buyanjargal sh
98.2K posts

buyanjargal sh
@sh_buya
Үнэний төлөөл тэмц-Үхэх цагт сэтгэл амгалан...Тэмцэж чадах зориг зүрхтэй бн гэдэг-бас л сайхан хувь заяа...
Katılım Ocak 2013
5.7K Takip Edilen8.4K Takipçiler
buyanjargal sh retweetledi
buyanjargal sh retweetledi

Үлгэр дуусдаггүй АТГ шалгана шалгах болно шалгаж байгаа шалгасаар байх болно............
АТГ шалгах тусам МУ авлигалд идэгдэж бна
АТГ шалгана, МУ авлигал индексээр ухрана
Ер нь л адгийн тэнэг АТГ үгэнд итгэнэ
Record.mn@MnRecord
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай холбоотой хэргийг шалгаж байгаа. Мөн Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг ч хянаж байна
Русский
buyanjargal sh retweetledi

Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу.
ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ:
Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу.
Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв.
Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай.
Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй.
Авгай та аян замын алжаал зүдгүүрээс халширалгүй, дэлхий дахины хамаг ардыг эндүү төөрөлдлөөс гэтэлгэх ариун сургаалаа харамгүй хайрлахын ялдарт мөхөс надад амьдрал тэтгэж насан хутаг хайрлах нандин увидасаа соёрхохыг хүсмү? Авгай та амнаасаа алт мэт үгсийг унагах бөгөөс мөхөс би бээр олбог суудалд тань ойртон шадарлаж чин сэтгэлийн угаас чих талбин сонсох болно. Өгүүлэн тоочихыг хүссэн сэтгэлийн үгс өдий төдий байгааг өчүүхэн жаахан захидал бичигт түмний нэг хувийг илэрхийлж яахин чадах буй?
Авгай та дээд хутгийг олж, дэлхий дахины хамаг ардыг аврал гэгээндээ багтаасан нэгэн хэмээн сонссоор удсан тул энэхүү заллагыг эрхбиш таалалдаа болгоож хүлээн авах ажаам уу! Тиймийн тул зарлиг бичиг буулгасны учрыг эрхэм авгай та эндүүгүй ухан ойлгох буй за!
Таван сарын шинийн нэгний өдөр

Русский

Богд уулын лус савдаг гомдоод монголоос дүрвээд явчихсаныг энэ эрхэм мэддэгүй ээ, хахахахах хошин юм аа
Дархан цаазат Богд уулыг бетон ширэнгэн ой болгосон БОАЖЯ-ыг байгаль хамгаалдаг яам гэж өнөө хүртэл итгэж явж...........
Zuljargal 🌏@2Sandui
Байгаль дэлхийн язгуурын эрхийг хүндэтгэн хамгаалж чаддаг төр засаг алга болжээ, БОАЖЯ гол усаа хамгаалдаг яам биш юм бна.
Русский
buyanjargal sh retweetledi
buyanjargal sh retweetledi

Амьдралдаа ийм улаан цайндаа гарсан өвчтэй хулгайч харжийсангүй ээ...
МАН энэ хулгайчаа зайлуул даа.
Дагуул хоёрыг нь зайлуул!!!
Эсвэл @NyamUchral
Чи зайл😒



Русский
buyanjargal sh retweetledi
buyanjargal sh retweetledi

Хатан туулаа хамгаалахыг би 2 хөл 2 гараа өргөөд дэмжиж бгаа, намайг гүжирдэхээ болино уу даргаа!!!
Эсвэл санхүүжилт аваад бгаа нөхдүүд бгаа бол хуваалцаачээ, ганцаараа идсэн гахай таргалдаггүй шоо, ккккккк
iQ.mn@iQnewsmn
Х.Нямбаатар: "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөний цаана маш их санхүүжилт байна. Би сая судаллаа.
Mongolia 🇲🇳 Русский
buyanjargal sh retweetledi

Хувийн дунд сургуулиуд!
Энэ жилийн хичээл дуусаагүй байхад ирэх жилийн төлбөрөө хий!
Үгүй бол ирэх жил сургуульд авахгүй гэсэн ийм хүүхэд барьцаалсан сүрдүүлэг, дээрэм жил бүр л хийх юм,
Үйлчилгээ үзүүлээгүй бж мөнгөө 4 сарын өмнө авах нь шударга бус бна⚖️
РТ
@enkhamgalanmp
Русский

Олон улсын Парламентын холбооноос ажлын хэсэг ирж Булгантуяа буруугүйг учрыг тайлбарлаж монголчуудад Үндсэн хуулийн ойлгуулах ажил хийх бх
iSee.mn@iSee_MN
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа "хохирогчийн дүр"-д тоглох боллоо isee.mn/n/90092
Mongolia 🇲🇳 Русский
buyanjargal sh retweetledi

Энэ хүнийг буруутгаж байгаа хүн бүхэн Үндсэн хууль ойлгоогүйн шинж.
Эхлээд үндсэн хуулиа сайн ойлго, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийг ойлгоно, ҮХЦ бол Төрийн зарц гэдгийг ойлгоно, ойлгох юм мөнч олон бна даа таанууст
Lupin@LupinDavaa
Хурал даргалсан нь. Гэхдээ үгсэн хуувилдаж төрийн эрхийг хууль бусаар авах гэж байсан нь ч үнэн биз дээ? Ямар ч хүнд ойлгомжтой л харагдаж байсан биз дээ?
Русский
buyanjargal sh retweetledi













