргэлжилж байна. Дэлхий ертөнцөд шинэ, шинэ сорилтууд тулгарч харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан яриа хэлэлцээний ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсэн энэ цаг үед бүс нутаг, олон улсын түвшний нэр хүндтэй төлөөлөгчид, дипломатчид, эрдэмтэн судлаачид, шинжээчид Улаанбаатар хотноо хуран чуулж, нийтлэг сорилт, хамтын боломжийн талаар нээлттэй ярилцаж, санал солилцож байна. Энэ удаагийн бага хурлаар бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаас гадна хиймэл оюун, шинэ технологийн хөгжилтэй холбоотой сорилт, боломжууд эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж Зүүн хойд Ази, Төв Азийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх арга замыг хөндөн ярилцаж байна. Монгол Улс бүс нутагтаа болон даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээдэг. Бүс нутгийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын нээлттэй индэр болдог билээ. Бага хуралд оролцогч гадаад, дотоодын нийт төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгүүд шинэ санаачилга, үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс болно гэдэгт итгэлтэй байна.
Battsetseg Batmunkh tweet mediaBattsetseg Batmunkh tweet mediaBattsetseg Batmunkh tweet media
Русский
1
11
17
585
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
MFA Mongolia
MFA Mongolia@MongolDiplomacy·
“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 11 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ. 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь манай гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарын илэрхийлэл болж энэ онд 11 дэх удаагаа чуулж байгаа юм. Энэ удаагийн хуралд 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллага, мөн манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид зэрэг дотоод, гадаадын нийт 300 гаруй төлөөлөгчид оролцож байна. Түүний дотор БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн суудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд В.Бартосзевски, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн нарийн даргын орлогч М.Лейтер зэрэг албаны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог болж байна. Бага хурлын хүрээнд зохион байгуулах үндсэн таван сэдвийн хуралдаанд бүс нутгийн шинжээчид, бодлого боловсруулагчид, судлаачдын зүгээс ЗХА-ийн аюулгүй байдлын тулгамдсан сорилт, боломжууд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замын асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлнэ. Түүнчлэн шинэ технологиуд улс орон, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судлан шинжлэх бөгөөд хиймэл оюуны асуудалд төвлөрч, улс орнууд сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглахын зэрэгцээ засаглал, ил тод байдал, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах боломжийн талаар санал солилцоно. Манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж буйтай холбогдуулан Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулах ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж, сорилтуудын талаар судлаач, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
MFA Mongolia tweet mediaMFA Mongolia tweet mediaMFA Mongolia tweet media
Русский
0
16
26
3.7K
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
MFA Mongolia
MFA Mongolia@MongolDiplomacy·
ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг энэ сарын 4-ны өдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав. Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Тайландын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Элчин сайд Чатчай Вирияавэжакул Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа дурдаж, Тайланд, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
MFA Mongolia tweet mediaMFA Mongolia tweet media
Русский
0
7
13
950
Б.Билэгсайхан รีทวีตแล้ว
MFA Mongolia
MFA Mongolia@MongolDiplomacy·
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН НЭГДЛИЙН САЙД ЖОН ДУН ЁНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутгийн ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд хоёр орны олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны хүрээнд солонгосын тал “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд чухал ач холбогдол өгч, өндөр түвшинд оролцож байгааг тэмдэглэв. Сайд Жон Дун Ён бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, санал санаачилгыг БНСУ-ын тал тууштай дэмжихийн зэрэгцээ өндрөөр үнэлж ирснийг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
MFA Mongolia tweet mediaMFA Mongolia tweet mediaMFA Mongolia tweet mediaMFA Mongolia tweet media
Русский
0
9
28
3K