Дугуйтай хүн
10.5K posts


С.АМАРСАЙХАН: Эпштейнтэй холбоотой асуудалд ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана‼️
Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой асуудал‼️
@AmarsaikhanS
Русский
Дугуйтай хүн retweetledi

Намар бөөн баяр хөөрөөр дүүрэн сургуульд орсон нэгдүгээр ангийн бяцханууд хавар гэхэд ядарч туйлдсан, залхсан, сургуулийг жигшсэн, цаашид сургуульд явах урам зориггүй урвайсан , гал цоггүй хүмүүс болоод таардаг.
Энэ юунаас болдог вэ?
“Үр дүн” гээч юмаа нотлож цалингаа авахын тулд багш нь хүүхдүүдийг шахаж шаардна, учир утгагүй, уйтгартай сунжруу гэрийн даалгавраар дарна, эцэг эхчүүдэд хүүхдийг нь ховлно, үүнийг буруу гэх аргагүй учир нь багшийг “тэгэхээс” өөр аргагүй байдалд оруулах бодлогыг яам гээч нь гаргадаг. Багшийн шаардсан заасан хэмжээнд хүүхдийг яаж ийгээд хүргэхийн тулд айл гэрүүдэд алаан болно, бусдаас дутахгүй гэх үзэлтэй мулгуудуу эцэг эхчүүд хүүхдээ төрөл бүрээр хүчирхийлнэ. Үр дүнд нь хүүхэд “сургууль нураасай” гэж сэтгэл дотроо хүснэ. Нэгдүгээр ангиас эхлээд бүх анги ийм л байдаг.
Боловсрол нэртэй ийм хүчирхийлэл, хорих ял, хүүхэд гэмт хэрэг үйлдээгүй мөртлөө зандруулах занчуулах шийтгэл амсах болдог хөгийн бодлогоосоо монгол улс хэзээ сална аа? Амны хаалт шиг байсгээд солигдох намч сайдууд, сурах бичиг ба дүрэмт хувцасны чээнжүүд боловсролын салбарыг атгаж байгаа цагт хэзээ ч салахгүй биз.
Нэгдүгээр ангийн нялх амьтныг хичээлд нь суулгах гэж өглөө 6 гээд гэрээсээ гардаг захын хорооллын эцэг эхчүүд байдгийг сонсоод дотор арзайсан. Өвөл үүрийн 6 цагт ямар байдаг билээ, тийм цагаар өглөө бүр босч хүйтэн харанхуй дундуур явах шийтгэл хүлээж байгаа бяцхануудыг бодохоос хүрэл зүрх хайлнам.
Энэ бол монголын ирээдүйг боловсролтой болгох биш боол манкурт болгох хөтөлбөр, өөр юу ч биш.
Бүрхэг байна даа, яана даа.
Русский
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi

Амархүү их л сүржин мэдэгдэл хийж дээ. Өөрөө их тавьтиргүй хүн зоддог танхайрдаг бүр сүүлдээ хар тамхи татдаг хадгалдаг гэдгээр ял авсан. Урлагын одууд хар тамхинд тэр аяархаа донтсон. Харангын Лхагваа Ice Top Guys гээд л цуварна. Хар тамхинд донтсон урлагын нөхдүүдийг бид #cancelculture хөдөлгөөн нэг хэсэг өрнүүлж байлаа. Тэд олонд залуусд их нөлөөтэй тийм ч учраас тэднийг урлагын тайзан дээр гарахыг нь хориглох ёстой. Хар тамхи бол жинхэнэ тахал залуусын ирээдүйг новш болгон хувиргадаг эд😮

Русский

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр: Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцно
Дуучин Б.Амархүү 21 аймгаар аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэрбээр Увсын театрын удирдлагууд хариуцлагагүй, бүдүүлэг хандсан талаар өнөөдөр мэдээлэл өгсөн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Увс аймгийн Засаг даргын орлогч дээрх тайлбарыг өгсөн байна.


Русский
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi

Тэгсэн ч гэсэн BMW-г л сонгоно.
Батсайхан@CNFA4b1ejsKcqPz
Хятадын автомашин Германы автомашин үйлдвэрлэгчдэд савлагааны дэвшилтэт технологи ямар байх ёстойг харуулсан 🚗
Русский
Дугуйтай хүн retweetledi

@MobicomOfficial
Хүчээр 10 хэлэн жил барьсан дугаарын багц шинэчилж байгаа юмуу?
Та нарын тулгасан үнийг төлөхгүй бол дугаараа хаалгах юм уу? 😳😳
Дээрэм юмуу боловсон

Русский
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi

Хоол идэхгүй байх нь ийм чухал юм байна.
Японы биологич Ёсинори Осуми (Yoshinori Ohsumi) хэмээх эрдэмтэн 2016 онд Нобелийн шагнал хүртсэн.
🔬 Түүний нээлт:
Тэрээр “аутопаги (autophagy)” буюу эс өөрийн эвдэрсэн хэсгүүд, хэрэггүй уураг болон элдэв хог хаягдлаа задлан “идэж” дахин ашигладаг процессыг судалж, молекулын түвшинд тайлбарлаж чадсан юм.
🥦 Энэ процессын ач холбогдол нь:
- Эсийн “цэвэрлэгээ” ба дахин ашиглалт хийдэг.
- Мацаг барих үед эсүүд энэ механизмаар энерги олж авдаг.
- Аутопагийн доголдол нь хавдар, мэдрэлийн өвчин, чихрийн шижин зэрэгтэй холбоотой байж болдог.
Зураг дээр бичсэн “хоол идэхгүй үед бие организм өөрийн гэмтсэн эсүүдийг иддэг” гэсэн агуулга нь аутопаги нэртэй бодит, шинжлэх ухаанд батлагдсан процесс юм.

Русский
Дугуйтай хүн retweetledi
Дугуйтай хүн retweetledi

.
Энэ номонд нэгэн айхтар зүйл бичиж. “Хүний бие бол матери болон оюун санаа, цаг хугацаа гурвын маш олон зүй тогтлуудын нэгдэл юм. Амиа хорлох нь урт удаан хугацааны үр дүнд бий болсон нарийн зүй тогтлыг хүчээр эвдлээ гэсэн үг. Тиймээс амиа хорлосны үйлийн үр дараа хэдэн зуун живаа төрөл авсан ч арилдаггүй аж. Түүнээс гадна үхсэний дараа сүнсийг нь хэчнээн номтой лам байгаад ч сайн төрөлд хөтлөх бараг л боломжгүй гэдэг. Тиймээс амиа хорлож үхсэн хүний сүнс дахиад төрөл авч чадалгүй зуурдын ертөнцөд “гацдаг” гэдэг нь ортой байх.
Өөр номноос уншиж байсан бас нэгэн сонирхолтой зүйл байдаг. Хүн хоолойгоо боомилж үхэх нь хамгийн адгийн үхэл гэдэг. Тийм үхлээс ч хүн амьтан цэрвэж ойртдоггүй. Ил тавьж оршуулвал хорхой шавж ч хүрэхгүй цэрвэж, нутаг ус бузарладаг хэмээн хууччуул ярьдаг байсан. Учир нь хүн нас барах үедээ 4 мөчнөөсөө эхлэн 4 мах бодио хурааж голын хий судлаар сүнс нь дээшилж зулайгаараа гардаг хэмээн буддын ухаанд өгүүлдэг.
Гэтэл хоолойгоо боомилчихоор хүзүүнээсээ дээш сүнс нь амирладаггүй юм гэнэ лээ.
Насаараа цагдаагийн байгуулагад ажиллаж нэлээн юм үзсэн ах хүү нэг удаа надад “Пүү боож үхсэн хүн дээр л очилтгүй. Хүзүү нь сунаад, хамаг өтгөн шингэнээ өмдөндөө гаргачихсан байдаг юм билээ, ёстой хамгийн адгийн үхэл” гэж ярьж байсан.
Амьд явах, тэр дундаа “Атга шар будаа асгахад нэг нь зүүний үзүүр дээр тогтож үлдэх мэт заяагдсан” энэхэн ариун биеэ биеэ хайрлаж явууштай.
Монголчууд “Амьсгалын тоо” гэж ярьдаг. Бүх юм хэмжээтэй, тоотой, учир шалтгаантай, бүх зүйл нь харилцан шүтэлцээтэй, нарийн зарчмаар ажилладаг орчлон ертөмцөд бид амьдардаг. Тиймдээ ч бясалгал хийхдээ гол төлөв амьсгалдаа анхаардаг.
“Хүний нас уртсаж биш, богиносож байдаг. Бид төрсөн өдрөө тэмдэглэхдээ нас нэмлээ гэж ярьдаг ч үнэндээ амьдраад өнгөрсөн жилийн тоо нэмэгдэх биш цааш амьдрах хугацаа хорогдож байгаа хэрэг” хэмээн өгүүлжээ.
Хүн сэтгэл тайван байвал амьдрал тэр чигтээ сайхан байдаг.
Би “Хүнийг бүү гомдоо, муу үг битгий хэл, битгий уурлуул. Сэтгэлээр нь оролдоно гэдэг сүнсээр нь оролдож буй хэрэг. Тэр хүн хожмоо нас барахад сэтгэл нь сүнс болон оддог. Гомдсон сүнс эргээд чамд сайн зүйл хийхгүй. Харин түүний оронд хүнийг сэтгэлийг нь баясгаж, хөгжөөж инээлгэж, өглөг өгч тусалж, баярлуулж бай. Сүнс нь мартдаггүй юм. Чамд сайн үйлийн үр нь аль нэг төрөлд чинь ирнэ” гэж хэлдэг юм.
Хэдэн жилийн өмнө бидний хэдэн найзууд өвөл Хөвсгөл аялсан юм. Тэгэхэд бидэнтэй хамт нэгэн уран дархан хотоос ирж нэгдсэн юм л даа. Тэр ёстой мундаг залуу. Надад мартагдахааргүй нэг үг хэлж билээ. “Хүний сүнс биедээ гомдчихоор л явчихдаг байх.
Тиймээс биеэ баялуулж байгаарай. Сайхан эдлэл, бөгж зүүж, сайхан эрүүл саруул, өнгө зүстэй байлгаж, биеийн тамираар хичээллэж, сайхан үнэтэй торго дурдам өмсөж, усанд орж, ариун цэвэр байлгаж, сайхан үнэртэн хэрэглэж, заримдаа дуртай амттанаа идэж биеэ баярлуулж байвал урт насалдаг” гэж ярьж байсан.
Үнэн байх...
Эх сурвалж: Насны бурхан

Русский














