Khadaa

80.3K posts

Khadaa banner
Khadaa

Khadaa

@khadaa_n

Үдлээд буцах хорвоод үр хойчсынхоо төлөө үнэн зөв амьдаръя.

Katılım Şubat 2013
14.7K Takip Edilen17K Takipçiler
Khadaa retweetledi
🇲🇳 Түшиг 🇲🇳
Мэргэжлийн гэхээсээ илүү сайн менежер болохоор нь ХЗДХ-н сайдаар томилсон гэнэ. Сайн менежер хүн зөөврийн устай усан оргилуур хийдэггүй байгаа шүү
Русский
7
172
361
5.2K
Khadaa retweetledi
r. davaadorj
r. davaadorj@rdavaadorj·
Шавхагдах баялгийг шууд идэх үү, эсвэл шавхагдашгүй санхүүгийн хөрөнгө болгох уу гэдэг бол бодлогын сонголт. 1969 онд Экофиск орд илэрснээр Норвеги улс газрын тосны том үйлдвэрлэгч болсон ч бусад баялагтай орнууд шиг инфляци, авлигын “нөөцийн хараал”-д автаагүй. 1990 онд тэд Засгийн газрын тэтгэврийн сангаа байгуулж, газрын тосны бүх орлогоос жил бүр зөвхөн өгөөжийнх нь ойролцоогоор 3% ашиглаж, үлдсэнийг нь дэлхий даяар хөрөнгө оруулдаг хатуу дүрэм тогтоосон. Үүний үр дүнд өнөөдөр тус сангийн хэмжээ ойролцоогоор $1.5–1.7 их наяд хүрч, нэг иргэнд дунджаар $270,000–300,000 ногдож байна. Хамгийн чухал нь сангийн өсөлтийн талаас илүү хувь нь газрын тосноос бус, хөрөнгө оруулалтынхоо өгөөжөөс хүртдэг😲 Гайхамшиг гэж толгой сэгсрэхээс өөр яахав🙏
r. davaadorj tweet media
Русский
0
8
19
798
Khadaa retweetledi
П. Цэнгүүн
П. Цэнгүүн@p_tsenguun·
Монгол капитализмаас болж ядуу байгаа юм биш. Монголд Капитализм байхгүй учир ядууралд нирвэгдэж байгаа юм.
Basil the Great@BasilTheGreat

🚨JAVIER MILEI HAS HALVED POVERTY IN ARGENTINA His approval ratings have skyrocketed to 64% Poverty fell from 30% to 17% Extreme poverty fell from 11% to 5% Capitalism wins again The left are in meltdown

Русский
5
94
175
6K
Khadaa retweetledi
Баатар
Баатар@obaatar4·
Нямбаатар уих-ыг хулхидсан гэдгийг хэд хэдэн гишүүн хэлээд бн даа
Русский
0
34
44
1.7K
Khadaa retweetledi
r. davaadorj
r. davaadorj@rdavaadorj·
Өнөөдөр түүхий нефть ойролцоогоор $110/баррель байгаа нөхцөлд Монголд бензиний үнэ хэд байх вэ? Нэг баррель түүхий нефть 159 литр учраас $110/баррель гэдэг нь 1 литр түүхий нефть ойролцоогоор $0.69 гэсэн үг. Үүнийг 3,570₮ ханшаар үржүүлэхэд 1 литр түүхий нефтийн өртөг ойролцоогоор 2,470₮ болж байна. Хэрэв түүхий нефтийг боловсруулж бензин болгох, тээвэр, даатгал, агуулах, алдагдлын нөөц, компаниудын зардал, ашиг зэргийг тооцвол эцсийн шатахууны импортын суурь өртөг ихэвчлэн 1.6-2 дахин өсдөг. Энэ тохиолдолд 1 литр бензиний суурь өртөг ойролцоогоор 3,950-4,940 төгрөг болно гэсэн үг. Үүн дээр Монгол руу тээвэрлэх зардал, татвар, түгээлтийн зардал, жижиглэнгийн сүлжээний зардал, ханшийн савлагааны эрсдэлийн нэмэгдэл шингэвэл Монгол дахь жижиглэнгийн бодит үнэ 4,700-5,300₮ дарамтын бүс рүү орох логиктой байна. Энэ нь заавал өнөөдөр шууд ийм үнэ болно гэсэн үг биш, харин дэлхийн нефтийн үнэ $110, ам.долларын ханш 3,570₮ байхад зах зээлийн үнэ ханш ийм түвшинд очих суурь нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Хэрэв нефтийн үнэ $120 хүрвэл 1 литр түүхий нефтийн өртөг ойролцоогоор 2,695₮, харин $130 хүрвэл 2,920₮ болно. Ийм үед эцсийн шатахууны суурь өртөг улам дээшилж, жижиглэнгийн үнэ 5,000₮ давах дарамт бүр илүү бодитой болно.
Русский
5
32
58
7K
Khadaa retweetledi
Жудагийн Баярмаа🇲🇳
Өртөг улаан цайм өндөр. Дээрээс нь ТЭЗҮ, БОНҮ, Усны судалгаанууд, тендер шалгаруулалт, сонгогдсон компани гэх мэтээр бүхий л асуудал хуудуутай байхад “намайг алж байж зогсоо” гээд тас гүрийгээд байгаа нь маш сонин!
Пүрэвсүрэнгийн Наранбаяр@naranbayarp

Туулын хурдны замын асуудлыг ХҮН намын зөвлөлөөр хэлэлцэв. Хүснэгтэд Туулын болоод түүнтэй бараг ижил урттай хурдны замын үнийн дүнг харьцуулжээ. Туулынх бараг 4 дахин үнэтэй байна. Ер нь ямар компани шалгарчхаад байгаа юм. Асуудал байна. Ухаж тодруулна.

Русский
12
192
243
5.6K
Khadaa retweetledi
Tsend Dulmaa
Tsend Dulmaa@TsendDulmaa·
Дуучин Ж.Замилан маань Аавынхаа дуулж олонд хүргэсэн НҮДЭН ОХИН дууг коверлож дуулжээ. Аавын хоолойноос ялгарахгүй байна шүү❤️👍
Русский
24
52
150
14.1K
Khadaa retweetledi
Ganzorig Vanchig (aka Vinzo)
Артемис 2 хөлгийнхөн хэдхэн цагийн дараа саранд хүрэх нь ээ. Тэд дэлхийгээс нисээд яг энэ цаг мөчид нийт 344 мянган км туулаад сансарын гүн харанхуйд аялаж буй. Саранд хүрэхэд ердөө 48 мянган км зай л үлдээд байна. Хэдийнэ дэлхийн тойрог замаас гараад сарны татах хүчний бүс рүү нэвтэрсэн байна. Энэ баг нийт 406,773 км нисч хүн төрөлхтөний хэзээ ч хүрч байгаагүй сарны цаад талд хүрнэ. Ингэснээр 1970 онд саранд очсон Аполло 13 багийн амжилтыг эвдэх юм. Энэ зургийг өчигдөр хөлгийн багийнхан цонхоороо авчээ. 300 гаруй мянган км-ийн алсаас манай дэлхий ийм өчүүхэн юм харагддаж аж. Тээр тэнд эх дэлхий хоцроод үлдэж байгаа мэдрэмж, дөрөвхөн хүн сансрын гүн түнэр харанхуйд улам бүр дэлхийгээсээ холдож буйг өмнөөс нь бодохоор аймаар... Бүр төсөөлж ч чадахгүй юм аа. Эдний дараагийн баг 2028 онд саран дээр буухаар төлөвлөж байна. Гэснээс өнөө шөнө Нетфликс эд нарын сар тойрон нисэх түүхэн мөчийг Монголын цагаар шөнийн 12:40 цаг орчмоос шууд дамжуулна гэж байсан шүү. Dark side of the moon-ийг анх удаа үзэх нь дээ хэдүүлээ!
Ganzorig Vanchig (aka Vinzo) tweet media
Русский
10
61
165
6.7K
Khadaa retweetledi
Цангис
Цангис@tsangisskhan·
Дарвайтар нь үнэнийг нь хэллээ дээ манай Бажи! 🤣
Русский
8
139
201
7K
Khadaa retweetledi
Altanbagana Sengee
Altanbagana Sengee@AltanbaganaSen5·
Курдууд Ираныг лалын харгис дэглэмээс чөлөөлөхөөр Иранд дайран орж байна. Ираны дэглэмийн толгойлогчид нь оросруу зугтах төлөвтэй…. Ийм мэдээ явж байна.Курдүүд тусгаар улсаа байгуулах түүхэн боломж…
Liberal Tear Creator™@LibTearCreator1

🇮🇷🇮🇷 BREAKING (the regime falls) Five karmas Kurdish militias invade Iran to aid in the liberation of the evil sadistic regime. Sources say the regime has all but FALLEN while Ayatollahs and leadership are planning on fleeing to Russia.

Русский
12
32
89
6.1K
Khadaa retweetledi
Tuul
Tuul@tuul1234·
Зеленскийн сүүлийн хэд хоног хийсэн айлчлал бас нэг сонин холбоо үүсгэж байна уу 🤔 Украин- Турк- Йордан - Сири. Эрдоганы хувьд Өмнөд Кавказ, Зеленскийн хувьд Европ чухал. Хоорондоо эвтэйхэн холбогдох гээд байна уу? Эрдоган өөрийнхөө засгийн газрын онгоцоор, гадаад хэргийн сайдтайгаа Зеленскийг Сирид авчирсан. За мэдэхгүй толгой арай хүрэхгүй байна 😜
Русский
1
12
52
3K
Khadaa retweetledi
Amar
Amar@amarbayarm·
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн үеэр зогсоол дээр байсан машинуудын хажууд суугаад утсаар ярьж буй нь дүрс бичлэгт үлдсэн Байгалмаагийн Анхбаяр гэх залуу ийнхүү бичжээ: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч. Сошиал орчинд шуугисанаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан. Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй. Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ. Тэр өдөр.., Тэнд юу хийж явсан юм бээ гэж үү.? Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал. Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй. Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашгирч гүйсэн. Уулзварлуу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан. Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүсрүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж Их Монгол төврүү түлхэж оруулсан. Дараа нь иргэдийн live-аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол 2 дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан. Миний хашгираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан. Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэдрүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэдрүү холбогдож болдогийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр. Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн. Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүүдээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш. Товчхондоо ийм. Дахин хэлэхэд би галыг унтраах гэж галруу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүсрүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй. Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн. Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз. Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд Ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүсрүү алба хаагчидаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?! Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлодоггүй байна аа!!! Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ. уралцаж байх ёстой шүү дээ. Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна.
Amar tweet media
Русский
2
61
152
8.7K
Khadaa
Khadaa@khadaa_n·
Төсв/хөр-р гүйцэтгэсэн ажлын санхүүжилт яаралтай өгнө үү.2 жил блж өр зээлд орохоос гадна үнэ цэнээ алдаад бна.Мөн ковидын үеийн үнэ ханшийн өсөлттэй холбоотой барилгын компаниудын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж,магадлал хийлгэж,аудитаар баталгаажсан цалингийн зөрүүг олгоно уу⁉️
Uchral Nyam-Osor@NyamUchral

Татварын өртэй 12100 компани, Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 3800 компанийн дансыг нээлээ. Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг тогтворжино идэвхэжнэ.

Русский
0
0
0
51
Khadaa retweetledi
Elch.mn
Elch.mn@Elch_mn·
Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Дансаа нээлгэе аа! Шинэ Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн хаагдсан данснуудыг нээх шийдвэр гаргасан байна. Монцементийн 2 данс хаалттай хэвээр байгаа ба Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу нээнэ хэмээн итгэж сууна. Бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй. Монцементийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан татварын дэмжлэгийг 11 жилийн турш авч чадаагүй, энэ хугацаанд 14 удаа данс хаах мэдэгдэл авч, 2 удаа данснаас зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө татагдаж байсан тохиолдлууд бий. Тасралтгүй данс хаах мэдэгдэл, дарамт шахалт ирсээр байсан ийм нөхцөлд арга буюу НӨАТ-ын илүү төлөлтөөс суутган тооцуулах хүсэлтийг гаргахад баталгаажуулах, систем хөгжүүлэх зэрэг 2 жил гаруй хугацаа мөн л зарцуулагдсан. Энэ мэт хуулийн гажуудал нь Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог хааж буй бөгөөд цаашид батлагдах хуулиуд, татварын багц хуулийн шинэчлэлийг дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар мөн хоорондоо уялдаатай хийгдэх нь нэн чухал байгааг шинэ засаг ойлгож ард иргэд аж ахуйн нэгжийнхээ төлөө Монголын засгийн газар баймаар байна! 🇲🇳
Elch.mn tweet media
Русский
9
193
316
10.9K
Khadaa
Khadaa@khadaa_n·
Итгэх хэцүү итгэхгүй бх хэцүү л бнашүү. Төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн мөнгөө яаралтай өгөөрэй.2 жил гаруй блж өр зээлд орохоос гадна үнэ цэнээ алдаад бна‼️
NTV@NTVmn

Ерөнхий сайд Н.Учрал: Төрд ажил, үйлчилгээ үзүүлсэн компаниуд ажлын 3 хоногт төлбөрөө авна

Русский
1
0
0
133
Khadaa retweetledi
Чулуунбат
Чулуунбат@chuluunbat210·
За ванга шиг хэльчихье. Тэр хурдны зам гээд байгаа замаа барихаар болвол ойрын 5 жилд лав ашиглалтад орохгүй. Бөөн цемент цутгасан, байгаль орчны сүйрэл болгоно Дээр нь нэмээд төсөвт өртөг нь 2-3 дахин нэмэгдэнэ. Сайншандад барьж байгаа нефьт нэрэх үйлдвэрийг л харчих та нар
Русский
18
251
460
6.9K