Sabitlenmiş Tweet
Д.Хишгээ 🇲🇳
49.3K posts

Д.Хишгээ 🇲🇳 retweetledi

"Хүүхэд төрүүлэх амаргүй шүү ...
Арван сар тээнэ. Язарна, үс нь туг тугаараа унана. Шүд нь унана. Гоо сайхнаа хэмхэлж байгаа юм шүү дээ. 3, 4, 5 хүүхэд төрүүлж өсгөхөд гоо сайхан хөх нь сулбайгаад л явчихна. Үнэн тэр шүү дээ. Тэгж өөрийгөө элээж, хэмхэлж төрүүлчхээд, тэр хүүхдийг харахдаа ямар сэтгэгдэл төрдөг вэ гэхээр бурхны номд бичихдээ “Алтан уул олсон мэт” гэж байдаг. Бид сугалаагаар 100 сая, бүр тэрбум төгрөг хожлоо гэхэд яаж баярлахыг би төсөөлж болох юм. Гэтэл атгасан гарын чинээ алт түүнээс илүү үнэтэй байдаг. Тэгвэл уулын чинээ алт олсон хүн яаж баярладгийг би төсөөлж ч чадахгүй юм. Тэгж л баярладаг гэж байгаа юм. Таны ээж, миний ээж тэгж л баярладаг гэх ..."
~ Гавж Д. Нямсамбуу

Русский
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi

МАН-ЫН залуу дарга бөгөөд шинэхэн Ерөнхий сайд болох гэж буй Учралын хамгийн том зовлон нь парламентын сөрөг хүчин буюу АН биш, харин нийслэлийн МАН-ЫН дарга Нямбаатар болох нь дээ.
Харсаар байтал нүдэн дээр галзуурч буй тэр хүн их мөнгөний юу, эрх мэдлийн ч юм уу цагаан солио туссан нь илт.
Ямааны мах халуун дээрээ гэгчээр ямаан омогтоос эртхэн салахгүй бол ч 27 ба 28 оных нь сонгууль одоогийн бордюрын бизнесийн араас орох вий...
Русский

@KhNyambaatar аа хүмүүсээ дагуулаад манай гадаа ирээрэй би ч гэсэн эсрэг бга шдээ.
Русский
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi

Харанхуй ертөнцөд шударгын дээд хэмжүүр болсон энэ хүний үнэн төрхийн олон хүн ажигладаггүй. Анх 1990 онд буюу нийгэм хямарч байхад олны танил болсон. УБХ-ын гишүүн увсын хоёр найз нь хоёр талаас нь сугадсаар шинэхэн ЕС-ын өрөөнд орж иржээ. Цэргийн прокурор түүнийг шударга учир хамт олондоо шахагдан зовж яваа гэсэн тайлбарийг ЕС сонсоод шууд хууль зүйн дэд сайд болгов. Ажлаа вангуутаа тэрээр шинэ хамт олонтойгоо үзэж тарсан төдийгүй, ЕС-ыг шүүмжлэгчдийг толгойлох болов. Ингэснээр шударга хүн гэсэн үнэлгээг аван дараагийн сонгуулиар гишүүн болсон.
Энэ аргандаа ихэд сурцтай болон дараа дараагийн шинээр гарч ирсэн ЕС, ЕӨК нарт ойртон шадарлаж зохих хувьцаагаа хожих авч, нэгэнт ойртсоных шинэ эзнийхээ өө сэвийг цуглуулан материал цуглуулсаар нэг их удалгүй түүн рүүгээ дайрч эхлэнэ. Ингэснээр "шударга" үнэлэмж нь улам өсөн дараагийн тодрогчид шадарлах болзлоо хангасаар ирлээ. Сүүлдээ шударгын туйлыг үнэмлэхүй эзэмшигч болсон тул шинэ эрх мэдэлтгийг үүгээрээ сүрдүүлэн шантаажлах бололцоотой болжээ.
Олон жилийн ажиглалтаар энэ аргаа тэрээр Жасрай, Энхсайхан, Амаржаргал, Багабанди, Энхбаяр, Энхболд, Элбэгдорж, Баяр, Батболд, Алтанхуяг, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт амжилттай хэрэгжүүлж байсан. Төр солигдох, сонгуулийн дүн гарах зэрэг эгзэгтэй мөчид тэрээр учиргүй идэвхиждэг. Эрх баригч бүр түүний шударгад итгэхээсээ түүнээс айдаг болсон.
Цэдэнбал хөдөө аймагт малын эмч байсан боловсролоор таг Дэжидыг гэнэт дэвшүүлэн Дотоод яамны сайд, намын хянан шалгахын дарга болгон дэргэдээ олон жил авч явсан. Ойр дотны хүмүүс нь хажуудаа ийм өөдгүй шаарыг битгий байлга гэж олон удаа даргаас гуйсан авч "Дэжид өөдгүй шаар л даа, гэхдээ үнэр авахдаа их мундаг" гэсэн. Үнэхээр Цэдэнбалыг ганхаад эхлэхэд Дэжид Зөвлөлтийн элчинтэй уулзан даргыгаа эхнэртэй нь матсан нь хожим илэрсэн. Энэ хүн үнэхээр Дэжидийн хуулбар автай аятай эгзэгтэй үеийг гярхай үнэрлэх чадвартай. Одоо хэдийнээ үнэр авчихсан Зандаашийн эсрэг гэнэт тэмцэн Учралыг тойрч гүйх бололтой.
Францын Гадаад яамыг олон засгийн үе дамжин олон жил толгойлсон Талэраны нэр түүхэнд мөнхжижээ. Түүний зарчимгүй, үзэл санаагүй, ёс суртахуунгүй чанарыг үе үеийнхэн жигшин буруутгадаг ч эцсийн бөлөгт тэрээр Францын эрх ашгийн төлөө өөрийгөө түмний шившиг болгож байсныг хүлээн зөвшөөрмөөр. Тэр бол мундаг дипломатич, гаргуун боловсролтой, алсыг харан зөв дүгнэлт хийх чадвартай нэгэн байсан. Түүнийг манай энэ зальхай шударга нэгэнтэй жиших гээгүй. Гаднаад өнгө нь төстэй болохоос цаад зорилго нь тэс өөр, бүр эсэргээрээ.
Русский
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi
Д.Хишгээ 🇲🇳 retweetledi

@Khishgee79 аав нь бүх хүслийг нь биелүүлж сайхан эрхлүүлдэг бололтой. ямар ч зовлон үзэхгүй өндөрлөгт хүрч бн
Русский













